2021
Манайх цорын ганц үнэн Сүм гэхээр хүмүүс намайг сэхүүн зан гаргаж байна гэдэг. Би тэдэнд юу гэж хэлэх вэ?
2021 оны 1-р сар


“Манайх цорын ганц үнэн Сүм гэхээр хүмүүс намайг сэхүүн зан гаргаж байна гэдэг. Би тэдэнд юу гэж хэлэх вэ?Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 1-р сар, 31

Нүдээ олсон хариулт

Манайх цорын ганц үнэн Сүм гэхээр хүмүүс намайг сэхүүн зан гаргаж байна гэдэг. Би тэдэнд юу гэж хэлэх вэ?

Зураг
сүмийн анги

Их Эзэн энэ Сүм бол “Их Эзэн миний таалалд нийцдэг, бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм, бибээр хувь хүмүүст биш харин сүмд нийтэд нь ярьж байна” (Сургаал ба Гэрээ 1:30) хэмээн Иосеф Смитэд хэлсэн.

Энэ мэдэгдлээр бид бусдаас илүү гэсэн үг биш юм. Гэхдээ энэ нь энэ бол Есүс Христийн сүм мөн гэсэн үг билээ. Тэрээр үүнийг удирдаж, сэргээж мөн үүнд Өөрийн эрх мэдлийг өгсөн. Үүгээр дамжуулан зөвхөн энэ Сүмд боломжтой зарим зүйл байдаг нь бошиглогч, төлөөлөгчид болон ариун сүмийн ёслол, гэрээнүүд мөн Мормоны Ном юм. Бид эдгээр зүйлд талархдаг бөгөөд “зөв” байхын тулд юм уу “Сүмийг өсгөхийн” тулд биш, харин чин сэтгэлийн хайрын үүднээс эдгээрийг тэдэнтэй хуваалцахыг хүсдэг.

Бид Сүмийн талаар зоригтой, итгэлтэй гэрчлэх үедээ хэзээ ч бусдын итгэл бишрэлийг үл хүндэтгэж эсвэл бусдыг үл тоомсорлож болохгүй. Бошиглогч Иосеф Смит “Өөрсдөдөө байгаа аливаа сайн зүйлийг хая хэмээн бид хүмүүсээс хүсэхгүй. Тэднийг ирж, илүү ихийг мэдэхийг л бид хүснэ.” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 155) хэмээн хэлж байжээ.

Хэвлэх