Семинар
Moзая 2:1–18: “Бусдадаа үйлчлэх нь”


Moзая 2:1–18: ‘Бусдадаа үйлчлэх нь,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 2:1–18,” Мормоны Номын багшийн гарын авлага

Мозая 2:1–18

“Бусдадаа үйлчлэх нь”

Хаан Бенжамин олонд хандан ярьж байгаа нь

Юу агуу удирдагчийг бий болгодог вэ? Хаан Бенжамины хэлсэн үгээс бид тэрээр өөрийн хүмүүст ямар төрлийн удирдагч, үлгэр жишээ нэгэн байсныг олж хардаг. Хаан Бенжамин хүмүүстээ үйлчлэхдээ Бурханд мөн адил үйлчилдэг, мөн бие биедээ үйлчлэхийг тэдэнд заадаг нэгэн байсан. Энэ хичээл бусдад сайн үйлчилснээр Бурханд илүү сайн үйлчлэхэд нь суралцагчдад туслах зорилготой.

Суралцах үйл явцаа өргөжүүл. Та суралцагчдаа жинхэнэ сургаалын дагуу үйлдэхэд урихдаа тэдэнд суралцах туршлагыг гэр орон, өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэхэд нь тусалдаг. Тэд үүнийг хийснээр сайн мэдээний сургаалыг сурч, хэрэгжүүлэх урам зоригтой болж чадна.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараагийн хичээлээс өмнө хэн нэгэнд үйлчлэх жижиг ч болов арга замыг олоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та үйлчлэлийг юу гэж үздэг вэ?

Суралцагчид дараах үйл ажиллагааг ганцаараа, жижиг бүлгээр эсвэл ангиараа гүйцэтгэж болно. Самбар дээр мастер жагсаалт гаргах нь тустай байж болно.

Та энэ долоо хоногт хэн нэгэнд үйлчилж болох янз бүрийн аргыг 60 секундэд бодоод бич.

  • Хэн нэгнийг эдгээр зүйлийг хийхэд юу урам зориг өгөх вэ?

  • Хэн нэгнийг эдгээр зүйлийг хийхэд нь юу эргэлзүүлдэг вэ?

Дараах өөрийгөө үнэлэх үнэлгээ нь суралцагчдад үйлчлэлийн талаар ямар бодолтой байгаагаа мэдэхэд мөн Ариун Сүнсийг өөрсдөд нь заахыг урихад тусалж чадна. Тус үнэлгээг үзүүлээд, суралцагчдыг хариултаа эргэцүүлэн бодохыг урь. Үүнээс гадна та суралцагч бүрд жагсаалтын хуулбарыг өгч, өөрсдийгөө зүйл тус бүр дээр 1-ээс 5 хүртэлх оноогоор эрэмбэлэхэд урьж болно.

Дараахаас аль нь үйлчлэх боломжуудын талаарх таны одоогийн ойлголтыг дүрсэлж байна вэ?

  • Би үйлчлэх боломжуудыг хайдаг.

  • Надаас тусламж хүссэн үед би дуртайяа хариулдаг.

  • Би үйлчлэхийг хүсдэг ч үйлчлэлийг амьдралынхаа нэн тэргүүнд тавихад хүндрэлтэй санагддаг.

  • Би өөр хэн нэгэн үйлчлэлийг хийчихнэ гэж боддог хандлагатай.

  • Би үйлчлэх дуртай ч бусад хүн намайг юу гэж бодох бол гэхээс санаа зовдог.

  • Би үйлчлэх дуртай ч бусдад анзаарагдахыг эсвэл танигдахыг хүсдэггүй.

  • Бусад:

Хэрэв та тустай бөгөөд зохимжтой гэж үзвэл суралцагчдыг энэ үнэлгээг хийж байхад төрсөн бодол, сэтгэгдлээ хуваалцахад урь.

Өнөөдрөөс эхлэн энэ хичээлийг судлахдаа эргэн тойрныхондоо хэрхэн бас яагаад илүү дээр үйлчлэх талаараа бодож үз.

Хаан Бенжамины үйлчлэлийн жишээ

Хаан Бенжамин амьдралынхаа төгсгөл үед өөрийн хүү Мозаягаас Нифайн хүмүүсийг дуудаж, тэдэнтэй ярилцаасай гэж хүссэн. Тэд хаан Бенжаминыг сонсохоор гэр бүлээрээ ариун сүмд цугларсан (Мозая 2:1–9-ийг үзнэ үү).

Мозая 2:10–14-ийг уншаад, хаан Бенжамины хүмүүстээ хэрхэн үйлчилж байсныг олж мэд.

  • Хаан Бенжамины юу таны анхаарлыг татаж байна вэ?

    Самбарт суралцагчдын хариултыг жагсаан бич.

  • Хэрвээ хүмүүс хаан Бенжамин шиг амьдарч байсан бол танай гэр бүл, сургууль эсвэл нийгэм ямар ялгаатай байх байсан бэ?

Бид яагаад үйлчилдэг вэ

Мозая 2:15–18-ыг уншаад, хаан Бенжамин үйлчлэлийн талаар юу гэж заасныг хайж ол.

  • Та нар ямар ямар үнэнийг тодорхойлсон бэ?

төгс эзэмших сургаалын дүрс Moзая 2:17 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа нь амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхийг бодож үз. Та дараагийн хичээл дээр асуулт эсвэл нөхцөл байдалд энэ хэсэгт заасан сургаалыг хэрэгжүүлэх дадлага хийх боломжтой болно.

Хаан Бенжаминаас бидний сурч мэдэж болох нэг үнэн бол “та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа юм” билээ.

Хичээлийн энэ хэсэг нь үйлчилж байхдаа Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэхэд нь суралцагчдад туслах зорилготой. Суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэн, дараах эсвэл хуваалцах сэдэл өгсөн бусад материалыг ашигла.

Суралцагчдад Аврагчийн тухай эргэцүүлэн бодоход туслах өөр нэг сонголт бол тэднийг Мозая 2:18, Матай 20:27–28 хоёрын хоорондын уялдаа холбоог олж мэдэхэд урих юм.

  • Бид бусдад үйлчлэхдээ хэрхэн Бурханд үйлчилдэг вэ?

  • Та энэ шүлгүүдээс Есүс Христийг санагдуулсан юуг олж харсан бэ?

Ерөнхийлөгч Томас С.Монсоны (1927–2018) дараах мэдэгдлийг уншаад, бидний бусдад үйлчлэх үйлчлэл, Бурхантай харилцах харилцааны талаар түүний юу заасныг олж мэд.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

Бид тэнгэр лүү харж байхдаа илүү ихийн төлөө тэмүүлэх үүрэг хариуцлагаа ухамсарладаг. Жинхэнэ аз жаргалыг олохын тулд, бид үүнийг өөрсдөөсөө гадуур хайж олох ёстой. Өөрийнхөө аминч үзлийг хаяж, бусдад үйлчлэхэд өөрийгөө зориулаагүй хүн хэзээ ч амьдралын утга учрыг олоогүй байдаг. … Хүмүүст харамгүй хандахгүйгээр Христэд зөв хандах боломжгүй гэж Шинэ Гэрээ заадаг. …

Бид Аврагчийг үйлчлэлийнхээ үлгэр жишээ болгон хардаг. Хэдийгээр Тэрээр дэлхийд Бурханы Хүү болон ирсэн ч Өөрийн эргэн тойронд байсан хүмүүст даруухан үйлчилсэн. Тэрээр тэнгэрээс дэлхий дээр мөнх бус хүмүүн болж амьдрахаар мөн Бурханы хаант улсыг байгуулахаар ирсэн юм. Түүний сүр жавхлантай, алдар суут сайн мэдээ нь дэлхийн сэтгэлгээг өөрчилсөн билээ. Тэрээр өвчтөнүүдийг адисалж; хазгарыг алхдаг, сохрыг хардаг, дүлийг сонсдог болгосон. Тэрээр үхэгсдийг хүртэл амилуулсан. (Thomas S. Monson, “The Joy of Service,” New Era, Oct. 2009, 4, 6)

Та суралцагчдыг тэмдэглэл дээрээ дараах асуултын талаар чимээгүйхэн эргэцүүлэн бодож, хариулахад урьж болно.

  • Аврагчийн жишээг бодох нь таныг бусдад үйлчлэхэд хэрхэн урам зориг өгдөг вэ?

Энэ нь хэлэлцэх, үйлчлэх эсвэл үйлчлүүлэх талаар хувийн туршлагаа хуваалцахад суралцагчдыг урих сайхан боломж байж болно.   Хувийн туршлагаасаа хуваалцах талаар бодож үз.

3:19

Нэмэлт жишээнүүдийг “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсгийн “Зарим Христийнх шиг үйлчлэлийн жишээ юу вэ?” гарчгаас олж болно.

  • Та бусдад үйлчилснээрээ хэрхэн адислагдаж байсан бэ?

  • Та бусад хүний үйлчлэлээр хэрхэн адислагдаж байсан бэ?

Төлөвлөгөө гаргах

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Шэрон Юбанк эгч үйлчлэлийн талаарх энэхүү чухал ойлголтыг ийн хуваалцсан. Бусдад үйлчлэх төлөвлөгөө гаргахад бэлдэж байхдаа түүний юу зааж байгааг бодож үз. “Та бол бэлэг” (0:54) видеог үз ChurchofJesusChrist.orgэсвэл дараах мэдэгдлийг уншина уу.

0:54
Шэрон Юбанк эгч

Хэрэв бид үзэл бодлоо өөрчилбөл, ядуус хийгээд гачигдагсдад анхаарал халамж тавих нь эд зүйл өгөхөөс илүүтэй хүн хоорондын харилцаа холбоог ойртуулах, утга учиртай яриа өрнүүлэх, баялаг, эерэг харилцааг бий болгох зэрэгт чиглэх болно гэдгийг ойлгох ба ингэснээр Их Эзэн биднийг хаа нэгтээ илгээх боломжтой болно. …

… Аврагчийн нэгэн адил, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст таны өгч чадах хамгийн сайхан бэлгүүдийн нэг нь та өөрөө гэдгийг сана. (Sharon Eubank, “Turning Enemies into Friends” [Brigham Young University forum, Jan. 23, 2018], 6–7, speeches.byu.edu)

  • Үйлчлэлийн талаарх Юбанк эгчийн заасан зүйлээс юу танд онцгой санагдсан бэ?

Та түүний заасныг ямар арга замаар хийж болох вэ? Гэр бүл, найз нөхдийнхөө тухай эсвэл нийгэмлэгийнхээ талаар бод. Тэнгэрлэг Эцэгээс та үйлчилж болох арга замын талаар сэдэл өгөхийг гуйн залбир. Судлах тэмдэглэлдээ санаанд орж ирсэн хүмүүсийн нэрс, тэдэнд хэрхэн тусалж болох тухай санаагаа бич. Сэтгэгдлийнхээ дагуу үйлдлээ хэзээ хийхээ шийд. Яг одоо танд хийж чадах зүйл байж ч мэдэх юм.