Семинар
Төгс эзэмших сургаал: 2 Нифай 32:8–9—“Та нар үргэлж залбирах ёстой”


“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 32:8–9—‘Та нар үргэлж залбирах ёстой,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 32:8–9,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: 2 Нифай 32:8–9

“Та нар үргэлж залбирах ёстой”

залбирч буй өсвөр насны хүүхэд

Өмнөх “2 Нифай 32:8–9” хичээл дээр хэрэв бид үргэлж залбирвал Тэнгэрлэг Эцэг бидний үйлийг бодгалийн маань сайн сайхны тулд ариулан адисална гэдгийг мэдэж авсан. Энэ хичээл танд 2 Нифай 32:8–9 дэх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд мөн сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Суралцагчдыг залбирахыг урамшуулах. Суралцагчдыг өдөр бүр чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлэн, хэрэгтэй үедээ тусламж эрэлхийлэн залбирахыг нь урамшуулан дэмж (3 Нифай 18:19-ийг үзнэ үү). Суралцагчид залбирлын зарчмуудыг ойлгож, хэрэгжүүлэхийн хэрээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү их таньж авах болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдөд нь эсвэл таньдаг хэн нэгнийх нь амьдралд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход чин сэтгэлийн залбирал тусалсан цаг үеийг олж тодорхойлоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хичээлийг төгс эзэмших сургаалын судрын хэсэг 2 Нифай 32:8–9-ийн хам сэдвийн талаарх хичээл болох 2 Нифай 32:8–9-ийн дараа заахаар зориулсан болно. Хэрэв төгс эзэмших сургаалын энэ хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдэв бүхий хичээлийг нь тухайн долоо хоногт нь заасан байхад анхаар.

Тайлбарлах ба цээжлэх

Суралцагчдад 2 Нифай 32:8–9-ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тусал. Суралцагчдаа төгс эзэмших сургаалын хэсгүүдээс аль болох ихийг цээжлэхийг урамшуулан дэмжихдээ хэт шаардаж болохгүй. Төгс эзэмших сургаал апп тэдэнд цээжлэхэд нь тусална.

2 Нифай 32:8–9” төгс эзэмших сургаалын судрын эшлэлийг болон “Та нар үргэлж залбирах ёстой” гэсэн судрын түлхүүр үг хэллэгийг эргэн хар. Судрын эшлэл дэх тоо бүрийг жишээ нь “Адди өдөрт 32 цаг залбирдаг байсан” гэсэн түлхүүр үг хэллэгт холбосон товч түүх зохио. Таны зохиосон зүйл заавал утга авцалдаатай байх албагүй. Гол нь төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тань туслах явдал юм.

Суралцагчдад 2 Нифай 32:8–9-д заасан сургаалыг тайлбарлахад нь тусал. Суралцагч бүрд сургаалыг тайлбарлахад дасгал хийх боломж олгох хэрэгтэй. Хэрэв суралцагчид хоёр хоёроороо ажиллавал хичээлийн цагаас их үрэлгүйгээр суралцагч бүр энэ дасгалыг хийх боломжтой болно. Та дараах заавар, хувилбарыг эсвэл өөрийн зохиосон, тохируулсан хувилбарыг ашиглаж болно.

Залбирах нь зохисгүй гэж боддог найзтайгаа ярилцаж байна гэж төсөөл. Бид яагаад үргэлж залбирах ёстойг ойлгоход нь туслахын тулд “2 Нифай 32:8–9” дэх үг хэллэгийг ашигла. Үргэлж залбирах нь ямар утгатай болох талаар тайлбарлаж байхдаа өөрийн бодлыг оруул.

Дадлага хийх үйл ажиллагаа

Сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг харуул эсвэл суралцагчдыг эргэн санахыг урь. Суралцагчдыг нэг зарчим сонгож, нэг минутын дотор энэ тухай юу санаж байгаагаа чадах чинээгээрээ бичихийг урь. Тэд өөр юу нэмж болохоо мэдэхийн тулд ижил зарчмын тухай бичсэн бусад суралцагчийн бичсэнийг өөрийнхтэйгөө эсвэл Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022) “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12-р догол мөр-тэй харьцуулж болно.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтаж дууссаны дараа, суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахтай холбоотой, хүмүүст байж болох санаа зовоосон асуудал эсвэл асуултуудыг самбарт бичихийг урь. Дараа тэднээр нэг асуудлыг сонгуулж, түүндээ хариу өгөхөд бэлтгэхээр сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглан, дадлага хийлгэ. Шаардлагатай бол суралцагчдад судлахад нь туслан чиглүүлэхийн тулд хичээлд дараа гарах асуултуудыг оруулж болно.

Эсвэл та суралцагчдад дадлага хийхэд нь туслахын тулд дараахаас аль нэгийг ашиглаж болно.

  1. Суралцагчдыг самбарт жагсаасан сорилтуудаас нэгийг сонгоод, ийм сорилттой тулгарсан өсвөр үеийнхний тухай хувилбар зохиоход урь. Суралцагчид тус хүнийг нэрлэж, залбирдаггүй шалтгаан бодож өгч, бусад холбогдох мэдээллийг нэмж болно.

  2. Дараах тохиолдлыг хуваалцаж, суралцагчдыг хариултдаа сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглахыг урь: Нэгэн найз тань танд “Би Сүм дээр үг хэлж буй хүнийг сонсож байхдаа миний залбирал Тэнгэрлэг Эцэгтэй холбогдоход туслахын оронд, хэвшил болсныг ойлгосон. Би залбиралдаа хариулт авч байгаа эсэхээ мэдрэхээ больсон. Тэнгэрлэг Эцэг миний талаар юу мэдэрч байгаад би санаа зовох болсон. Би энэ холбоогоо эргэж тогтоохыг хүсэж байна. Маргааш чамтай энэ талаар хэсэг ярилцвал, юу хийхээ ойлгоход минь чамайг надад тусална гэж найдаж байна” гэсэн мессеж илгээжээ.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх

  • Та хариулахдаа тэнгэрээс томилогдсон ямар эх сурвалжийг ашиглах вэ?

Хариултаа бэлтгэхдээ тусламж болгон тэнгэрээс томилогдсон эх сурвалжийг ашигла. Асуултад хариулахдаа эцэг эх эсвэл Сүмийн удирдагчдаа мессеж илгээн, тусламж хүсэж болох юм. Та мөн судраас болон материалууд дээрээс хайж болно ChurchofJesusChrist.org. Зарим асуудалд ерөнхийлөгч Бригам Янгийн (1801–1877) дараах үг тус болж болох юм.

Би мөн та, бидний хэн нь ч залбирахыг хүсэж байгаа эсэхээсээ үл хамааран залбирах цаг нь болоход залбирах нь чухал. Хэрэв бид залбирахыг хүсэхгүй байвал хүсэх хүртлээ залбирах хэрэгтэй. (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 45)

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёрын талаар энэ асуулт эсвэл санаа зовоосон асуудалтай холбогдох юуг та мэдэх вэ?

  • Ийм асуулттай эсвэл санаа зовоосон асуудалтай хэн нэгэнд 2 Нифай 32:8–9 дэх ямар мөнхийн үнэн тусалж чадах вэ?

Итгэлээр үйлдэх

  • Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэхэд нь энэ хүнд та юу хийхийг зөвлөх вэ? Яагаад?

  • Та энэ хүнийг итгэлээр үйлдэхэд нь тусалж болох юуг санахад урих вэ?

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашигласан нь хариултаа олоход хэрхэн тусалсан талаар ярилцахад суралцагчдыг урь. Цаашид өөрсдөд нь болон бусдад асуулт эсвэл санаа зовоосон асуудал гарах үед эдгээр зарчмыг ашиглахыг уриал.

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараагийн хичээл дээр 2 Нифай 32:8–9: “Та нар үргэлж залбирах ёстой” хэмээх судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг давтахад таван минутаас ихгүй хугацаа зарцуул. Өөр давтах нэг арга нь хэн нэгний залбирч буй зургийг суралцагчдад харуулан, тэднээс зургийг хараад, судрын эшлэл, гол өгүүлбэрийг эргэн санахыг хүсэх явдал юм.