“Мозая 1–3: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Мозая 1–3,” Мормоны Номын багшийн гарын авлага
Moзая 1–3
Тойм
Хаан Бенжамин өөрийн хүмүүст үйлчилж, тэдэнд нэг нэгэндээ үйлчлэхийг зааснаар Бурханд үйлчилдэг удирдагч байв. Хаан Бенжамин “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” (Moзая 2:17) хэмээн заажээ. Тэрээр хүмүүсээ зөв шударга амьдрал, Бурханд үнэнч байх замаар аз жаргалыг эрэлхийлэхэд урьсан. Түүн дээр тэнгэр элч ирсэн бөгөөд тэрээр Есүс Христийн тухай тэнгэр элчийн гэрчлэл болох Аврагчийн туулах зүйлсийг мөн аврал зөвхөн Христийн нэрээр ирдэг гэх үнэнийг хүмүүстээ хуваалцсан.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Мозая 2:1–18
Хичээлийн зорилго: Энэ хичээл бусдад сайн үйлчилснээр Бурханд илүү сайн үйлчлэхэд нь суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараагийн хичээлээс өмнө хэн нэгэнд үйлчлэх багахан арга замыг олоход урь.
-
Үзүүлэх материал: Хичээлийн эхэнд самбар дээр өөрийгөө үнэлэх үнэлгээг тавих
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Та суралцагчдаар үйлчлэх боломжийн талаарх сэтгэгдлээ илэрхийлэх хувийн үнэлгээг хийлгүүлэхийн тулд оноо харуулан, цаасан дээр өөрсдийгөө үнэлэхийг хүс.
Төгс эзэмших сургаал: Мозая 2:17
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мозая 2:17-ийн төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлан, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх дадлага хийхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ангидаа ирэхдээ сорилт бэрхшээлтэй үйлчлэлээ эсвэл үйлчлэх боломж олдсон ч хийхийг хүсээгүй үеэ бодоход урь.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг өөрсдийн жишээг бичих хичээлийн хэсэгт жишээгээ чатаар бичихэд урь. Хэрэв суралцагчдад хамтрагчтай ажиллах нь тустай бол дэд бүлгийн өрөөнд хуваарилан оруул.
Moзая 2:19–41
Хичээлийн зорилго: Энэ хичээл “Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг” (Мозая 2:41) эрэлхийлэхэд суралцагчдад тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараах өгүүлбэрийг гүйцээж, өөрсдийн хариултыг ярилцахад бэлдэж ирэхийг урьж болно: “Жинхэнэ, мөнхийн аз жаргалыг …-ээс олно”
-
-
Тараах материал: “Зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдал”
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд суралцагчид Бурханы өөрсдөд нь өгсөн янз бүрийн адислалыг чатад нийтэлж болно. Энэ нь суралцагчдад эхлээд бодоогүй адислалаа танин мэдэхэд тусалж болно.
Төгс эзэмших сургаал: Мозая 2:41
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мозая 2:41-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсгүүдэд заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас дуулгавартай дагахыг хичээх зарлигаа сонгоод, дараа нь зарлигийг сахиснаар хэрхэн адислагдсан тухайгаа хуваалцахад бэлэн байхыг хүсэж болно.
-
Үзүүлэх материал: Самбар дээрх Мозая 2:41-ийн эшлэл, судрын түлхүүр үг хэллэг; “Дадлага хийх үйл ажиллагаа” хэсгийн жишээ
-
Суралцагчдад зориулсан материал: Цаас, зурах хэрэгсэл (Үүнээс гадна суралцагчид судлах тэмдэглэл дээрээ үйл ажиллагааг дуусгаж болно.)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Дадлага хийх үйл ажиллагаа” хэсгийн жишээний хувьд суралцагчдыг дэд бүлгийн гурван өрөөнд хуваарилан бүлэг болгож, тус бүрд нь сүнслэг мэдлэг олж авах нэг нэг зарчмыг оноож өг. Бүлэг тус бүрийн төлөөлөгч Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын тухайн жишээн дэх хамт байгаа хүнтэйгээ хуваалцах хэсгээ тайлбарлаж болно.
Мозая 3:1–17
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийн бусдыг аврахын тулд хийсэн зүйлийн ач холбогдлыг ойлгоход тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Та суралцагчдыг гэр бүлийн гишүүн, найзтайгаа эсвэл Сүмийн удирдагчтай зөвхөн Есүс Христийн ачаар боломжтой болсон адислалуудын талаар ярилцахад урьж болно.
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Мозая 3:5–10-ыг судалж, тунгаан бодсоныхоо дараа өөрсдөд нь сэтгэгдэл төрүүлсэн судрын хэллэгүүдийн тухай эсвэл шүлгүүдийн талаар асуух асуултуудаа чатад нийтлэхэд урих талаар бодож үз. Та мөн суралцагчдыг чат дээрх сэтгэгдлүүдийг шалгаж үзээд, ангиараа ярилцах үг хэллэг эсвэл асуултуудаа сонгохыг урьж болно.