Семинар
Иаков 1: Бусдыг Христэд ирэхийг ятга


“Иаков 1: Бусдыг Христэд ирэхийг ятга,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Иаков 1: Бусдыг Христэд ирэхийг ятга,” Мормоны Номын багшийн гарын авлага

Иаков 1

Бусдыг Христэд ирэхийг ятга

гэр бүлд номлож буй номлогчид

Нифай нас барахынхаа өмнө, ялтаснуудыг хадгалж, дээр нь зөвхөн “хамгийн үнэт“ (Иаков 1:2) зүйлүүдийг бичих үүргийг дүү Иаковтаа хариуцуулж өгөв. Иаковын мэдээ бусдыг Есүс Христ рүү чиглүүлж, итгэлгүй байдал, нүглийн үр дагавраас сэргийлэхэд нь тэдэнд тусалсан. Энэ хичээл суралцагчдад бусдыг Есүс Христэд ирэхэд нь туслах арга замуудыг олж мэдэхэд тусалж чадна.

Суралцагчдыг идэвхтэй оролцогчид болоход туслах. Судруудаас судлахын тулд хүчин чармайлт гаргах нь зарим суралцагчид ойлгомжгүй, ямар нэг байдлаар хэцүү санагдаж болох юм. Гэвч суралцагчид ур чадвараа сайжруулж, яваандаа суралцахдаа илүү хариуцлагатай хандах боломжтой. Суралцагчдад хичээлдээ идэвхтэй оролцоход тусалж, хичээл зүтгэл, ахиц дэвшлийг нь магтах боломжийг эрэлхийл.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн тухай бусадтай ярилцаж болох үеийн талаар бодохыг урь. Тэднийг боломж хүсэн залбирч, чадах бүхнээ хийхийг урамшуулан дэмж.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Найзтайгаа ярилцах

Есүс Христийн тухай бусадтай ярилцахад ямар байх талаар хэлэлцэхэд дараах асуулт, видео бичлэг зэрэг нь суралцагчдад тусална. Хэрэв суралцагчдаас суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааг гүйцэтгэхийг хүссэн бол тэднийг Есүс Христийн тухай бусадтай ярьж болох үеэ хуваалцахад урь. Хэрэв суралцагчдад өөрсдийн сэтгэгдэл, туршлагын талаар хуваалцах зүйл их байвал видео бичлэгийг заавал үзүүлэх шаардлагагүй байж болох юм.

  • Есүс Христийн тухай бусадтай ярих нь хэзээ айж ичмээр санагдаж болох вэ? Айдсаа даван туулахад бидэнд юу тус болох вэ?

  • Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах тал дээр сайн үлгэр жишээ үзүүлсэн хэн нэгнийг та мэдэх үү?

Сайн мэдээг хуваалцах талаар Жуниор хэмээх залуу сайн үлгэр дуурайл үзүүлжээ. Тэрээр АНУ-ын Флорида дахь жижиг сүмд явдаг цорын ганц залуу эрэгтэй байв. Тэр өөрийн найзуудын нэгэнтэй Есүс Христийн сайн мэдээний талаар ярилцаж сүмд урихаар шийджээ. Та “Бүгдийг Христэд ирэхийг урих нь: Сайн мэдээг хуваалцах нь” (4:30) видеог үзэж, ChurchofJesusChrist.orgЖуниороос болон түүний сүмийн бусад хүнээс суралцаж болох ганц хоёр зүйлийг хайж ол.

4:30

Бусад хүний жишээ бусдыг Христэд ирэхэд хэрхэн урих талаарх шалтгааныг мөн санааг бидэнд өгнө. Өнөөдөр суралцаж байхдаа яагаад бусдад Аврагчид ирэхэд нь туслахыг хүсэж болохыг мөн үүнийг хийх ердийн, энгийн арга замуудын талаар бод.

Бусдыг Христэд ирэхийг ятга

Нифай нас барахынхаа өмнө (Иаков 1:12), Их Эзэний өөрт нь хийхийг зарлигласан жижиг ялтаснууд дээр бичих үүргийг дүү Иаковтаа хариуцуулж өгөв. Жижиг ялтаснууд нь сүнслэг зүйлсэд төвлөрч, бусад ялтсыг хүмүүсийн түүх бичихэд зориулсан байв (Иаков 1:1–3).

Иаков 1:4–6-г уншаад, Нифай Иаковаас ялтаснууд дээр юуг бичиж, хүмүүст зааж өгөхийг хүссэн болохыг олж мэд.

  • Нифай, Иаков хоёрын мэдсэн зарим зүйл юу вэ? Тэд эдгээр зүйлийг хэрхэн олж мэдсэн бэ?

Есүс Христийн тухай Иаковын гэрчлэлийг мөн энэ нь түүний үйлдэлд хэрхэн урам зориг өгснийг олж танихад суралцагчдадаа тусал.

Иаков 1:7–8-ыг уншаад, Иаков өөрийн ойлголтынхоо улмаас юу хийснийг олж мэд. Иаковыг үйлдэл хийхэд юу нөлөөлснийг харуулсан хэллэгүүдийг судартаа тэмдэглэж болно. Дараах тайлбар Иаковын урам зоригийг тодруулж болох юм.

“Өөрийн үхлийг харсан”:Иаков нифайчуудыг Есүс Христ өөрсдийнх нь төлөө нүглийг нь цагаатган үхсэн тухай бодохыг урьсан байх.

“Загалмайгаа үүрсэн”:Энэ хэллэг нь бурханлаг бусаас мөн дэлхийн хүсэл тачаалаас өөрсдийн хүслээр татгалзан, Их Эзэний зарлигуудыг дагахыг онцолжээ (Иосеф Смитийн орчуулга, Матай 16:26-г үзнэ үү [Матай 16:24-д, зүүлт тайлбарm]; Лук 9:23; 2 Нифай 9:18). Энэ нь мөн бид Аврагчийг дагахдаа тэвчиж, золиос гаргаж чадахаа харуулахыг хэлнэ.

  • Иаковын бичсэн ямар ямар шалтгаан танд урам зориг өгч чадах вэ? Таны бодлоор бусдыг Христэд ирэхэд урих өөр ямар шалтгаан байх вэ?

Суралцагчдаас шүлгийн ямар хэллэгийг ойлгоход нь туслах хэрэгтэйг асууж болно. Суралцагчдыг бие биедээ туслахад урь.

Шаардлагатай бол “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дэх тайлбарыг хэлж өгч болно.

  • Бид эдгээр шүлэг дэх Иаковын жишээнээс юу сурч болох вэ?

Иаковын жишээнээс бидний сурч болох нэг үнэн бол Есүс Христийг болон Түүний хаант улсыг мэдэх нь бусдыг Түүнд ирэхэд туслахаар хичээнгүйлэн хөдөлмөрлөхөд биднийг урамшуулж чаддаг явдал юм.

Үе тэнгийнхэн нь дараах сүнслэг өдөөлтөд хэрхэн хариулсныг сонсох нь суралцагчдад тустай байж болох юм.

Есүс Христийн талаар юу мэддэгээ мөн Түүний тухай ямар үнэнийг та бусдад мэдэгдэхийг хүсэж байгаагаа тунгаан бод.

Суралцагчид хэн нэгэнд Христэд ирэхэд нь тусалж болох нөхцөл байдлын талаар санал бодлоо цуглуулж, дараах бүлгийн үйл ажиллагааг хийж болно.

Бусдыг Христэд ирэхийг ятгахаар хичээнгүйлэн хөдөлмөрлөхийн тулд та юу хийж болох талаар цаг гарган бод. Танд үүнийг гүйцэтгэх боломж гарч болох нөхцөл байдлыг бич. Нөхцөл байдал бүрийн ард Есүс Христийг таньж, хайрлахад нь бусдад хэрхэн тусалж болохоо бич. Та дараах жишээг ашиглаж мөн бусад жишээг нэмж болно:

  1. Гэртээ

  2. Найзуудтайгаа

  3. Нийгмийн сүлжээнд

  4. Тохинууллаар дамжуулан эсвэл дуудлагадаа

Тэдний дуудлага эсвэл биелүүлэхийг хүссэн дуудлага нь бусдыг Христэд ирэхэд хэрхэн тусалж болох талаар ангиараа ярилцах нь суралцагчдад тустай байж болох юм. Тэд тохинуулах талаар өөрсдийн асуултыг асууж эсвэл Их Эзэний Сүмд үйлчлэх талаар зөвлөгөө хуваалцаж болно.

Хэн нэгнийг Христэд ирэхэд тусалсан туршлагаасаа хуваалц.

Мөн видео жишээг үзүүлж болно. Дараах видеонуудын аль нэгийг эсвэл өөрт байгаа бусад видеог сонгоно уу.

54:6

 

5:12

Гишүүний түүх: Өсвөр үеийнхэн ба залуучууд” (5:08)

6:8

 

Та бусдад Есүс Христэд ирэхэд туслах арга замуудын талаар бодох үедээ судрууд дахь амлалт, зөвлөгөөнөөс урам зориг авч болно.

Сургаал ба Гэрээ 15:6; 18:15–16-г уншаад, Их Эзэн бусдыг Өөр лүү нь ирэхэд тусалсан хүмүүст юу амласныг олж мэд.

Алма 31:34–35-ыг уншиж, зорамчуудыг Христ рүү чиглүүлэхэд туслахыг хүссэн Алмагийн жишээнээс суралц.

  • Та хэзээ хэн нэгэнд Их Эзэний талаар суралцахад нь тусалж чадсан бэ?

  • Таны Христэд ирэхэд урихыг хүсэж буй хүн хэн бэ? Та тэднийг урихын тулд юу хийж чадах вэ? Та Аврагчийн тусламжид хэрхэн найдаж чадах вэ?