2021
Сонс, анхаар мөн дага
2021 оны 1-р сар


“Сонс, анхаар мөн дага,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 1-р сар, 32

Сүүлийн үг

Сонс, анхаар мөн дага

Сонс, анхаар мөн дага

Сургаал ба Гэрээн дэх хамгийн эхний үг нь анхаар гэдэг үг байдаг (Сургаал ба Гэрээ 1:1-ийг үзнэ үү). Энэ нь “дагах хүсэлтэйгээр сонсох” гэсэн утгатай. Анхааран сонсох гэдэг нь “Түүнийг Сонсох” буюу Аврагчийн хэлсэн үгсийг сонсоод, дараа нь Түүний зөвлөгөөг дагах гэсэн утгатай. “Түүнийг Сонс” гэсэн тэрхүү хоёр үгэнд Бурхан энэ амьдралд амжилт, аз жаргал, баяр баясгаланг олж авах загварыг өгчээ. Бид Их Эзэний үгийг сонсож, анхаарч, бидэнд хандан Түүний хэлсэн зүйлсийг дагах ёстой.

Бид Түүнийг сонсохоор хаашаа зүглэж чадах вэ?

Бид сударт хандаж чадна. Бид бас ариун сүмд Түүнийг сонсож чадна. Түүнчлэн бид Ариун Сүнсний шивнээг таних чадвараа сайжруулах тусам илүү сайн Түүнийг сонсож чаддаг болно. Эцэст нь, бид бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн үгсийг дагахдаа Түүнийг сонсдог.

Та Аврагчийн хэлж байсан болон одоо бошиглогчдоороо дамжуулан хэлж буй зүйлсийг илүү чин сэтгэлийнхээ угаас сонсож, анхаарч дагавал юу тохиох вэ? Та бүхэн уруу таталт, зовлон зүдгүүр, сул дорой байдалтайгаа тэмцэх нэмэлт хүч чадлаар адислагдах болно гэдгийг би амлаж байна. Таны гэр бүлийн харилцаанд болон өдөр тутмын ажилд гайхамшиг тохионо гэдгийг би амлаж байна. Амьдралд тань саад бэрхшээл их тулгарах байсан ч баяр баясгаланг мэдрэх чадвар тань өсөн нэмэгдэнэ гэдгийг би амлаж байна.