2021
Тэргүүн Зөвлөлийн захиас
2021 оны 1-р сар


“Тэргүүн Зөвлөлийн захиас,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 1-р сар, 2.

Тэргүүн Зөвлөлийн захиас

Хайрт залуу ах, эгч нар аа,

Бид та нарыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн шинэ сэтгүүл буюу Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлтэй танилцуулж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн Сүмийн өсвөр үеийнхэн та нарын сайн сайхан, хүч чадалд бид талархаж байдаг. Та нар үнэхээр Израилын найдвар билээ. Энэ шинэ хэвлэл та нарт хүчтэй байхад мөн Тэнгэрлэг Эцэг, Аврагч Есүс Христ хоёртой ойр үлдэхэд туслаасай хэмээн бид чин сэтгэлээсээ хүсэж байна.

Танд болон таны үеийнхэнд зориулсан агуу ажил Их Эзэнд бий. Танд туслахын тулд энэхүү сэтгүүл хайртай орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдийн тань цагаа олсон заавраар хангах болно. Түүнчлэн та Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрахын тулд Сүмийн Ирээд, Намайг дага эх сурвалжуудыг ашиглан, судраас суралцахдаа нэмэлт мэдлэг, ойлголт, өдөөлт авах зорилгоор энэ сэтгүүлийг үзэж болно.

Зөвхөн өсвөр үеийнхэнд зориулсан энэхүү тусгай хэвлэл өөр өөр улс оронд мөн өөр өөр хэл дээр анх удаагаа хэвлэгдэн гарах боломжтой болоод байна. Энэ нь дэлхий даяарх нийтлэг холбоо хамаарлын уур амьсгалыг авчрах ба таныг дэлхий даяарх бусад өсвөр үеийнхний хуваалцсан гэрчлэл, туршлагаас хүч чадал олох болно гэдэгт бид найдаж байна.

Энэ сэтгүүлийн нэр нь Сүмийн өсвөр үеийнхэн болох та нарын хүч чадалд итгэж байгаа бидний итгэлийг харуулж байгаа юм. Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд мөн Түүний сэргээгдсэн Сүмд итгэснээр жинхэнэ баяр хөөр ирдэг гэдгийг бид гэрчилж байна.

Хүндэтгэсэн,

Тэргүүн Зөвлөл

Хэвлэх