Семинар
Иаков 1–4: Тойм


“Иаков 1–4: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2023)

“Иаков 1–4,” Мормоны Номын багшийн гарын авлага

Иаков 1–4

Тойм

Нифай нас барахынхаа өмнө, ялтаснуудыг хадгалж, дээр нь зөвхөн “хамгийн үнэт” (Иаков 1:2) зүйлүүдийг бичих үүргийг дүү Иаковтаа хариуцуулж өгөв. Иаковын захиас бусдыг Есүс Христ рүү чиглүүлж, итгэлгүй байдал, нүглийн үр дагавраас сэргийлэхэд нь тэдэнд тусалсан. Нифайчууд өөрсдийн нүгэлд зовж байсныг тэрээр Бурханаас ирэх илчлэлтээр мэджээ. Тэрээр ариун явдлын хуулийг зааж, бардамналын нүглийг заасан сургаал номлол айлджээ. Түүний номлол бидэнд өөрсдийнхөө амьдрал дахь нүглийг даван гарч, Аврагчид ирэхэд тусалдаг.

Заахад бэлд

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.

Онлайн багш нарт зориулсан зөвлөмж

Төгс эзэмших сургаал: 2 Нифай 32:8–9

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад 2 Нифай 32:8–9-д зориулсан төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд мөн сургаалыг тайлбарлан, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит байдалд хэрэгжүүлэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдөд нь эсвэл таньдаг хэн нэгнийх нь амьдралд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход чин сэтгэлийн залбирал тусалсан цаг үеийг олж тодорхойлоход урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг чаатаар асуултад хариулахад урь. Энэ нь суралцагчдад хариултаа илгээхээсээ өмнө бэлдэх боломж олгохын зэрэгцээ ихэвчлэн хариулт өгдөггүй суралцагчдад санал бодлоо илэрхийлэхэд нь түлхэц өгөх болно.

Иаков 1

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад бусдыг Есүс Христэд ирэхэд нь туслах арга замуудыг олж мэдэхэд тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн тухай бусадтай ярилцаж болох үеийн талаар бодоход урь. Суралцагчдаа боломж хүсэн залбирч, чадах бүхнээ хийхийг урамшуулан дэмж.

  • Видео:Сайн мэдээг хуваалцах тухай дэлхий даяарх нэвтрүүлэг” (54:06; 0:00 - 1:35 хооронд үзэх); “Гишүүний түүх: Өсвөр үеийнхэн ба залуучууд” (5:08)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Бусдад янз бүрийн нөхцөл байдалд Христэд ирэхэд нь туслах арга замуудын талаар суралцагчдыг ярилцуулахын тулд дэд бүлгийн өрөөнүүдэд хувааж болно.

Иаков 2:1–21

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад бардамналын нүглийг таньж мөн даван туулснаар Есүс Христтэй илүү адил болоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өнөөгийн дэлхийд бардамнал хэрхэн илэрч байгааг харж буй жишээгээ хуваалцахаар бэлтгэж ирэхэд урь.

  • Үзүүлэх материал: Хичээлийн эхний хувилбаруудад ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон, ахлагч Дийтр Ф.Угдорф нарын эшлэл, дүгнэсэн урилга гэх зэрэг байна.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Иаков 2:17–21-ийг судалж, холбогдох асуултуудыг хэлэлцүүлэхээр суралцагчдыг дэд бүлгийн өрөөнд хувааж болно. Асуултуудыг сануулахын тулд дэд бүлгийн өрөө бүрд зурвас илгээ.

Иаков 2:22–35

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Их Эзэний адил ариун явдлыг таашаахад нь тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Ариун явдлын хуулийг дагаж мөрдсөнөөр ирдэг адислалын тухай эцэг эх эсвэл Сүмийн удирдагчдаасаа асуухад та суралцагчдыг урьж болно. Та мөн эцэг эхэд нь хандаж суралцагчид ариун явдлын хуулийг суралцах тул эцэг эхчүүдийг хүсвэл энэ тухай гэртээ үргэлжлүүлэн хэлэлцэж болохыг хэлж болно.

  • Үзүүлэх материал: Их Эзэний жишгийг дэлхийн жишигтэй харьцуулсан бүдүүвч зураг

  • Видео:Ариун газруудад бат зогсоцгооё” (цагийн код 16:07; 3:22-оос 4:50-ийн хооронд үзнэ үү); &nsbp

  • Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд өгөх Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2011)-ийн хуулбар

Иаков 4

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Иаковын заасан зарчмыг болон үнэнийг тодорхойлж, тэмдэглэж, тунгаан бодох замаар Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Иаков 4:7–14-ийг уншиж мөн өөрсдийн олж мэдсэн, өнөөгийн дэлхийд онцгой хэрэгтэй гэж үзсэн зарчим эсвэл үнэнийг хуваалцахаар бэлдэж ирэхийг урь.

  • Суралцагчдад зориулсан материал: Суралцагчид догол мөрийг мөнгөлөг цаас эсвэл энгийн цаасан дээр зурж, сийлэхэд ашиглаж болох үзэг, харандаанаас өөр зүйл

  • Үзүүлэх материал: Суралцагчдад олж мэдсэн үнэнээ тунгаан бодоход туслах цэгээр тэмдэглэсэн жагсаалтыг хичээлийн төгсгөлд харуулах

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Зарим суралцагчийг чаат ашиглан, Иаков 4:7–14-өөс олж мэдсэн үнэн буюу зарчмаа хуваалцахад урь. Бусад суралцагч зарчим эсвэл үнэний талаар тунгаан бодох асуултуудаа хуваалцаж болно.

Хэвлэх