Семинар
Мозая 28: Хувийн хөрвөлт ба сайн мэдээг хуваалцах


“Moзая 28: Хувийн хөрвөлт ба сайн мэдээг хуваалцах,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Moзая 28,” Мормоны Номын багшийн гарын авлага

Мозая 28

Хувийн хөрвөлт ба сайн мэдээг хуваалцах

Зураг
Бусадтай сайн мэдээний талаар ярьж буй өсвөр үеийн охин

Та Есүс Христийн сайн мэдээг хуваалцахдаа ямар туршлага хуримтлуулсан бэ? Хөрвөлтийнхөө дараа Мозаягийн хөвгүүд леменчүүдэд сайн мэдээг номлох зөвшөөрөл авахын тулд хаанд хандав. Хаан Мозая эхлээд Их Эзэнээс гуйж, дараа нь Бурханы үгийг леменчүүдэд хүргэж болохын тулд хөвгүүдээ явахыг зөвшөөрөв (Мозая 28:1-ийг үзнэ үү). Энэ хичээл танд сайн мэдээг хуваалцах хүслээ нэмэгдүүлэхэд тань туслах зорилготой.

Суралцагчдад сайн мэдээний үнэн дэх хамаарлыг олж мэдэхэд нь тусал. Зарим суралцагчид сайн мэдээ өдөр бүрийн амьдралтай нь хэрхэн холбогдож байгааг олж харахад бэрхшээлтэй байж болох юм. Тэдний сурч мэдэж буй зүйл хувийн нөхцөл байдал, асуултууд, хэрэгцээнд нь утга учиртай, хэрэгтэй гэдгийг мэдрэхэд нь тэдэнд туслах арга замыг залбирч хай.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээнд гүн хөрвөгдөж чадсан гэж итгэдэг хүнтэйгээ ярилцахад урь. Уг хүний хөрвөлтийн замд юу тусалсан бэ? Мөн та суралцагчдыг сайн мэдээг хуваалцах хүслээ үнэлэхэд урьж болох юм.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хуваалцах ба хөрвөлт

Бусадтай хуваалцахдаа дуртай байдаг өөрийн нэг маш их хайрладаг зүйлээ авчрах юм уу зургийг нь үзүүл. Дараагийн асуултыг асуухаас өмнө энэ зүйлээ суралцагчидтай хуваалц.

  • Бусадтай хуваалцахыг хүсдэг таны маш их хайрладаг зүйл юу вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Давид А.Бэднар, бидэнд утга учиртай санагддаг зүйлээ хуваалцах нь гайхах зүйл биш юм гэж заажээ. “Хуваалцах сайхан зүйлс” (2:21) видеог үзнэ үү ChurchofJesusChrist.orgэсвэл доорх мэдэгдлийг унш.

Бидний хувьд хамгийн утга учиртай эсвэл бидэнд тус болсон зүйлсийг бусадтай хуваалцах нь ер бусын зүйл биш юм.

Яг ийм жишээ агуу их сүнслэг ач холбогдол, үр дагавар бүхий асуудалд голчлон илэрч байдаг. …

Захиаснаас суралцан, туршиж үзэхэд урьсан бидний урилга нь Есүс Христийн сайн мэдээний эерэг үр нөлөөг амьдралдаа мэдэрсний маань үр дүн юм. Заримдаа бид зөрүүд юм уу огцом ширүүн эсвэл бүр эрс тууштай оролдлого хийдэг. Бидний энгийн хүсэл эрмэлзэл бол хамгийн үнэ цэнтэй зүйлсийнхээ үнэнийг л тантай хуваалцах гэсэн явдал билээ. (Дэвид А.Бэднар, “Ирээд, хар,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 127)

Дараах мэдэгдэл хэр үнэн болохыг 1-5 оноогоор үнэл (1-үнэн санагдаагүй, 5-таны хувьд маш үнэн):

Амьдралынхаа талаар тунгааж, эргэцүүлэн бодож байхад нь суралцагчдад дараах мэдэгдлийг харуул.

  • Аврагч Есүс Христийн тухай, Түүний сайн мэдээний талаарх үнэн нь надад маш их үнэ цэнтэй.

  • Би Түүний сайн мэдээг бусдад хуваалцахыг хүсдэг.

Мозаягийн хөвгүүдийн амьдрал, мөн жишээг судлах явцдаа Аврагчийн сайн мэдээг хуваалцах хүслийнхээ тухай тунгаан бод. Сайн мэдээ таны хувьд илүү утга учиртай болж, сайн мэдээг хуваалцах таны хүслийг нэмэгдүүлэхийн тулд Их Эзэний танаас хийхийг хүсэх дараагийн алхам юу болохыг мэдэхийн тулд илчлэлтийг эрэлхийл.

Мозаягийн хөвгүүд

Хөрвөлтийнхөө дараа Мозаягийн хөвгүүд өөрсдийн газар нутаг дээрээ сайн мэдээг номлож, буруугаа засахаар эрэлхийлсэн болохыг эргэн сана (Мозая 27:32–37-г үзнэ үү).

Мозая 28:1–5-ыг уншаад, Мозаягийн хөвгүүдийн юу хүссэнийг мөн яагаад хүссэнийг хайж ол. (Та олж илрүүлсэн зүйлээ судартаа тэмдэглэж болно.)

  • Эдгээр шүлгийн ямар үг, хэллэг танд онцгой санагдсан бэ? Ямар шалтгаанаар Мозаягийн хөвгүүд леменчүүдэд сайн мэдээг хуваалцахаар явсан бэ?

    Хэдэн суралцагчийг олж мэдсэн зүйлээсээ хуваалцахад урь.

  • Эдгээр нь яагаад сайн мэдээг хуваалцах сэдэл төрүүлэх шалтгаан байж болох вэ?

  • Та эдгээр шүлгээс ямар үнэнийг сурч мэдсэн бэ?

Суралцагчид хэд хэдэн үнэн зарчмыг хуваалцсан байж болно. Хэрэв суралцагчид доорх тодруулсан зарчмыг дурдаагүй бол дараах асуултыг асуугаарай: Бидний сайн мэдээг хуваалцах хүсэл хэрхэн бидний хувийн хөрвөлттэй хамаатай байж болох вэ? Яагаад?

Эдгээр шүлгээс бид Их Эзэнд хөрвөгдөх бидний хөрвөлт гүнзгийрэх тусам сайн мэдээг хуваалцах хүсэл маань ихэсдэг гэсэн үнэнийг сурдаг.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс дараахыг заахдаа энэ үнэнийг баталсан.

Сайн мэдээг хуваалцах хүсэл маань бидний хувийн хөрвөлтийн хэр хэмжээг харуулдаг үзүүлэлт юм (Dallin H. Oaks, “Sharing the Gospel,” Ensign, Nov. 2001, 7).

  • Мозаягийн хөвгүүд Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөгдөхөд өөрсдөд нь туслах юуг хийсэн бэ? (Moзая 27:34–36; 28:4-ийг үзнэ үү).

    Хариулахаасаа өмнө тунгаан бодох эсвэл судлах тэмдэглэл дээрээ хариулахад туслах дараах асуултуудыг суралцагчдад харуул.

  • Ямар туршлага танд болон таны таньдаг хүмүүст Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд илүү хөрвөгдөхөд тусалсан бэ?

  • Есүс Христийн тухай, Түүний сайн мэдээний талаар таны бусадтай хуваалцахыг хүсдэг хайрладаг зүйл юу вэ? (Жишээлбэл: Танд Аврагчийн өршөөл, Бурханы хайр, залбирал зэрэгтэй холбоотой утга учиртай туршлага байж болох юм.)

Хэдий бид Их Эзэнд хөрвөгдсөн ч сайн мэдээг хуваалцахад хэцүү байх шалтгаан гарч болох юм.

  • Хэрэв та Мозаягийн хөвгүүдийн нэг байсан бол леменчүүдэд сайн мэдээг номлоход юу таны санааг зовоож болох вэ?

Эцэг мөн хааных нь хувьд Мозаяд хөвгүүдээ сайн мэдээг леменчүүдэд номлохоор явуулах тал дээр санаа зовох олон шалтгаан байсан. Хаан Мозая хөвгүүдийнхээ аюулгүй байдлаас гадна хөвгүүд нь явахаар болбол тэрээр нифайчуудын дараагийн хаан болох өв залгамжлагчгүй болохоос айж байв.

Moзая 28:6–8-ыг уншаад, Мозая яагаад ийм аюултай номлолд хөвгүүдээ явуулахыг зөвшөөрснийг ол.

  • Их Эзэн ямар адислалыг Мозаяд амласан бэ?

Таны дараагийн алхмууд

Та өөрийн болон бусад хүний сайн мэдээг хуваалцахтай холбоотой санаа зовоосон асуудлыг цаг гарган жагсааж бич.

Суралцагчдын хариултыг самбарт жагсаан бич. Ангиараа бүгдээрээ анхаарлаа төвлөрүүлэх санаа зовоосон нэг асуудлыг сонгох уу эсвэл суралцагчдыг ганцаарчлан эсвэл жижиг бүлгүүдэд ажиллуулах нь дээр үү гэдгийг шийд.

Эдгээр асуудлаас нэгийг сонгож, судруудаас хайж байхдаа удирдамж хүсэн залбирч, энэ асуудлыг хэрхэн даван туулахыг тунгаан бод. Жишээлбэл: Хэрэв танд дараах асуудлуудын нэг байгаа бол та асуултыг тунгаан бодож, мэдэгдлүүдийн дараа жагсаан бичсэн судруудыг судал.

Дараах мэдэгдлүүдийг харуул эсвэл самбарт бич.

Би сайн мэдээг хуваалцахуйц хангалттай хөрвөгдсөн гэдэгтээ итгэлгүй байна. Мозаягийн хөвгүүдийн жишээ танд хэрхэн туслах вэ? (Мозая 28:1–5-ыг үзнэ үү.) Дараах шүлгүүдийг унших явцдаа илүү хөрвөгдөх арга замыг хай: Үйлс 3:19; Иаков 5:20; Инос 1:2–5; Мозая 3:19; 5:2; 27:25; Алма 5:12–14; 22:15–18; 53:10; Хиламан 15:7; 3 Нифай 9:20.

Би үл тоогдох вий гэхээс айж байна. Мозая 28:2–4 дэх олон хүн леменчүүд хүлээн зөвшөөрөхгүй гэж бодсон ч Мозаягийн хөвгүүд сайн мэдээг хуваалцахыг хүссэн шалтгаануудын тухай давт. Эдгээр шалтгаан танд хэрхэн туслах вэ? Аврагч таны төлөө (мөн бусдын төлөө) айдсаа даван туулахад тань (нь) хэрхэн тусалж болох вэ?

Би сайн мэдээний дагуу амьдрах хамгийн сайн жишээ байгаагүй. Хөрвөлтийнхөө өмнө Мозаягийн хөвгүүд сайн мэдээний эсрэг номлодог байсан (Мозая 27:8–10-ыг үзнэ үү) боловч наманчилсныхаа дараа тэд Мормоны Ном дахь хамгийн амжилттай номлогчид болсон билээ (Алма17:4-ийг үзнэ үү). Тэдний жишээ таныг юу хийхэд урам зориг өгдөг вэ? Судрууд дахь тусалж чадах бусад ямар жишээг та бодож олж чадах вэ?

Зарим суралцагчийг олж мэдсэн зүйлээ болон энэ нь асуудалд хэрхэн тусалж болохыг хуваалцахад урь.

Тунгаан бодох, судлах тэмдэглэл дээрээ хариулах үед нь суралцагчдад дараах өгүүлбэрүүдийг харуул.

“Мозаягийн хөвгүүдээс сурч мэдсэн миний хамгийн чухал зүйлсийн нэг бол …”

“Мозаягийн хөвгүүдийн жишээг дагахад Их Эзэний надаар хийлгүүлэхийг хүссэн зүйлийн нэг бол …”

“Үүнд үр дүнтэй арга хэмжээ авахын тулд би …”

Суралцагчдыг хуваалцахад урь. Та гэрчлэл, бодол, мэдрэмжээ хуваалцсанаар эсвэл нэг хоёр суралцагчийг ижил зүйл хийхэд урьснаар хичээлээ төгсгөж болно.

Хэвлэх