“Сууриа тавих,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 1-р сар, 19
Шат шатаар
Сууриа тавих
Энэ жилийн сэдэв нь Бурханы хаант улсыг байгуулахад гүйцэтгэх үүргээ олж харахад танд тусална.
Сайныг үйлдэх
Бусдыг сайн сайхан бөгөөд журамт бүхнийг хүлээн авч, үйлдэхэд урамшуулж, өдөөх сайн зүйлсийг хийх.
Суурь
Барилгын доод хэсэг бөгөөд дээрх барилгынхаа даацыг хангаж байдаг.
Агуу ажил
Бидний агуу ажил бол дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулж, Израилыг цуглуулахад туслах явдал юм.1
Жижиг зүйлсээс
Таны хийж буй сайн гэсэн жижиг зүйл болгон илүү том зүйлийг барьж босгоход тусалж байдаг.
Зүрх сэтгэл ба эрмэлзэгч оюун
Их Эзэн биднийг өөрсдийн хүсэл, бодол, сэтгэлийг Түүний ажилд бүрэн зориулаасай хэмээн хүсдэг.
Уул газрын сайныг идэх
Хуучин Гэрээнд гардаг бөгөөд элбэг дэлбэгээр хөгжин дээшлэх гэсэн утгатай (Исаиа 1:19-ийг үзнэ үү).
Сион
Сион гэдэг нь: Их Эзэний хүмүүс, Их Эзэний хүмүүс амьдардаг газар эсвэл Их Эзэний хүмүүсийн амьдрах хэв маягийг (зүрх сэтгэлдээ цэвэр, селестиел хуулийн дагуу амьдардаг) хэлж болно.
Судруудын удирдамж, “Сион,” scriptures.ChurchofJesusChrist.org; Gospel Topics, “Zion,” topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.