Семинар
2 Нифай 20–25: Тойм


“2 Нифай 20–25: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 20–25: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 20–25

Тойм

Нифай, Исаиа зэрэг олон бошиглогч Мянган жил буюу Есүс Христийн мянган жилийн хаанчлал гэгдэх 1000 жилийн амар амгалангийн талаар бошиглосон. Нифай бошиглолын сургаалын ач холбогдлыг онцолсныхоо дараа зөвхөн Есүс Христ бүх хүнийг аврах хүч чадалтай гэдгийг гэрчилсэн. 2 Нифай 26-д тэрээр Бурханы харах өнцгийн талаар “Бурханд бүгд адил” (33-р шүлэг) гэдгийг тайлбарласан.

Заахад бэлд

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.

2 Нифай 21–24

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Аврагчийн мянган жилийн хаанчлалыг ойлгож, бэлдэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Мянган жилийн тухай мэддэг зүйлийнхээ талаар тунгаан бодохыг, мөн энэ талаар өөрсдөд нь байгаа асуултуудыг асуухад бэлдэж ирэхийг урь.

  • Үзүүлэх материал: Солт Лэйк ариун сүмийн засварын зураг; Өрөөний эргэн тойронд самбар эсвэл цаасан дээр байрлуулсан судруудын жагсаалт

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид Мянган жилийн тухай асуултаа чатаар илгээж болно. Тэднийг мөн өөрсдөд нь байгаа асуултуудын дагуу бүлгүүдэд оноож, хариулт хайж олохын тулд онлайн жижиг өрөөнүүдэд хуваарилж болно.

2 Нифай 25

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийн ач ивээлээр тэд хэрхэн аврагдсанаа ойлгоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдөд нь нөлөөлсөн Есүс Христийн тухай захиасны талаар хичээлдээ ярихаар бэлдэж ирэхийг урих талаар бод.

  • Видео:Шударга ёс, хайр, нигүүлсэл хамтдаа” (5:36)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Cуралцагчдыг 2 Нифай 25:23-ын талаар асуултаа хуваалцахыг урих үед самбар эсвэл үүнтэй төстэй функцийг ашиглах талаар бодож үз. Та бөглөсөн самбарын дэлгэцийн зургийг авч, үүнийг хариулт хайж байгаа суралцагчдад илгээж болно.

Суралцахуйгаа үнэлэх нь 2

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Номыг судлах явцад олж авсан өсөлтөө үнэлэхэд нь туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 1 Нифай 16, 2 Нифай 25-р бүлэгт сурч мэдсэн зүйлийнхээ заримыг давтаж, дуртай судраа эсвэл чухал үнэнийг хуваалцахаар бэлдэж ирэхийг урь.

  • Ашиглах зүйл: Толь

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид Адам, Ева хоёрын Уналтын тухай тайлбарлахдаа, таныг сонирхогчийн дүрд, харин хоёр суралцагчийг номлогчдын заах үүргийг гүйцэтгэх дүрд тоглуулан жүжигчилсэн тоглолт хийж болно. Сонирхогчийн хувьд сэдвийн талаар илүү ихийг тайлбарлах боломжтой асуултуудыг асуу.

2 Нифай 26

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад бусдыг Бурхан шиг харж, хайрлаж, харьцахад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг эцэг эх эсвэл итгэлтэй найзаасаа хэрхэн бусдыг Аврагчтай адил харахыг хичээдэг талаар нь асуухыг урь.

  • Үзүүлэх материал: Төрөл бүрийн нүдний шил (эсвэл тэдгээрийн зураг)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг 2 Нифай 26:12–13, 23–33-ыг судлах үед нь богино хугацаанд бие даан ажиллах боломж олгох талаар бодож үз. Дараа нь тэднийг нэгтгэж, хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлэгт хуваарилагдан олж мэдсэн зүйлээ тайлагнахад урь. Хичээл дээр санал болгосон нэмэлт асуултуудыг харуулах боломжтой бөгөөд ингэснээр суралцагчид алинд нь хариулахаа сонгох боломжтой.

Төгс эзэмших сургаал: 2 Нифай 26:33

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад 2 Нифай 26:33-т заасан төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх, сургаалыг тайлбарлах, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд урь: 2 Нифай 26:33, “Бурханд бүгд адил.” Үүнийг хийх нэг арга бол Төгс эзэмших сургаалын аппыг ашиглах явдал юм.

  • Тараах материал: “Жорж Рикфордын түүх”