“Суралцахуйгаа үнэлэх нь 3: 2 Нифай 26–Иаков 7 “Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Суралцахуйгаа үнэлэх нь 3,” Мормоны Номын багшийн гарын авлага
Суралцахуйгаа үнэлэх нь 3
Энэ хичээл суралцагчдад 2 Нифай 26–Иаков 7-г судлах явцдаа хэрхэн сайжирч, өөрчлөгдсөнөө харахад туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Өдөр өдрөөр бага багаар сайжирч бай
Сүмийн тав дахь ерөнхийлөгч Лорензо Снөү ийн заасан.
Нэг дор төгс төгөлдөр болно гэж бүү бод. Хэрэв тэгвэл урам тань хугарах болно. Өнөөдөр та өчигдрөөс илүү сайн байж, маргааш та өнөөдрөөс илүү сайн бай. Магадгүй өнөөдөр биднийг зарим талаараа автуулсан уруу таталтуудад маргааш биднийг автуулах боломж бүү өг. Ийм маягаар өдөр бүр бага багаар сайжирсаар байх болно. Мөн та бусдад түүнчлэн өөрсдөдөө сайн зүйлийг хийлгүйгээр амьдралаа өнгөрөөхийг зөвшөөрч болохгүй. (Teachings of Presidents of the Church: Lorenzo Snow [2012], 103)
-
Та өнөөдөр өчигдрөөс илүү сайн байгаагаа хэрхэн мэдэх вэ?
-
Маргааш өнөөдрөөсөө илүү сайн байх хичээл зүтгэлд тань Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн тусалж чадах вэ?
Энэ хичээл Есүс Христийн шавийн хувьд өсөж хөгжих, үүний дотор судраас сурч мэдсэн сургаалаа тайлбарлах чадварынхаа талаар бодоход тань туслах зорилготой. Мормоны Номыг судалснаар Христийн шавийн хувьд өсөж хөгжихөд тань тус болсон арга замуудын талаар бод. Өнөөдөр суралцах явцдаа Мормоны Номыг судлах нь Есүс Христийн сайн мэдээг хуваалцаж, үүний дагуу амьдрах чадварт тань хэрхэн нөлөөлж байгааг харахад туслуулахаар Ариун Сүнсийг урь.
Үйл ажиллагаа А: Есүс Христийн сургаалыг тайлбарла
Мөнх амьдралыг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэйг Нифай бидэнд заасан. Эдгээр зарчим, ёслолыг Христийн сургаал гэж нэрлэдэг (2 Нифай 31:2, 21-ийг үзнэ үү). Христийн сургаал бол “Зам нь энэ; мѳн хүмүүн Бурханы хаант улсад аврагдаж чадах ѳѳр тийм ѳгѳгдсѳн нэр болон зам гэж тэнгэрийн дор үгүй” (2 Нифай 31:21). 2 Нифай 31:10–12, 17, 20–21-ийг эргэн уншаад, Христийн сургаалын нэг хэсэг болох зарчим, ёслолуудыг олж мэд.
-
2 Нифай 31-д Нифайн цэдэглэсэн зүйлийг ашиглан, Христийн сургаалыг өөр хүнд хэрхэн тайлбарлаж болох вэ?
-
Авралд нь найдахад Христийн сургаал бидэнд хэрхэн тусалдаг вэ?
-
Христийн сургаалыг дагаснаар та хэрхэн адислагдсан бэ?
Үйл ажиллагаа Б: Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтэд Мормоны Номын гүйцэтгэсэн үүргийг тайлбарла.
Дараах жишээг төсөөлөн бод.
-
Есүс Христийн сайн мэдээг сэргээхэд гүйцэтгэсэн үүргийнх нь талаар Мормоны Номоос Лука юу хуваалцаж чадах вэ?
Үйл ажиллагаа В: Есүс Христэд итгэх итгэлээр чөтгөрийг эсэргүүц
Эцсийн өдрүүдэд хүмүүсийг Бурханаас холдуулахын тулд Сатаны ашиглах арга мэхийн талаар Нифай 2 Нифай 28:20–22-т заасан. Үүнд сайн сайхны эсрэг уурлуулахаар хүмүүсийг хутган үймүүлэх, хүмүүсийг тайтгаруулж, зуурдын аюулгүй байдалд тэднийг тайвшруулах, там, чөтгөр гэж байхгүй хэмээн хүмүүст хэлэх зэрэг орно. “2 Нифай 28:1–26” хичээлийг судлах явцдаа та бүхэн Сатаны арга заль мэхийн эсрэг өөрийгөө илүү сайн хамгаалах төлөвлөгөө гаргасан байж болох юм. Тэр хичээлээс судлах тэмдэглэлдээ юу бичсэнээ эргэн хар.
-
Та төлөвлөгөөгөө хэр үр дүнтэй хэрэгжүүлж байна вэ? Яагаад?
-
Таны төлөвлөгөө Сатаны арга заль мэхийн эсрэг Аврагчийн хамгаалалтыг авахад тань ямар арга замаар тус болсон бэ?
-
Төлөвлөгөөндөө нэмснээр танд тус болох юуг та сурч мэдэж эсвэл туршлагажсан бэ?
Төлөвлөгөөгөө дахин хэрэгжүүлэх арга замыг бодож үз. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хандан, аюулаас сэрэмжлүүлэх, Сатаны хүчин чармайлтаас зугтах буюу даван туулах хүч чадлыг олж авахаа бүү март (Сургаал ба Гэрээ 10:5-ыг үзнэ үү).
Үйл ажиллагаа Г: Израилын цугларалтад оролцох
Нифай, Иаков хоёр хоёулаа Израилын цугларалтыг ихэд сонирхож байв. Энэ нь нэг талаасаа үр удамд нь юу тохиолдохыг Их Эзэн Нифайд харуулсантай холбоотой байж болох юм (1 Нифай 12–13-ыг үзнэ үү).
Та 1 Нифай 19–22, 2 Нифай 6 эсвэл Иаков 5:52–776:1–13-ыг судалж байхдаа Израилын цугларалтад оролцохоор уригдсан байж магадгүй. Хэрэв тийм бол өөрийн хийсэн амлалт, төлөвлөгөө, ажилд оролцох хандлага, хүсэл эрмэлзлээ нягталж үз.
-
Та Израилын цугларалтын талаар суралцахдаа ямар урам зориг авсан эсвэл хэрэгтэй зүйл олж мэдсэн бэ?
-
Та өмнө нь хийж үзээгүй ямар хүчин чармайлт гаргасан бэ? Та амжилтад хүрсэн үү? Яагаад тийм эсвэл үгүй вэ?
-
Аврагчийн ажилд оролцох үедээ Түүний таныг удирдаж, хүчирхэгжүүлж байгааг та хэрхэн мэдэрсэн бэ?
-
Та энэ ажилд оролцсоноор ямар адислал олж харсан бэ?