2021
Миний бүх найз өсвөр насныханд зориулсан видео тоглоом тоглодог боловч би тоглохгүй байхаар шийдсэн. Өсвөр насныханд зориулсан тоглоомуудыг тоглоход зүгээр үү?
2021 оны 1-р сар


“Миний бүх найз өсвөр насныханд зориулсан видео тоглоом тоглодог боловч би тоглохгүй байхаар шийдсэн. Өсвөр насныханд зориулсан тоглоомуудыг тоглоход зүгээр үү?” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 1-р сар, 30–31

Асуулт ба хариулт

“Миний бүх найз өсвөр насныханд зориулсан видео тоглоом тоглодог боловч би тоглохгүй байхаар шийдсэн. Өсвөр насныханд зориулсан тоглоомуудыг тоглоход зүгээр үү?”

Дэлхийн жишиг

“Би бас өсвөр насныханд зориулсан тоглоомыг тоглохгүй байхаар шийдсэн. Зарим нь зугаатай байдаг, гэхдээ юу болж болохыг бид мэдэхгүй шүү дээ. Би гэр бүлийнхэнтэйгээ хөгжилтэй тоглоом тоглодог ба өсвөр үеийнхэнд зориулсан тоглоомуудыг тоглохгүй байх нь дээр санагддаг. Өнөөгийн дэлхийн жишиг Бурханы жишгүүдтэй адилгүй бөгөөд би Түүнтэй адил болохыг хүсэж байна.”

Пэйтон, 13 настай, АНУ, Невада

Сүнсийг сонс

“Видео тоглоомуудад хараал хэлж эсвэл даруу бус зүйлс байна уу? Эдгээр нь Сүнсийг холдуулдаг тул бид эдгээрээс зайлсхийхийг оролдох хэрэгтэй. Учир нь эдгээр зүйл Сүнсийг холдуулдаг Хүчирхийлэл бас Сүнсийг холдуулж болно. Эдгээр тоглоомыг байнга тоглож байх үедээ амьдралдаа Сүнсийг мэдэрч байгаа эсэхээ анхааралтай бас залбираад тунгаан бод.”

Мириана Б., 18 настай, АНУ, Вашингтон

Есүс Христийн төлөөлөгчид

“Бид Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авсан учраас Түүний төлөөлөгчид гэдгээ санах нь чухал. Хийдэг бүх зүйлдээ бид Түүнтэй адил үйлдэж байгаа эсэхээ мөн өөрсдийгөө Түүнд ойртуулж байгаа эсэхээ өөрсдөөсөө асуудаг байх хэрэгтэй.”

Брандон К., 17 настай, АНУ, Охайо

Сайн, илүү сайн, хамгийн сайн

“Бидний үзэж, тоглож мөн сонсож болох хамгийн сайн зүйлс байгаа гэдгийг бид санах хэрэгтэй. Бид муу зүйлс хийж байж болох ч бас бидэнд хийж болох илүү тустай, сэтгэл татам зүйлс байгаа байх.”

Аш Х., 17 настай, АНУ, Виржиниа

Аврагчид ямар санагдах байсан бэ?

“Би үзвэр үйлчилгээ, дуу хөгжим сонгохдоо, хэрвээ Аврагч надтай хамт үзэж эсвэл тоглож байвал Түүнд аятай санагдах болов уу? гэж өөрөөсөө асуудаг. Хэрвээ үгүй гэж хариулахаар байвал би энэ үзвэрийг ямар ч тохиолдолд үздэггүй. Хэцүү ч гэсэн Сүнсийг бидэнтэй хамт байхад урьдаг, зугаатай олон сайн тоглоом байдаг.”

Брижит Д., АНУ, Калифорни