2021
Оливерт өгсөн хариулт
2021 оны 1-р сар


“Оливерт өгсөн хариулт,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 1-р сар, 12–13

Ирээд, Намайг дага

Оливерт өгсөн хариулт

Оливерт өгсөн хариулт

Оливер Каудери Ахмад Иосеф, Люси Мак Смит нарын эдлэнгийн ойролцоох сургуульд зааж байхдаа тэдний гэрт амьдарч байв.

Оливер тэдний хүү Иосефын тухай болон алтан ялтаснуудын талаар олж сонсжээ. Тэр илүү ихийг мэдэхийг хүсэж байв.

Оливер алтан ялтаснуудыг орчуулах хүчийг Бурхан хэрхэн Иосефт өгсөн тухай сонсоод маш их гайхав.

Би орчуулгад тусалмаар байна.

Сургууль амрахаар би очиж, Иосефт тусална.

Энэ нь өөрийн чинь хувьд зөв эсэхийг чи Их Эзэнд хандан залбирч асуух хэрэгтэй.

Тэр орой Оливер залбиран, Их Эзэнээс юу хийх ёстойгоо асуув.

Оливер Иосефын орчуулгад туслах талаар залбирч байхдаа амар амгаланг мэдэрсэн.

Удалгүй Оливер Иосеф Смиттэй уулзахаар Иосефын дүү Самуелтэй хамт аялжээ.

Иосеф, би чамд тусалъя. Би чиний бичээч болж чадна.

Танд баярлалаа. Таны тусламжид би талархаж байна.

Иосеф, Оливер хоёр орчуулж эхлэв. Энэ туршлага Оливерын сэтгэлийг хөдөлгөж байсан ч түүнд асуух зүйл байсаар байв.

Нэгэн өдөр Иосеф залбирлын хариуг нь Оливерт сануулсан илчлэлт хүлээн авчээ.

“Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, хэрэв чи дахин нэмэлт гэрчийг хүсэх аваас, чи зүрх сэтгэлдээ эдгээр зүйлүүдийн үнэний талаар чи мэдэхийн тулд надад хандан залбирсан тэр шөнийг оюундаа санагтун.

Энэ асуудлын талаар чиний оюунд амар амгаланг би яриагүй бил үү? Бурханаас илүү агуу ямар гэрч чамд байж болох билээ?”1

Би чам дээр очиж, туслах хэрэгтэй эсэхээ мэдэхээр залбирсан бөгөөд амар амгаланг мэдэрсэн. Бурханаас өөр хэн ч үүний талаар мэдэхгүй.

Оливер уг ажил үнэн болохыг баттай мэджээ. Тэрээр Иосефтой хамт орчуулгыг дуусгасан ба үүнийг Мормоны Ном гэж нэрлэв.