Семинар
Төгс эзэмших сургаал: Мозая 2:41—“Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдал”


Төгс эзэмших сургаал: Мозая 2:41—‘Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдал,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 2:19–41,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Мозая 2:41

“Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдал”

Өсвөр үеийнхэн инээлдэж байгаа нь

Өмнөх хичээлээр та хэрэв бид Бурханы зарлигуудыг сахивал Тэрээр биднийг биеийн мөн сүнслэг байдлаар адисална гэдгийг сурч мэдсэн. Энэ хичээл танд Мозая 2:41-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсгүүдэд заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Судруудыг болон бошиглогчдын үгийг итгэл үнэмшил, зорилготой заах. Ахлагч Жэффри Р.Холланд “Хэрэв та өөрөө тухайн зүйлийг чин сэтгэлээсээ мэдрэхгүй л бол таны суралцагчид тэр зүйлийг мөн адил чин сэтгэлээсээ мэдэрнэ гэж найдаж болохгүй” (“Angels and Astonishment” [address given at the Church Educational System annual training broadcast, June 12, 2019]) гэж заасан. Аврагчийн талаарх өөрийн гэрчлэл, Түүний сэргээгдсэн сайн мэдээний мөнхийн үнэнүүд дээр тулгуурлан итгэл үнэмшил, хүч чадлаар заа.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас дуулгавартай дагахыг хичээж буй нэг зарлигаа сонгохыг хүсэж болно. Дараа нь зарлигийг сахиснаар тэд хэрхэн адислагдсан талаар хуваалцахад бэлэн бол.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хэсгийн талаарх хичээлийг Мозая 2:41 төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хам сэдвийн “Мозая 2:19–41” гэх хичээлийн дараа заахад зориулсан болно. Хэрэв энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдвийн хичээлийг мөн шилжүүлсэн байхад анхаар.

Цээжлэх ба тайлбарлах

Мозая 2:41-ийг болон судрын түлхүүр үг хэллэг болох “Бурханы зарлигуудыг дагадаг тэд бүх зүйлд … адислагдсан болой” гэж самбар дээр бич. Та суралцагчдыг энэ хэсэгт заасан сургаалыг дүрсэлсэн зураг зурахад эсвэл бүтээхэд урьж болно.

  • Мозая 2:41-д заасан сургаалыг тайлбарлахдаа зурсан зургаа хэрхэн ашиглаж болох вэ?

Суралцагчдыг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээрээ бүтээлийнхээ талаар хуваалцахад урь. Уран бүтээлдээ аль үг, хэллэгийг онцолсон, яагаад чухал гэж үзэж байгаагаа ярилцахыг тэдэнд зааварчил.

Суралцагчдыг зурсан зургаа ашиглан, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд урь.

Дадлага хийх үйл ажиллагаа

Суралцагчдыг дараах үйл ажиллагааг гүйцэтгэх үед жишээ харуул эсвэл хуулбарыг тарааж өг. Энэ жишээ суралцагчдад дуулгавартай байдлаас адислал, аз жаргал ирдэг гэдгийг ойлгохын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглахад тусална. Энэ нь Их Эзэний тэдэнд өгч буй адислалуудыг таньж мэдэхэд бэрхшээлтэй байсан ч итгэлтэй хэвээр үлдэхэд нь мөн тусалж чадна. Энэ жишээг суралцагчдынхаа хэрэгцээнд эсвэл нөхцөл байдалд тохируулан өөрчил.

Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь бидний амьдралд илүү их аз жаргал, адислал авчирдаг гэдгийг онцолсон төгс эзэмших сургаалын семинарт Жэнна хамрагджээ. Үүний дараа Жэнна өөрийнхөө нөхцөл байдлын талаар эргэлзэв. Тэрээр зарлигуудыг сахихыг хичээдэг ч энэ нь түүний амьдралыг илүү хялбар, аз жаргалтай, илүү сайхан болгож байгаа мэт санагддаггүй. Түүнд хичээлээ хийхэд хэцүү байдаг бас гэр бүл, найз нөхөдтэйгөө бага зэрэг асуудалтай хэвээр байгаа аж. Хэрвээ зарлигуудыг дуулгавартай дагаж байгаа нь аз жаргал авчрах ёстой юм бол түүнд яагаад ингэж мэдрэгдэж байна вэ?

Ийм нөхцөлд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах нэг арга бол гурван зарчмыг самбар дээр гарчиг болгон бичих явдал юм (Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал [2022], 3–4-ийг үзнэ үү). Суралцагчдыг Жэннад тусална гэж бодсон өгүүлбэрүүдийг тохирох гарчгийн доор самбар дээр бичихэд урь. Та суралцагчдад шохой эсвэл маркер өгч, самбар дээр бичиж дууссаныхаа дараа өөр суралцагчид шохой эсвэл маркераа өгч, оролцохыг урьж болно. Суралцагчдын самбарт юу бичсэнийг ярилц.

Итгэлээр үйлдэх

2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–6-р догол мөр-ийг унш. Жэннад тус болох хэллэгүүдийг хай.

  • Жэннад итгэлээр үйлдэхэд нь туслахын тулд та энэ догол мөрөөс юу хуваалцаж болох вэ?

  • Та яагаад энэ нь Жэннад тусална гэж бодож байна вэ?

Та ахлагч Жэффри Р.Холландын 6-р догол мөр дэх “итгэсээр байх” гэсэн мэдэгдэл, Мозая 2:41-ийн Хаан Бенжамины “эцсээ хүртэл итгэлтэй байх” хүмүүст өгсөн амлалт хоёрын хоорондын уялдаа холбоог онцолж болно. Зарим адислалыг тэр даруйд нь таниагүй ч Бурхан амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэн урагшилж болно гэдгийг ойлгоход суралцагчдад тусал (Мозая 2:22-ыг үзнэ үү).

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 8-р догол мөр-ийг унш. Жэннад тус болох хэллэгүүдийг хай.

  • Та Жэннад юу хуваалцах байсан бэ?

  • Та үүнийг яагаад түүнтэй хуваалцах байсан бэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх

2022 оны Төгс эзэмших сургаалын үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 11-р догол мөрийг унш. Жэннад тус болох хэллэгүүдийг хай.

  • Жэннад хандахыг зөвлөж болох өөр ямар бурханлаг эх сурвалжууд байна вэ?

  • Энэ нь түүнд хэрхэн тус болно гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахыг хичээж байхдаа хүлээн авсан адислалуудаа хуваалцахыг урь. Суралцагчдаас тэр даруй болон цаг хугацааны явцад хүлээн авсан бусад адислалаа хуваалцахыг хүс. Бурхан Өөрийн хязгааргүй мэргэн ухаанаар зөвхөн ямар адислал өгөхийг төдийгүй, тэднийг хүлээн авахад хамгийн тохиромжтой цагийг тодорхойлдог гэдгийг гэрчил.

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараагийн хичээл дээр Мозая 2:41-ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг товч давтахад суралцагчдад тусал. Түлхүүр үг хэллэгийг самбар дээр бичээд, суралцагчдыг хоосон зайг бөглөхөд урь. Суралцагчдад тань санахад нь туслахад хэрэгтэй байж болох аливаа үгийг онцлон тэмдэглэхийн тулд та доорх жишээг тохируулж болно.

Мозая : – “Бурханы зарлигуудыг дагадаг тэд … бол .”

Суралцагчдыг эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх хүртлээ хэд хэдэн удаа давтахад урь. Та мөн өмнө нь энэ хэсэгт зориулж бүтээсэн зургийг үзэж болно.