Семинар
2 Нифай 21–24: Мянган жил


“2 Нифай 21–24: Мянган жил,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 21–24,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 21–24

Мянган жил

арслан ба хонь

Энэ дэлхийд нүгэл хилэнц байхгүй байсан бол амьдрал ямар байхыг төсөөл. Нэг л өдөр дэлхий тийм болох болно. Энэ нь Есүс Христийн мянган жилийн хаанчлалын үед тохиолдох болно. Нифай, Исаиа зэрэг олон бошиглогч Мянган жил хэмээх амар амгалангийн мянган жилийн талаар бошиглосон. Энэ хичээл танд Аврагчийн мянган жилийн хаанчлалыг ойлгож, үүнд бэлдэхэд тусална.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр дээр төвлөр. Суралцагчдад ямар үнэн эсвэл зарчмуудыг олж мэдэхэд туслахыг шийдэхдээ Есүс Христэд ирэхэд нь юу тусалж болохыг хайж ол. Ариун Сүнс танд болон суралцагчдад Аврагч, Түүний гэтэлгэх хүчний талаарх үнэний зарчим, зарлиг, бошиглолын сургаал бүрээс таньж мэдэхэд тусалж чадна.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Мянган жилийн тухай мэддэг зүйлийнхээ талаар тунгаан бодож, мөн энэ талаар өөрт байгаа асуултуудыг асуухад бэлдэж ирэхийг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Ирээдүй

Суралцагчид дараах асуултад өгөх хариултаа самбар дээр бичиж эсвэл жижиг бүлэгтээ ярилцаж болно.

  • Та ямар ямар чухал үйл явдлыг ирээдүйд тохиолдоно гэж хүлээж байна вэ? Яагаад?

  • Эдгээр үйл явдлын талаар бодоход танд ямар мэдрэмж төрдөг вэ?

  • Та бэлдэхийн тулд юу хийж байгаа вэ?

Мянган жил

Ирээдүйд болох нэг чухал үйл явдал бол Мянган жил юм.

Дараах асуултуудад суралцагчид хэрхэн хариулахыг анхааралтай сонс. Суралцагчдын асуултыг самбарт жагсаан бичиж болно. Шууд хариулахын оронд суралцагчдыг өөрсдөө хариултаа олохыг уриал.

Хичээлийг тэдний өгсөн хариултын дагуу өөрчил. Жишээлбэл: Олон суралцагч ижил асуулттай байвал та ангиараа хариултыг хайж олж болно. Ижил асуулт асуусан суралцагчдыг нэг бүлэг болгон хариултыг хамтад нь хайлгаж болно.

  • Мянган жилийн талаар та юу мэддэг вэ? Энэ талаар танд асуух зүйл байна уу?

Бошиглогч Нифай эцсийн өдрүүдийн тухай бичсэн бөгөөд үүнд Исаиагийн эцсийн өдрүүдийн тухай бошиглол багтдаг. Исаиа Ассири, Вавилоны сүйрлийг Хоёр дахь ирэлтийн сүйрлийн нэг хэлбэр гэж зөгнөсөн (2 Нифай 2023-ыг үзнэ үү). Тэрээр мөн Есүс Христийн мянган жилийн хаанчлалын өмнөх сайн мэдээний Сэргээлтийн талаар бошиглосон. Түүний зөгнөлүүд Мянган жилийн талаарх бидний ойлголтыг гүнзгийрүүлсэн бэлгэдэл, дүрслэлээр баялаг юм.

Нифай, Исаиа хоёрын дараах бошиглолуудыг уншиж, Мянган жилийн талаарх тайлбарыг ол.

Дараах судрын эшлэлтэй цаасыг өрөөний эргэн тойронд байрлуулж, суралцагчдыг тойрон алхаж, өөр өөр хэсгийг уншихад урь. Өөр нэг сонголт бол суралцагчдыг судлах тэмдэглэл эсвэл самбар дээр эдгээр шүлэгт дурдсан зарим тайлбарыг зурахад урих явдал юм.

Хэрэгтэй бол суралцагчдад судрыг ойлгоход тусал. Жишээлбэл: Амьтад тулалдахгүйгээр хамт амьдардаг нь амар амгалангийн нөхцөлийг илэрхийлдэг (2 Нифай 21:6–7-г үзнэ үү) эсвэл далайг бүрхсэн ус нь дэлхийг бүрхсэн Их Эзэний мэдлэгийг илэрхийлдэг гэдгийг та онцолж болно ( 2 Нифай 21:9-ийг үзнэ үү).

  • Эдгээр дүрслэлээс таны амьдрал Мянган жилд юугаараа өөр байна гэж та бодож байна вэ?

  • Аврагчийн ямар дүрслэлийг та олсон бэ? Тэдгээр нь Аврагчийн талаар юу зааж байна вэ?

Бидний эдгээр судраас сурч мэдсэн нэг үнэн бол Есүс Христ Мянган жилийн хугацаанд дэлхий дээр зөв шударга, амар амгаланд хаанчлах явдал юм.

Мянган жилийн үе буюу Аврагч зөв шударга, амар амгалангаар хаанчлах үед амьдрах ямар байхыг оюун ухаандаа төсөөлөн бод. Аврагчийн амар амгалан таны амьдралыг хэрхэн адислах талаар тунгаан бод.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Мянган жилийн өөр нэг адислалыг ийн тодорхойлсон.

Ганц бие амьдрал, хүүхэдтэй болж чадахгүй байх, үхэл хагацал, гэр бүл салалт зэрэг нь туйлын зорилгыг хясаж, амлагдсан адислалууд гүйцэлдэхийг хойшлуулдаг. … Зарлигуудаа сахин, гэрээндээ үнэнч байж, зөв бүхнийг хүсдэг охид хөвгүүдээсээ Их Эзэн мөнх байдалд ямар ч адислалыг харамлахгүй хэмээн амласан.

Мөнх бус байдлын хамгийн гол дутагдлуудын ихэнх нь бидний Эцэгийн бүх зохистой хүүхдэдээ зориулсан аз жаргалын агуу төлөвлөгөөн дэх гүйцэд бус бүхнийг гүйцэлдүүлэх Мянган жилд зохих байрандаа орох болно. Тэр нь ариун сүмийн ёслолуудын хувьд үнэн байх болно гэдгийг бид мэднэ. Энэ нь мөн гэр бүлийн харилцаа, туршлагад үнэн байх болно гэдэгт би итгэдэг. (President Dallin H. Oaks, “The Great Plan of Happiness,” Ensign, Nov. 1993, 75)

  • Энэ мэдэгдэл танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу заадаг вэ?

  • Мянган жилийн ямар адислалыг та хамгийн их хүсэж байна вэ? Яагаад?

  • Хичээлийн үеэр Мянган жилийн тухай асуултууддаа ямар хариулт олсон бэ?

Хэрэв суралцагчид асуултынхаа хариултыг хайсаар байвал хариултыг нь олж болох зүг рүү чиглүүл. Дараах хэсгүүд тусалж магадгүй: Сургаал ба Гэрээ 29:11; 88:110; 101:26–34; Итгэлийн тунхаг 1:10. Мөн Судруудын удирдамж дахь “Мянган жил”-ийг үзнэ үү.

Мянгал жилийн бэлтгэл

Баригдаж буй Солт Лэйкийн ариун сүм

Солт Лэйк ариун сүмийн шинэчлэл 2020 онд эхэлсэн. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гари Э.Стивэнсон эдгээр шинэчлэлийн талаар ярьсан. Тэрээр тэдгээрийг өөрсдийн амьдралтайгаа хэрхэн харьцуулсныг олж мэд.   ChurchofJesusChrist.org 

16:22

Сүмийн удирдагчид Солт Лэйк ариун сүмийн чухал шинэчлэлт нь Бригам Янгийн “мянган жилийн турш тэсэж үлдэхүйц байдлаар баригдсан ариун сүмийг” харах хүслийг гүйцэлдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна. Ирэх хэдэн жил Солт Лэйкийн ариун сүмд хийгдэх эдгээр сайжруулалт нь хувь хүн, гэр бүлүүдийн хувьд биднийг ч гэсэн зүйрлүүлж хэлбэл “мянган жил тэсэж үлдэхүйц байдлаар баригдахад” биднийг хөдөлгөж, урамшуулах болтугай. (Гари Э.Стивэнсон, “Ирээдүйн төлөө сайн суурь тавь,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 61)

  • Таны бодлоор “мянган жилийн турш тэсэж үлдэхүйц байдлаар баригдах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Суралцагчдын хүсэн хүлээж буй ирээдүйн үйл явдлуудын талаар эргэн дурсаж, түүнд бэлдэхийн тулд юу хийж байгаа тухай ярилц. Дараа нь Мянган жилд бэлдэх аргуудыг ярилц.

Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулах нь суралцагчдад тустай байж болно.

  • Та Аврагчийн мянган жилийн хаанчлалын талаар бодохдоо юу мэдэрдэг вэ?

  • Мянган жилд бэлдэхийн тулд та юу хийж чадах вэ?

  • Эдгээр бэлтгэлийн үед танд ямар бэрхшээл тулгарч болох вэ?