Семинар
анИаков 4: “Итгэл маань гуйвшгүй болно”


“Иаков 4: ‘Итгэл маань гуйвшгүй болно,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Иаков 4,” Мормоны Номын багшийн гарын авлага

Иаков 4

“Итгэл маань гуйвшгүй болно”

алтан ялтаснууд

Металл ялтсан дээр үг сийлэх нь тийм ч амар ажил биш байсан (Иаков 4:1-ийг үзнэ үү). Тэгвэл Иаков яагаад үүнийг хийхийн тулд хүчин чармайлт гаргасан бэ? Тэрээр Аврагчийг таньж мэдэхийн баяр баясгаланг мэдэрсэн бөгөөд биднийг Аврагч руу ирэхэд туслахыг хүссэн. Энэ хичээл Иаковын заасан зарчим ба үнэнийг олж мэдэж, тэмдэглэж, тунгаан бодох замаар Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхэд тань тусална.

Судар дахь сургаал, зарчмуудыг олж тодорхойлох. Суралцагчдад анхааралтай хүчин чармайлт гаргаж, дадлага хийх замаар судар дээрх сургаал, зарчмуудыг олж тогтооход нь тусал. Заримдаа эдгээрийг ил тод өгүүлдэг бол заримыг нь судрын түүхээр өгүүлдэг. Суралцагчид энэ ур чадвараа дээшлүүлснээр удирдамж, асуултын хариулт авахын тулд судруудад хандах хандлагатай болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Иаков 4:7–14-ийг уншаад, өөрсдийнхөө олж мэдсэн, өнөөгийн дэлхийд онцгой хэрэгтэй гэж үзсэн зарчим эсвэл үнэнийг хуваалцахаар бэлдэж ирэхийг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та юу хуваалцах байсан бэ?

Дараах бичих үйл ажиллагаагаар суралцагчдыг Иаков 4:1–3 дахь, ялтсан дээр бичихэд хүндрэлтэй байсан тухай Иаковын тайлбарыг уншихад урь. Суралцагчдыг богино догол мөрийг мөнгөлөг эсвэл энгийн цаасан дээр зурж, “сийлэхэд” ашиглаж болох үзэг, харандаанаас өөр ямар нэг хатуу зүйл ашиглахыг урь. Энэ нь бидэнд зориулан үгээ бичихийн тулд Иаковын гаргасан зүтгэлийн ач холбогдлыг илүү сайн үнэлэхэд тустай байж болох юм.

Иаков “[өөрийн] хамгийн нандин гэж үзсэн зарим зүйлийг” (Иаков1:2) хойч үеийнхэнд уншуулахын тулд (Иаков 4:1–3-ыг үзнэ үү) жижиг ялтаснууд дээр бичих зарлигийг биелүүлсэн. Танаас хойч үедээ зориулж богино хэмжээний зурвас бичиж үлдээхийг хүссэн хэмээн төсөөл.

Ирээдүйд үр хүүхэд, ач зээ нартаа уншиж өгөх өөрийн мэддэг, мөн мэдэрсэн хамгийн чухал зүйлсийг агуулсан нэг догол мөрийг бич.

Хэрэв хүсвэл бичсэн зүйлийнхээ зарим хэсгээс хуваалцахыг суралцагчдаас хүсэж болно.

Иаковын бидэнд зориулсан зурвас

Өнөөгийн бидэнд уншуулахаар, Иаковын сүнслэгээр өдөөгдөн, Иаков 4-т сийлсэн зурвасыг судалснаар та судар судлахад тустай ур чадварыг ашиглан дадлагажих боломжтой болно. Эдгээр ур чадварт:

  1. Зарчим ба үнэнийг олж танин, тэмдэглэх

  2. Үнэнийг болон зарчмуудыг илүү сайн ойлгоход тань туслах асуултуудыг тунгаан бодож, асуух

Судрыг судалж байх үедээ эдгээр ур чадвараа ашиглах нь Ариун Сүнснээс илүү ихийг сурч, мэдрэхэд тань тусална.

Хичээлийн дараагийн хэсэг нь эдгээр суралцах чадварыг хэрхэн ашиглах жишээг суралцагчдад таниулах зорилготой юм.

1. Зарчим ба үнэнийг олж танин, тэмдэглэх

Судрыг унших явцдаа түр зогсож, сурч мэдсэн зүйлээ үнэний энгийн мэдэгдэл болгон тэмдэглэж авах нь тустай. Та өөрийн үгийг эсвэл судрын үг, хэллэгийг шууд ашиглаж болно.

Зарчим ба үнэнийг тодорхойлох дадлага хийхдээ:

  • Иаков 4:1, 4–6 -г уншаад, Аврагчийн талаар бичихэд нь юу Иаковт сүнслэгээр нөлөөлсөн болохыг олж мэд.

  • Онцгой санагдсан үг, хэллэгийг тэмдэглэ.

  • Эдгээр шүлгийн хамгийн чухал захиасыг хэрхэн мэдэрснээ судлах тэмдэглэлдээ эсвэл судар дээрээ бичиж ав.

Суралцагчдыг олж мэдсэн зарчим, үнэний мэдэгдлүүдээ хуваалцахад урь. Хэрэв жишээ өгөх нь суралцагчдад тустай гэж үзвэл дараах догол мөрөнд тодоор бичсэн зарчмыг хуваалцах талаар бодож үз.

6-р шүлгээс олж мэдэж болох жишээ бол бошиглогчдын үгсийг чин сэтгэлээсээ судлах нь Есүс Христэд итгэх итгэлийг минь хүчирхэгжүүлэх болно гэсэн зарчим юм. Энэ зарчмыг судлах тэмдэглэл эсвэл судартаа 6-р шүлгийн хажууд бичиж авч болох юм.

2. Тунгаан бодох ба асуулт асуух

Тунгаан бодох нь өөрийн тодорхойлсон зарчим ба үнэнийг ойлгож, хэрэгжүүлэхэд тань тусална. Та дараах асуултуудын талаар тунгаан бодож болох юм. Үүнд:

Дараах асуултуудын хуулбарыг харуул эсвэл тарааж өг. Энэ нь суралцагчдад уг судлах чадварыг хэрхэн ашиглах талаар илүү тодорхой ойлгоход тусалж чадна. Мөн тэдэнд хичээлийн явцад бие даан энэ ур чадварыг ашиглах дадлага хийх үед үүнийг ашиглах боломж олгоно.

  • Өнөөгийн хүмүүс яагаад энэ үнэнийг мэдэх ёстой гэж би үзэж байна вэ?

  • Энэ нь миний амьдралд хэр хамаатай вэ?

  • Сурч мэдсэн зүйлээр минь дамжуулан Их Эзэн надаар юу хийлгэх вэ?

Суралцагчдад тунгаан бодох хугацаа өгсний дараа энэ догол мөрөөс олж мэдсэн зарчим эсвэл үнэнийхээ талаар тунгаан бодож, хуваалцахыг урь. Энэ догол мөрөөс олж мэдсэн үнэн таны амьдралыг хэрхэн адисалсан тухай хувийн туршлагаа хуваалцах талаар бодож үз.

Дараах хэсэг нь суралцагчдад судраас сурч мэдсэн зүйлээ олж таних, тэмдэглэх, тунгаан бодох чадварыг дадлагажуулахад туслах зорилготой. Суралцагчдыг энэ үйл ажиллагааг хийхдээ ганцаараа эсвэл хоёр хоёроороо гүйцэтгэх эсэхээ сонгоход урь.

Судраас суралцах ур чадвараар дадлага хий

Зарчим ба үнэнийг таньж тодорхойлох, тэмдэглэх, тунгаан бодох ур чадвараа дадлагажуулах:

  1. Иаков 4:7–14-ийг судалж байхдаа Иаковын Аврагчийн тухай тэмдэглэхээр сонгосон чухал сургаалыг олж мэд.

  2. Өнөөгийн дэлхийн хүмүүсийн ойлгох нь чухал гэж санагдсан нэг зарчим эсвэл үнэнийг судлах тэмдэглэлдээ эсвэл судартаа тэмдэглэ.

    Дараагийн алхмыг хуваалцахаас өмнө суралцагчдаас өөрсдийн тодорхойлсон зарчим эсвэл үнэнийг самбар дээр сайн дураараа гарч бичихэд урь. Энэ нь зарчим ба үнэнийг олж таних туршлага багатай суралцагчдад жишээ болно.

  3. Олж мэдсэн зүйлийнхээ ач холбогдлыг тунгаан бодох нь. Үүнийг илүү сайн ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд тань туслах асуултуудыг асуу. (Тунгаан бодож болох асуултын жишээг хичээлийн эхэнд гарсан “Тунгаан бодох ба асуулт асуух” хэсгээс үзэж болно.)

    Суралцагчдад сонгосон зарчим эсвэл үнэнээ, шүлгийн аль хэсгээс олж мэдсэнээ мөн яагаад чухал гэж бодсон тухайгаа хуваалцахад бэлдэх хэдэн минут байгаа гэдгийг мэдэгд. Тэд сурч мэдсэн зүйлээ бусад суралцагчид тайлбарлахаар бэлдэж болно. Эсвэл тэд мийм үүсгэх, зураг зурах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцаж болох нийтлэл бэлдэх гэх мэт бусад аргаар хуваалцахад бэлтгэж болно. Дараах жагсаалтыг дэлгэцэд харуулж, суралцагчдын бэлтгэлд тусалж болно.

    Тусламж хэрэгтэй байж магадгүй суралцагчдыг хайж олоод, тэдэнд туслалцаа үзүүл. “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” мөн “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгээс холбогдох мэдээллийг хуваалц.

  • Зарчим эсвэл үнэн нь Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд өсвөр насныханд хэрхэн туслах вэ?

  • Энэ зарчим эсвэл үнэнийг илүү сайн ойлгоход тань туслах бусад судрын хэсэг эсвэл Сүмийн удирдагчдын хэлсэн үг

  • Энэ зарчим эсвэл үнэнийг илүү сайн ойлгоход тань туслах таны тунгаан бодох болон асууж болох зүйлс

  • Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхээр сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх арга замууд

  • Та мөн таны таньдаг хүмүүс Иаковын заасан зүйлийг хэрэгжүүлснээр хэрхэн адислагдсан тухай

Суралцагчдыг ангиар тойрон явж, өөр нэг суралцагчтай баг болоод тус бүр хоёр минут орчим бэлдсэн зүйлээ ээлжлэн хуваалцахыг урь. Цаг гарвал суралцагчид хамтрагчаа сольж, бэлдсэн зүйлээ харилцан хуваалцах боломжтой.

Суралцагчдыг хуваалцаж дууссаны дараа өөрсдийн амьдралд хэрэгжүүлэхийг хүсэж буй аливаа сурч мэдсэн зүйлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэхэд урь. Суралцагчдыг хувиараа судраас суралцахдаа өнөөдөр ангидаа давтсан ур чадвараа ашиглахад урь.