Семинар
Төгс эзэмших сургаал: 2 Нифай 32:3—“Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно”


“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 32:3—’Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 32:3,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: 2 Нифай 32:3

“Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно”

судрууд ба алим

Өмнөх хичээл буюу “2 Нифай 32:1–7”-оос бид Христийн үгэн дээр найрлахын ач холбогдлыг сурч мэдсэн. Энэ хичээл танд 2 Нифай 32:3 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлан, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Судар судлахаар дамжин ирэх хүч. Утга учиртай бие даан судар судлах нь Аврагчийн сайн мэдээ, Түүний Цагаатгалын тухай ойлголтыг тань нэмэгдүүлэхэд мөн түүнчлэн илүү их хүчээр зааж, гэрчлэхэд туслах болно. Судрууд таны амьдралыг хэрхэн адисалсан тухай таны хувийн гэрчлэл суралцагчдыг урамшуулж, адислах болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад өмнөх хичээлийн төгсгөлд “Христийн үгэн дээр найрлах”-аар дадлага хийх боломж олдсон байж магадгүй юм. Суралцагчдыг бие даан судар судлахдаа үргэлжлүүлэн дадлага хийж, ангид ирэхдээ өөрсдийн туршлагыг хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг 2 Нифай 32:3-ын хам сэдвийн талаарх хичээл болох 2 Нифай 32:1–7-ийн дараа заахад зориулагдсан. Хэрэв төгс эзэмших сургаалын энэ хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдэв бүхий хичээлийг тухайн долоо хоногт нь заасан байхад анхаар.

Тайлбарлах ба цээжлэх

Суралцагчдад 2 Нифай 32:3-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлүүлж, энэ хэсэгт заасан үнэнийг тайлбарлахад туслах ямар нэгэн үр дүнтэй аргыг ашигла.

Дараах үйл ажиллагаанууд нь үүнийг хэрхэн хэрэгжүүлж болох тухай зөвлөмж юм.

Танаас судар судлахын ач холбогдлын тухай семинар дээр богино хэмжээний сүнслэг бодлоо хуваалцахыг хүслээ гэж төсөөл. 2 Нифай 32:3-ыг уншаад Биднийг Христийн үгэн дээр найрлах үед үгс бидний хийвэл зохих бүх зүйлийг бидэнд хэлэх болно гэсэн зарчмыг эргэн сана.

  • “Христийн үгэн дээр найрлах” гэдэг нь ямар утгатай болохыг тайлбарлахдаа өмнөх хичээлээс сурч мэдсэн зүйл, мөн хувийн туршлагаа хэрхэн ашиглаж болох вэ? (2 Нифай 32:3).

  • Христийн үгэн дээр найрлах нь өсвөр үеийнхний амьдралд ямар өөрчлөлт авчирч чадах вэ?

Энэ нь бэлтгэх үйл ажиллагааны талаар суралцагчдыг санал бодлоо хуваалцаж байх үед тэднээс өөрсдийн туршлагыг хуваалцахад урих тохиромжтой үе байж болох юм.

Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд нь суралцагчдад туслахын тулд материал тарааж өгөх талаар бод. Тэднийг судлах тэмдэглэл дээрээ үүнийг хийхэд урьж болно. Та энэ үйл ажиллагааг суралцагчдын өөрсдийн соёлыг илүү тусгасан зураг зурах боломжтой болгон өөрчилж болно.

Энэ хэсгийг цээжилж, хэрэгжүүлэхэд тань туслах үүднээс цаасан дээр зассан хоолны ширээ зур. Доор харуулсан зурагтай адил зураг зурж болно. Та мөн таваг дээр хоол эсвэл судар бас зурж болох юм. “2 Нифай 32:3—Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно” гэдгийг цаасныхаа хаа нэгтээ бич. Энэ үгийг цээжлэх хүртлээ олон удаа давтаж унш. Зургаа гэрийнхээ хаа нэгтээ эсвэл хөргөгч зэрэг хооллох бүрдээ харж давтаж байхаар газарт өлгөөрэй.

нэг хүний хоолны хэрэгсэл

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдыг зурсан зургаа жижиг бүлэгт эсвэл ангийнхантайгаа хуваалцахад урь.

Дадлага хийх үйл ажиллагаа

Ангийнхныг гурав гурваар нь хуваарилж, суралцагч бүрд сүнслэг мэдлэг олж авах өөр өөр зарчмыг оноож өг (Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал [2022], “Сүнслэг мэдлэг олж авах нь,” 5–12 дахь догол мөр-ийг үзнэ үү). Сонгосон зарчмаа товчхон давтаад, бүлэгтээ тайлбарлаж өгөхийг суралцагчдаас хүс.

Дараа нь доорх жишээг хуваалц. Эсвэл танай суралцагчдад илүү хамааралтай бол тэднээс аливаа хүнд судраа судлахад нь бэрхшээлтэй байх шалтгаануудыг бичсэн жагсаалтыг гаргахыг хүс. Дараа нь суралцагчдыг жагсаалтаас нэг бэрхшээл сонгон, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглаж даван туулахад урьж болно.

  • Та өөрийн сонгосон зарчмыг энэ талаар мэдэхгүй хүнд хэрхэн товч тайлбарлах вэ?

Өдөр бүр судраас суралцахын ач холбогдлын талаар семинарын хичээл орсны дараа таны найз “Судраас суралцах нь зөв зүйл гэдгийг мэдэж байгаа ч яг одоо амьдралд маань болж байгаа бүхнээс болоод надад үүнийг ялангуяа өдөр бүр хийх цаг зав алга” гэж танд хэллээ гэж төсөөл.

Суралцагчдаас энэ нөхцөл байдал тэдэнтэй холбогдож байгаа эсэх мөн яагаад гэдгийг асуух нь үр дүнтэй байж болох юм.

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Та найзыгаа Есүс Христийн тухай эсвэл өдөр бүр Түүний үгэн дээр найрлахыг хичээхэд нь туслах авралын төлөвлөгөөний талаар юу мэдээсэй гэж хүсэж байна вэ?

  • Христийн үгэн дээр байнга найрлах нь бидэнд цаг хугацааны явцад, яваандаа бүр үүрд мөнхөд хэрхэн нөлөөлөх вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх

Мөнхийн талаас нь ярилцсаны дараа таны найз “Баярлалаа. Бага ч гэсэн тус боллоо. Гэхдээ би одоо ч гэсэн өдөр бүр судраа судлах цаг гаргахад хэцүү байх болов уу гэж бодож байна” хэмээн хэллээ гэж төсөөл.

  • 2 Нифай 32:3 таны найзад хэрхэн тусалж чадна гэж бодож байна вэ?

  • Аль судар эсвэл бошиглогчдын мэдэгдэл таны найзад тусалж болох вэ?

Суралцагчдад судар, мэдэгдэл хайх хугацаа өг.

Зарим жишээнд Сургаал ба Гэрээ 26:1-ийг болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015)-ын дараах мэдэгдлийг багтааж болно.

Судруудаас судлах цаг байхгүй гэсэн Сатаны худал үгэнд бүү авт. Тэдгээрийг судлах цаг гаргаж бай. Бурханы үгнээс өдөр бүр зооглох нь нойр, хичээл, ажил төрөл, телевизийн цэнгээнт нэвтрүүлэг, видео тоглоом юм уу олон нийтийн мэдээллийн хэрэгслээс илүү чухал. Та нар Бурханы үгийг судлах цаг гаргахын тулд reorganize эн тэргүүний зүйлсээ дахин зохион байгуулах хэрэгтэй болж мэднэ. Хэрэв тийм бол үүнийг хийгээрэй. (Ричард Г.Скотт, “Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,,” , 106)

  • Эдгээр сургаал хэрхэн тусалж болох вэ?

Итгэлээр үйлд

Суралцагчдад дараах зөвлөмж болон асуултуудыг тунгаан бодох цаг өг. Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчийг хариултаа ангийнхантай хуваалцахад урь. Та мөн ангийнхны судалсан судрын талаар хувийн гэрчлэлээ хуваалцаж болно.

Найз тань таны хуваалцсан зүйлийг эергээр хүлээж авсан гэж төсөөл. Гэхдээ тэд Их Эзэнд итгэж, итгэлээр үйлдэх хүртэл асуудлаа бүрэн даван туулж чадахгүй гэдгийг та мэднэ.

Найзыгаа Христийн үгэн дээр өдөр бүр найрлахад түлхэц болж чадах Христийн үгтэй холбоотой хувийн туршлагаа болон Аврагчийн тухай мэддэг зүйлийнхээ талаар бодох цаг гарга.

  • Найзыгаа итгэлээр үйлдэхэд нь туслах ямар туршлага эсвэл гэрчлэлийг та хуваалцаж болох вэ?

  • Бие даан судар судлахаа сайжруулахад тань тусалж чадах ямар зүйлийг та сурч мэдсэн бэ?

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараагийн хичээлийн үеэр 2 Нифай 32:3-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг давтахад багахан хугацаа зарцуул. Үүнийг хийх нэг арга нь дараах, байрлал нь солигдсон судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг харуулаад, суралцагчдыг урьж, тэдгээрийг зөв дараалалд оруулах юм.

үгэн зохих та нарт 32: болгоогтун, Христийн үгс найрла зүйлийг 2 Христийн дээр хэлэх та нарын Нифай 3 учир нь хийвэл бүх болно

Өөр нэг арга нь эдгээр үгийг тус бүр нэг цаасан дээр бичиж, суралцагч бүрд нэг буюу түүнээс олныг тараа. Суралцагчдыг хамтран ажиллаж зөв дараалалд оруулахыг урь.

Хариулт: 2 Нифай 32:3 Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.