Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 6: Ойлгох ба тайлбарлах


“Төгс эзэмших сургаалын давтлага 6: Ойлгох ба тайлбарлах,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 6,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын тойм 6

Ойлгох ба тайлбарлах

ангид зааж буй эмэгтэй

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол төгс эзэмших сургаалын хэсгүүдэд агуулагдсан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын сургаалыг ойлгож, тэдгээрийг өөрийн үгээр тайлбарлах чадвартай болоход тань туслах явдал юм. Энэ хичээл суралцагчдад Мормоны Номын төгс эзэмших сургаалын нэг буюу хэд хэдэн хэсгээс үнэнийг гүнзгий ойлгож, тайлбарлахад тусалж чадна.

Хайр, өндөр хүлээлтийг илэрхийлэх. Багш нар суралцагчдадаа үнэхээр хайртай бол тэдний ахиц дэвшил, амжилтын талаар ихээхэн санаа тавьж, суралцагчийн багахан хүчин чармайлтад сэтгэл хангалуун байдаг. Иймээс суралцагчдаа Есүс Христийн суралцагч, шавийн хувьд өөрсдийн бүрэн чадавхдаа хүрэхэд хайраар урамшуул.

Суралцагчийн бэлтгэл: Энэ хичээлийн хүснэгтийг судалж үзээд, илүү сайн ойлгохыг хүсэж буй нэг хэсгийг нь сонгоход суралцагчдыг урь. Тэднээс сонгосон хэсгээ уншиж, илүү сайн ойлгохыг хичээхийг хүс. Үүнд бусад туслах судрыг хайх, судлах тэмдэглэлдээ энэ тухай бодлоо бичих эсвэл хэсгээс юу ойлгосныг нь өөр хэн нэгнээс асуух гэх зэрэг багтаж болно. Суралцсан зүйлээ хуваалцахаар бэлдэж ирэхэд тэднийг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэ хичээлийн оронд төгс эзэмших сургаалын хэсгийн хичээлийг зааж болох юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаарх хичээл тус бүрийг семинар явагдаж байх үеэр заасан байхад анхаарахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал, зохицуулагчийн өгсөн заах хуваарийг үз.

Стратеги буюу арга барил

Дараах эсвэл төстэй зургуудыг үзүүл. Суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилж, дуртай спорт, тоглоомоо ярилцахад урь. Дараа нь тэд дараах асуултуудыг өөр хоорондоо ярилцаж болно.

Рагби
  • Дуртай спорт, тоглоомдоо ялахад ямар арга барил хэрэгтэй вэ? Яагаад?

  • Тоглоомд стратеги, төлөвлөгөөтэй байх нь яагаад чухал вэ?

  ChurchofJesusChrist.org 

3:31
  • Судруудыг уншихаас гадна арга барилтай байх нь судар дахь Бурханы сургаалыг илүү сайн ойлгоход хэрхэн тусална гэж та бодож байна вэ?

  • Та судруудыг ойлгоход тань тусалсан ямар стратеги ашигласан бэ?

Судруудыг илүү гүнзгий ойлгоход тань туслах олон стратеги бий. Энэ хичээлээр Мормоны Номын нэг буюу хэд хэдэн төгс эзэмших сургаалын хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд стратеги ашиглах боломж танд олдоно.

Мормоны Номын эхний хагас дахь төгс эзэмших сургаалын хэсгүүдийн жагсаалтыг доор харуулав. Илүү гүнзгий ойлгохыг хүсэх нэг эсвэл түүнээс дээш хэсгийг сонгоно уу.

Дараах хүснэгтийг үзүүлснээр суралцагчид хичээлийн туршид үүнтэй танилцах боломжтой. Суралцагчдыг хичээлдээ бэлтгэх үйл ажиллагааг хийж байхдаа сурч мэдсэн зүйлээ сайн дураараа хуваалцахыг урь.

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

1 Нифай 3:7

Судрын түлхүүр үг хэллэг

“Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 2:25

Судрын түлхүүр үг хэллэг

“Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.”

Судрын эшлэл

2 Нифай 2:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.”

Судрын эшлэл

2 Нифай 26:33

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд бүгд адил.”

Судрын эшлэл

2 Нифай 28:30

Судрын түлхүүр үг хэллэг

Бурхан “хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр өгөх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:3

Судрын түлхүүр үг хэллэг

“Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:8–9

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар үргэлж залбирах ёстой.”

Судрын эшлэл

Moзая 2:17

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу.”

Судрын эшлэл

Moзая 2:41

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханы зарлигуудыг дагадаг [тэд] … бүх зүйлд адислагдсан болой.”

Судрын эшлэл

Moзая 3:19

Судрын түлхүүр үг хэллэг

“Эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн [бол].”

Судрын эшлэл

Мозая 4:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд итгэ; … Тэр бүх мэргэн ухааныг эзэмшигч гэдэгт итгэ.”

Судрын эшлэл

Мозая 18:8–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүрт.”

Ойлголтоо гүнзгийрүүл

Сонгосон хэсэг эсвэл хэсгүүдээ унш.

  • Та эдгээр хэсгээс юуг илүү сайн ойлгохыг хүсэж байна вэ? Үүний тулд ямар стратеги ашиглаж болох вэ?

Сонгосон хэсэг эсвэл хэсгүүдийнхээ талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд дараах стратегийг эсвэл өөрийн мэдэх бусад стратегийг ашигла. Та сурч мэдсэн зүйлээ хичээлийн төгсгөлд тайлбарлах боломжтой.

Хэрэв суралцагчид энэ үйл ажиллагаанд ашиглахыг хүссэн өөрийн стратегитай бол түүнийгээ ашиглахыг урь. Үгүй бол сонгосон хэсгүүдээ илүү сайн ойлгохын тулд ашиглаж болох нэг стратегид зориулан дараах зааврыг тэдэнд өг.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлд ихэвчлэн “Шат шатаар” нэртэй судраас суралцах үйл ажиллагаа нийтлэгддэг бөгөөд нэлээд тооны судрын түлхүүр үг, хэллэгийг тайлбарлаж эсвэл тодорхойлдог. “Шат шатаар” үйл ажиллагааны жишээг харах бол “Бүү ай,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 2 сар, 32 эсвэл “Сууриа тавь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 1 сар, 19-ийг үзнэ үү.

Дээр жагсаасан төгс эзэмших сургаалын хэсгүүдийн аль нэгэнд зориулж, өөрийн гэсэн “Шат шатаар” хуудас хий. Хэрэв та зурагт дуртай бол “Шат шатаар” хуудастаа зураг эсвэл өнгө нэмэх талаар бодож үз. Хуудсыг хийхдээ дараах зааврыг ашигла.

Шаардлагатай үед эсвэл Ариун Сүнсний өдөөлтөөр суралцагчдадаа тусалж, урамшуулан дэмж. Суралцагчдыг илүү сайн ойлгож авахын тулд тэдний ажлын талаар асуулт асуух тухай бодож үз.

  1. Хуудасны дээд хэсэгт сонгосон судрын хэсгийн бүх үгийг бич.

  2. Тэр судрын хэсгээс дор хаяж таван үг эсвэл хэллэг сонгож, хуудасны зүүн талд жагсаан бич. Үг, хэллэг бүрийн хажууд тэмдэглэл хийх хангалттай зай үлдээ.

  3. Судрын хэсгээс сонгосон түлхүүр үг хэллэгийнхээ талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд тань туслах тодорхойлолт, тайлбар, жишээ, холбогдох судар, Сүмийн удирдагчдын мэдэгдлүүдийг ол. Тэдгээрийг холбоотой үгийнх нь ард жагсаан бич. Та Судруудын удирдамж, Сэдэвчилсэн гарын авлага, Ерөнхий чуулганы үг, Сүмийн сэтгүүл зэрэг хэрэгслийг ашиглаж болно.

  4. Хуудасныхаа хаа нэгтээ энэ хэсгээс сурч мэдсэн эсвэл санахыг хүсэж буй зүйлийнхээ талаар догол мөр нэмж бич. Үүндээ Аврагч, Түүний сүм эсвэл Түүний биднийг аврах эрхэм зорилгын талаар юу заасныг дурд.

Хэрэв хүсвэл жагсаалт дахь төгс эзэмших сургаалын өөр хэсгийг ашиглах энэ үйл ажиллагааг давт.

Суралцагч бүрийг судрын хэд хэдэн хэсгийг суралцах, өөр өөр хэсэг оногдох гурваас дөрвөн хүнтэй бүлэгт хуваарилах талаар бодож үз. Суралцагч бүрийг “Шат шатаар” хуудсаа бүлэгтэйгээ хуваалцаж, уг хэсгийн талаар юу сурч мэдсэнээ тайлбарлахыг урь. Та мөн суралцагчдыг сайн дураараа хуудсаа ангийнхантайгаа хуваалцахад урьж болно. Суралцагчдыг өрөөнийхөө эргэн тойронд хуудсаа өлгөж, хуулбарлах юм уу зургийг нь авахыг урих талаар бодож үз.