“Инос–Мормоны үгс: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2023)
“Инос–Мормоны үгс: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага
Инос–Мормоны үгс
Тойм
Иносоос Мормоны үгс хүртэлх номууд нь олон зуун жилийг хамарсан бөгөөд бидэнд хэд хэдэн бошиглогч, сүнслэгээр өдөөгдсөн эрчүүдийг танилцуулдаг. Иаковын хүү, Лихайн ач хүү Инос өөрийн нүглийн төлөө “хүчирхэг залбирлаар” Бурханд залбирсан (Инос 1:4). Жером, Омнайн номууд бидний амьдралыг адислах янз бүрийн сургаалыг агуулдаг. Их Эзэний хүслийн дагуу жижиг ялтаснуудыг “мэргэн зорилгын учир” оруулахдаа (Мормоны үгс 1:3–7-г үзнэ үү) Мормон Их Эзэний Сүнсээр чиглүүлэгджээ. Мөн хаан Бенжамин хөвгүүддээ итгэл үнэмшилд нь судар чухал үүрэгтэй болохыг заажээ.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Инос
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, өршөөлийг хүртэхэд нь туслах зорилготой.
-
Суралцагчдын бэлтгэл: Хичээлийн өмнө Инос 1:1–8-ыг уншиж, нүглүүд нь өршөөгдсөнийг Инос хэрхэн мэдэрснийг, Их Эзэний тухай юу ойлгосон талаараа эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Энэ туршлага Иносын амьдралыг хэрхэн өөрчилсөн байж болох талаар тунгаан бодохыг суралцагчдаас хүсэх талаар бодож үз.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Инос 1:1–8 дахь чухал хэллэгийг тунгаан бодоход урьсны дараа тэдгээрийг самбарын функцээр хуваалцах боломж олго. Суралцагчид илүү сайн ойлгохыг хүсэж байгаа эдгээр үг хэллэгээс аль нэгийг сонгож, уг хэллэгийн хажууд судалсан тэмдэглэлээ нэмж болно. Дараа нь тэднээс тэмдэглэлээ тайлбарлахыг хүсэж болно.
Жером–Омнай
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад амьдралыг нь адислах, удирдан чиглүүлэх зарчмуудыг судраас олж тогтоох, хэрэгжүүлэх дадлага хийхэд туслах зорилготой юм.
-
Суралцагчийн бэлтгэл: Өдөр тутам судар судлах явцдаа амьдралд нь тусалж болох зарчмуудыг олж таних дадлага хийхэд суралцагчдыг урь. Олж мэдсэн дор хаяж нэг зарчмаа хуваалцахаар бэлдэж ирэхэд нь тэдэнд урам өгөөрэй.
-
Зураг Самбарт харуулсан эсвэл зурсан жолоодлоготой хөлөг онгоцны зураг
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлээ дараах асуултаар эхлүүлэх талаар бодож үзээрэй: “Амьдралын замналаа далайд хөвж буй хөлөг онгоц мэтээр төсөөлөөд үз дээ. Хөлөг онгоцыг аялалд чиглүүлдэг жолооны хүрд эсвэл залууртай ямар зүйлсийг харьцуулж болох вэ?” Суралцагчдыг чатын функцийг ашиглан, асуултад хариулахад урь. Ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн үгийг харуулахын өмнө тэдний зарим хариултыг чанга унш.
Мормоны үгс
Хичээлийн зорилго: Энэ хичээл Их Эзэн бүх зүйлийг мэддэг бөгөөд Түүний ажил биелнэ гэдэгт итгэлтэй байхад суралцагчдад тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчид эцэг эхээсээ эсвэл Сүмийн удирдагчаас сүнслэг сэтгэгдэл эсвэл өдөөлтөд хариулснаар хэрхэн удирдуулж, адислагдсан тухай асууж болно.
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг 1 Нифай 9:5–6, Мормоны үгс 1:7–8-ыг уншиж байхдаа олж мэдсэн зарчмуудынхаа талаар асуулт, тодорхойлолтоо ярилцахад нь зориулж ангийг дэд бүлгийн өрөөнүүдэд хуваарил. Бүлгийн хэмжээнээс хамааран бүлэг тус бүрээс нэг суралцагч 1 Нифай 9:5–6-ийн дагуу бүлгийнхээ хэлэлцсэн зүйлийг ангийнхантайгаа хуваалцаж болох бөгөөд дараа нь бүлэг бүрээс өөр өөр суралцагч Мормоны үгс 1:7–8-аас бүлгийнхээ ярилцсан зүйлийг хуваалцаж болно.
Мормоны үгс 1:12–18; Мозая 1
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад судраас суралцах хүслээ нэмэгдүүлэхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг биечлэн судраас судлахыг урьж, энэ нь тэдэнд, ялангуяа Есүс Христэд итгэх мэдрэмж, итгэлд нь хэрхэн нөлөөлж байгааг тунгаан бодоход урь.
-
-
Төгс эзэмших сургаалын давтлага 6
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Номын төгс эзэмших сургаалын нэг буюу хэд хэдэн хэсгээс үнэнийг гүнзгий ойлгож, тайлбарлахад тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг энэ хичээлийн хүснэгтийн хэсгүүдийг хянаж үзээд, илүү сайн ойлгохыг хүсэж буй нэг хэсгийг сонгоход урь. Тэднээс сонгосон хэсгээ уншиж, илүү сайн ойлгохыг хичээхийг хүс. Үүнд бусад туслах судруудыг хайх, судлах тэмдэглэлдээ энэ талаарх бодлоо бичих эсвэл шүлгээс юу ойлгож байгааг нь өөр хэн нэгнээс асуух гэх зэрэг багтаж болно. Суралцсан зүйлээ хуваалцахаар бэлдэж ирэхэд тэднийг урь.
-
Зураг: Төрөл бүрийн тоглоом, спортын арга хэмжээний зураг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг дэд бүлгийн өрөөнд хуваарилж, бүлэг бүрийг өөрсдийн “Мөрөөс мөрд” үйл ажиллагааг үүсгэхэд хамтран ажиллахад урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, хоёр эсвэл гурван суралцагчаас үүсгэсэн үйл ажиллагаагаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс.