“2 Нифай 31–33: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“2 Нифай 31–33: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага
2 Нифай 31–33
Тойм
Баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авснаар Есүс Христийг дагах нь Бурханы хаант улсад аврагдахад чухал ач холбогдолтой гэж Нифай заасан. Гэрээний замаар Есүс Христийг дагахыг хүмүүстээ заасныхаа дараа Нифай тэдний баптисм хүртсэнийхээ дараа юу хийхээ мэдэхгүй хэвээр байгааг мэдэрсэн. Тэрээр хариуд нь тэдэнд “Христийн үгэн дээр найрлахыг” уриалан, Аврагчийн үг тэднийг урагш чиглүүлнэ хэмээн итгүүлсэн (2 Нифай 32:3). Тэрээр мөн залбирлын ач холбогдлыг болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ тогтмол харилцахаас ирдэг адислалуудын талаар тэдэнд сануулсан.
Заахад бэлд
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.