“Иаков 5–7: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2023)
“Иаков 5–7,” Мормоны Номын багшийн гарын авлага
Иаков 5–7
Тойм
Израилын тархай бутархай байдал, мөн Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийг Түүнд цуглуулах Их Эзэний байнгын хүчин чармайлтыг бэлгэдсэн чидуны модны тухай Зиносын ёгтлолыг Иаков хуваалцжээ. Энэхүү ёгтлолын төгсгөлийн хэсэг нь эцсийн өдрүүд дэх Их Эзэний ажлыг, тэр дундаа эцсийн удаа Түүнд сүнснүүдийг цуглуулахын тулд Түүний мөн үйлчлэгчдийнх нь гаргасан хүчин чармайлтыг илэрхийлдэг. Иаковыг эдгээр сургаалыг хуваалцсанаас хойш хэдэн жилийн дараа Шерем хэмээх эр нифайчуудын дунд ирж, “хүмүүсийн зүрх сэтгэлийг зайцуулан дагуулж болохын тулд шаргуу хөдөлмөрлөжээ” (Иаков 7:3). Эдгээр хичээл суралцагчдад итгэлийнхээ сорилтыг давж, Их Эзэний усан үзмийн талбайд хөдөлмөрлөхөөр бэлтгэхэд тусалж чадна.
Заахад бэлд
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.
Иаков 5:1–53
Хичээлийн зорилго: Энэ хичээл Есүс Христийн өөрсдийг нь болон бүх хүнийг гэсэн хайрыг мэдрэхэд нь суралцагчдад тусална.
-
Суралцагчдын бэлтгэл: “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дэх “Чидуны модны ёгтлол (Иаков 5)” бүдүүвч зургийг суралцагчдад тарааж өг. Суралцагчдыг Иаков 5 дахь зүйрлэлийг судалж, ерөнхий утгатай нь танилцахад туслах бүдүүвч зургийг ашиглахад урь.
-
Үзүүлэх материал: Зүйрлэл дэх бэлгэ тэмдгүүдийг тайлбарласан хүснэгт
-
Тараах материал: “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дэх “Чидуны модны ёгтлол (Иаков 5)” бүдүүвч зураг (суралцагч бүрд нэг хувийг тарааж өг.)
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад “Би Иаков 5-аас Есүс Христийн талаар юу сурч мэдсэн бэ” үйл ажиллагааны үеэр хариултаа бичих боломжийг олгохын тулд самбарын функцийг ашигла.
Иаков 5:54–77; 6:1–13
Хичээлийн зорилго: Энэ хичээл Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг Түүнд ирэхэд нь туслахын тулд Их Эзэнтэй хамтран ажиллах илүү их хүслийг мэдрэхэд нь суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчдын бэлтгэл: Суралцагчдыг 4-р сарын 8–14-ний сургалтын тойм дахь “Иаков 5:61–75: Их Эзэн намайг жимсний талбайд нь Өөртэй нь хамт хөдөлмөрлөхийг урьсан” гэх гарчиг доорх суралцах үйл ажиллагаанд урь. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2024 дэх Иаков 5–7: ‘‘Их Эзэн бидэнтэй хамт хөдөлмөрлөдөг’”.
-
Видеонууд: “Израилын найдвар” (1:01:34; цагийн код 31:24-33:42 хүртэл үзнэ үү); “2021 оны өсвөр үеийнхний уриа дуу: ‘Агуу ажил’” (4:06)
Иаков 7
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлд нь тулгарах сорилтуудыг даван туулахад бэлдэхэд нь тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг бусад хүн өөрсдийг нь сорьсон үед итгэлдээ бат зогссон хэн нэгний жишээг хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.
-
Видео: “Амьдралыг тодорхойлогч сүнслэг дурсамжууд” (16:43; цагийн код 13:40-14:46 хүртэл үзнэ үү)
-
Видео хичээл заах зөвлөмж: Дүрд тоглох нь суралцагчдыг итгэл үнэмшил нь сорилттой тулгарах үед хариу үйлдэл үзүүлэхэд бэлтгэж чадна. Танай нутаг дэвсгэрт суралцагчдад тулгарч болзошгүй нэг хоёр бэрхшээл сорилтыг сонго. Жишээлбэл: Хэрэв танай нутагт “‘Мормон’ Сүмийн гишүүд Христэд итгэгчид биш” эсвэл “Библи бол сүмийн цорын ганц судар тул Мормоны Ном үнэн байж чадахгүй” гэх зэрэг яриа нийтлэг байдаг бол эдгээрээс сонгож болно. Сорилтод итгэлтэй байж, хариу үйлдэл үзүүлэх тухай дүрд тоглуулахаар суралцагчдыг багт оноож, дэд бүлгийн өрөөнд хуваарилж болно.
Суралцахуйн үнэлгээ 3
Хичээлийн зорилго: Энэ хичээл 2 Нифай 26–Иаков 7-г судлах явцад хэрхэн сайжирч, өөрчлөгдсөнөө харахад суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сүүлийн дөрвөн долоо хоногийн хугацаанд Мормоны Номыг судалснаар хэрхэн сүнслэгээр өсөж хөгжсөн тухайгаа тунгаан бодоход урь. Та тэднийг хэрэгжүүлсэн тодорхой сургаалыг эсвэл тэдэнд онцгой ач холбогдолтой шүлгүүдийг олж танихад урьж болно.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид А эсвэл Б үйл ажиллагааг хийхээр сонгож болно. А үйл ажиллагааг сонгосон хүмүүсийг нэг дэд бүлгийн өрөөнд, Б үйл ажиллагааг сонгосон хүмүүсийг өөр өрөөнд хуваарил. Бүлэг бүр өөрсдийн үйл ажиллагааг хамтдаа гүйцэтгээд, ангийн бусад суралцагчид тайлбараа хуваалцах төлөөлөгчийг сонгож болно.
Төгс эзэмших сургаалын давтлага 5
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Номон дахь төгс эзэмших сургаалын хэсгүүдэд зориулсан судрын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өдөр бүр Есүс Христийг дурсдаг арга замаа хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.
-
Үзүүлэх материал: Төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийн хүснэгт
-
Материал: Суралцагчид үгэн зурвас үүсгэхэд ашиглах цаас, хайч
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Энэ хичээлийн цээжлэх үйл ажиллагааг видео хурлаар орж буй хичээл дээр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байж магадгүй. Суралцагчдыг Төгс эзэмших сургаал апп дээр ижил төстэй үйл ажиллагаа хийхэд урих талаар бодож үз.