Семинар
2 Нифай 32:8–9: “Та нар үргэлж залбирах ёстой”


“2 Нифай 32:8–9: ‘Та нар үргэлж залбирах ёстой,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 32:8–9,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 32:8–9

“Та нар үргэлж залбирах ёстой”

Зураг
залбирч буй өсвөр насны хүүхэд

Бидний гүйцэтгэх хамгийн энгийн зарлиг бол Тэнгэрлэг Эцэгт залбирах билээ. Гэвч бидний залбирах үйлд олон зүйл саад болдог. Нифай хүмүүст залбирлын ач холбогдол, бидний Тэнгэрлэг Эцэгтэй тогтмол харилцсанаар ирдэг адислалуудын тухай сануулсан. Энэ хичээл залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй харилцах хүслийг тань нэмэгдүүлэхэд тусална.

Суралцагчдын мэдлэгийг үнэлэх. Суралцагч бүр сайн мэдээний сэдвийн талаар өөр өөр түвшний ойлголттой байдаг. Суралцагчдыг аль хэдийн сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урьснаар тэд хичээлийн аль хэсэгт цаг зарцуулах хэрэгтэйг сонгоход тань тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас хэр олон удаа мөн яагаад залбирдгаа ажиглахыг хүсэх талаар бод.

Хэвлэх