“2 Нифай 31:1–13: ‘Амьд Бурханы Хүүгийн үлгэр жишээг дагах,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“2 Нифай 31:1–13,” Мормоны Номын багшийн гарын авлага
2 Нифай 31:1–13
“Амьд Бурханы Хүүгийн үлгэр жишээг дагах”
Бид Аврагчийн үлгэр жишээг дагаж чадах ямар арга зам байна вэ? Баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авснаар Есүс Христийг дагах нь Бурханы хаант улсад аврагдахад чухал ач холбогдолтой гэж Нифай заасан. Энэ хичээл баптисмын ач холбогдол, үүнээс ирэх адислалыг ойлгож, тайлбарлахад танд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Баптисм хүртэж, Есүс Христийг дагах
Таны найз Ада саяхан Сүмийн номлогчидтой уулзсан бөгөөд үүндээ ихэд баярлаж байгаа гэж төсөөл. Тэрээр Мормоны Номыг уншиж эхлэн, сурч мэдэж байгаа зүйлдээ баяртай байна. Номлогчид түүнийг саяхан баптисм хүртэхэд урьжээ. Ада энэ урилгыг хүлээн авсныхаа маргааш танд энэ тухайгаа хэлээд “Би баптисм хүртэхийг хүсэж байгаа ч энэ нь намайг сайн хүн болохыг хичээж байхад яагаад тийм чухал байгааг гайхаж байна” гэж хэллээ. Баптисм яагаад тийм чухал вэ?
-
Та Адагийн асуултад баптисм хүртэхийн ач холбогдлыг ойлгоход нь түүнд туслах арга замаар хариулж чадна гэж бодож байна уу? Яагаад тийм эсвэл үгүй вэ?
Та өнөөдөр суралцаж байхдаа Аврагчийн тухай илүү ихийг мөн Түүний баптисмын жишээг дагах нь яагаад чухал болохыг ойлгоход туслах үнэнийг олж мэд. Энэ нь таны болон таньдаг хүмүүсийн тань амьдралд хэрхэн нөлөөлснийг тунгаан бод. Хичээлийн төгсгөлд та Адагийн чухал асуултад хариулах боломжтой болно.
Нифай жижиг ялтаснууд дээр бичсэн зүйлийнхээ төгсгөлд ойртох тусам “Христийн сургаал”-ын тухай ярихыг хүссэн. 2 Нифай 31: 2 ба 2 Нифай 31:21 дэх энэ үг хэллэгийг тэмдэглэ.
Баптисм нь Христийн сургаалын нэн чухал хэсэг байдаг.
-
Аврагчийн баптисмын тухай та юу мэддэг вэ?
-
Матай 3:13–17-г унш.
-
ChurchofJesusChrist.org
3:8 -
ChurchofJesusChrist.org
3:13
Есүс Христ ямар ч нүгэлгүй байсан хэдий ч баптисм хүртсэн. 2 Нифай 31:5–11-ийг уншаад, Аврагч яагаад баптисм хүртсэнийг болон бид Түүний тухай юу сурч мэдэхийг хайж ол.
-
Та юу олж мэдсэн бэ?
-
5-р шүлэг-ээс юу таны анхаарлыг татсан бэ?
-
Есүс баптисм хүртсэнээрээ юу хийхээ гэрчилж, амласан бэ? (2 Нифай 31:7-г үзнэ үү).
-
Эдгээр шүлэг Эцэгийн зарлигуудыг болон бидэнд хандах Аврагчийн мэдрэмжийн талаар танд юу зааж байна вэ?
-
Есүс Христийн жишгийг дагахад урамшуулах Түүний тухай юуг та мэдэх вэ?
ChurchofJesusChrist.org
Нифай тэмдэглэлдээ Аврагчийн баптисмын жишээг дагахад ирэх адислалуудыг үргэлжлүүлэн гэрчилсэн. Эдгээр адислалыг мэдэж авахад тань туслах 2 Нифай 31:12–13, 17-г унш. Баптисмын талаар нэмэлт ойлголт авах бол дараахаас заримыг нь судал: Иохан 3:3, 5; Үйлс 2:38; Алма 7:14; 3 Нифай 11:33–34, 37.
-
Аврагчийг “бүх зүрх сэтгэлээрээ … хоёр нүүр гарга[лгүй]” (2 Нифай 31:13) дагах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
-
Аврагчийн баптисмын жишээг чин сэтгэлээсээ дагасан нэгэнд Тэнгэрлэг Эцэг ямар адислал хүртээдэг вэ?
-
Ариун Сүнсний нөхөрлөл таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?
-
Та өөр ямар ойлголтыг олж мэдсэн бэ?
Та сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн Адад зориулж догол мөр бич. Баптисм хүртэхийг мөн яагаад Аврагчийн жишгийг дагаж, Түүнтэй адил баптисм хүртэхийг хүсэж байгааг ойлгоход нь түүнд тусал. Дараах зүйлсийг багтаа. Үүнд:
-
түүнд тусалж чадна гэж бодсон хамгийн багадаа хоёр судар
-
баптисм хүртэх нь хэрхэн биднийг Тэнгэрлэг Эцэгт болон Аврагчид маань ойртуулдаг болох
-
баптисм, Ариун Сүнсний нөхөрлөлийн талаарх өөрийн хувийн бодол, туршлага эсвэл гэрчлэл
Энэ хичээлийн төгсгөлд сурч мэдсэн зүйлийнхээ талаар бод. Та баптисмынхаа талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? Аврагчийн жишээг дагахын тулд та юуг үргэлжлүүлэн хийж болох вэ? Та бусдад Аврагчийн үлгэр жишээг дагаж, баптисм хүртэхэд нь хэрхэн туслах вэ? Бодлоо судлах тэмдэглэлдээ бичих талаар бод.