Семинар
2 Нифай 25: Есүс Христээр аврагдсан


“2 Нифай 25: Есүс Христээр аврагдсан,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 25,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 25

Есүс Христээр аврагдсан

Зураг
Есүс Христ

Хэн нэгэн таныг хүнд хэцүү байдлаас чөлөөлж эсвэл аварч байсан уу? Танд тусалсан хүний талаар ямар сэтгэгдэл төрсөн бэ? Нифай бошиглолын сургаалын ач холбогдлыг онцолсныхоо дараа зөвхөн Есүс Христ бүх хүнийг аврах хүч чадалтай гэдгийг гэрчилсэн. Энэ хичээл танд Есүс Христийн нигүүлслээр хэрхэн аврагдсанаа ойлгоход тусална.

Судрыг болон бошиглогчдын үгсээс заа. Есүс Христийн сайн мэдээний жинхэнэ сургаал, зарчмууд судар, бошиглогчдын үг дотор байдаг. Та суралцагчдад эдгээрийг судлахад нь тусалснаар Ариун Сүнс тэдний оюун ухаан, зүрх сэтгэлд үнэний тухай гэрчилж чадна. Тэд үнэн сургаал, зарчмуудыг тууштай хэрэгжүүлснээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болж чадна.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдөд нь нөлөөлсөн Есүс Христийн тухай захиасны талаар ангидаа ярихаар бэлдэж ирэхийг урьж болно.

Хэвлэх