2021
Итгэл үнэмшлээ хамгаалах
2021 оны 1-р сар


“Итгэл үнэмшлээ хамгаалах,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 1-р сар, 27.

Бат бөх суурь

Итгэл үнэмшлээ хамгаалах

Зураг
найзууд

Зургийг Лука Ди Бартоломео

Нэг орой би хэдэн найзтайгаа цуг байв. Биднийг ярьж байтал тэд бусад найзын маань талаар хов жив ярьж эхэлсэн. Тэдний ярьж байсан зүйл надад эвгүй сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэгээд би өөрийн итгэдэг зүйлийг хамгаалах хэрэгтэй гэсэн өдөөлтийг Сүнснээс авсан юм.

Дахин эргэлзэлгүйгээр, би ярьж байгаа зүйлүүд надад маш эвгүй санагдаж байгаа тул намайг байхад хов жив ярихгүй байхыг тэднээс хүсэв. Тэд энэ бол амьдралд байдаг л зүйл, бас тийм ч чухал биш гэж хэлэв. Би тэдний санаа бодлыг уурлалгүй сонсоод, дараа нь итгэдэг зүйлийнхээ талаар тайлбарласан. Тэгээд би босож, холдон явав.

Тэр оройн туршлага намайг Иосеф Смитийн үзэж туулсан бүхнийг бодож үзэхэд хүргэсэн. Иосеф Смит алтан ялтаснуудыг хүлээж авах үедээ маш их хавчлагад өртөж байжээ. Хавчлага дарамт ихтэй байснаас үл хамааран Иосеф Смит өндөрт зогсож, эргэж буцаагүй юм. Бурхан Иосеф Смиттэй хамт байж, түүнд тусалсан шиг өөрийн зөв гэж бодсон зүйлээ хамгаалахад минь Бурхан надтай хамт байсныг би мэдэж байв.

Итгэл үнэмшлээ хамгаалсан тэр орой ганц хоёр найзаа алдсандаа би гунигласан ч зөв зүйлийг хийснийхээ төлөө амар амгалан, тайвшрал мэдэрсэн. Удалгүй найзуудын маань нэг нь миний хэлсэн зүйлсэд талархлаа илэрхийлж билээ. Үүний ачаар бид урьд өмнөхөөсөө илүү бат бөх нөхөрлөх болсон.

Андрю Ф., АНУ, Юта

Хэвлэх