“Мозая 25–28: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Мозая 25–28,” Мормоны Номын багшийн гарын авлага
Moзая 25–28
Тойм
Алма Аврагчийн Сүмийн дээд санваартны хувьд ноцтой нүгэл үйлдсэн хүмүүст туслах зааварчилгааг Их Эзэнээс хүлээн авчээ. Хаан Мозая, тэр хоёр хоёулаа гэр бүлийн гишүүдээ Аврагчийн эсрэг босохыг харах сэтгэлийн шаналлыг мэдэж байв. Христийн нигүүлслээр тэд эцэст нь эдгээр хайртай хүмүүсээ наманчлахыг харах баяр хөөрийг мэдрэхээр адислагдсан юм. Аврагч “адгийн нүгэлтнүүд” (Мозая 28:4) гэж тодорхойлогдсон Бага Алмаг болон Мозаягийн хөвгүүдийг “зөв шударга байдалд” орж өөрчлөгдөхөд (Moзая 27:25) тусалсан. Хөрвөлтийнхөө дараа Мозаягийн хөвгүүд леменчүүдэд сайн мэдээг номлохоор явсан.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Moзая 26
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрлаж, өршөөдөг мөн чанарыг болон бид яагаад нүглүүдээ наманчлах ёстойг ойлгоход туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг наманчлалын талаарх асуултуудаа бясалгахад урь. Тэднийг эдгээр асуултын хариултыг хайж, Moзая 26-г уншихад урамшуул.
-
Тараах материал: “Наманчлалын тухай асуудлууд”
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад тараах материалыг хичээлээс өмнө э-мэйлээр эсвэл мессеж илгээ. Хэрэв та ангиараа судлах асуудлыг сонгох гэж байгаа бол суралцагчдыг суралцахыг хүсэж буй асуудлынхаа захидлыг чатаар бичихэд урь. Энэ нь ихэнх суралцагч юу суралцахыг хүсэж байгааг мэдэхэд тань тусална. Суралцагчид судлах асуудлаа ганцаарчлан сонгож байгаа бол тэдэнд судалгаагаа дуусгахыг зөвшөөрөн, дараа нь чатаар судалсан асуудлынхаа захидлыг бичихэд урь. Ангийн хэрэгцээ шаардлагаас хамааран та ижил сэдэв судалсан суралцагчдыг суралцсан зүйлийнхээ талаар нэг нэгэнтэйгээ ярилцахад дуудаж болно. Эсвэл олон янз байхын тулд та өөр асуудал судалсан суралцагчдыг суралцсан зүйлээ хоорондоо ярилцахад сонгож болно.
Мозая 27:1–24
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийн сургаалаас татгалзсан хүмүүст Түүн рүү эргэж очиход нь туслах арга замыг олж мэдэхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төөрөлдсөн эсвэл тэрслүү нэгнийг өөрчлөгдөхөд Их Эзэн тусалсан тухай судруудын түүхээс хуваалцахад бэлтгэхэд урь.
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Энэ хичээлийн төгсгөлд, суралцагчдад мацаг барих, гэрчлэлээ хуваалцах хоёрын аль нэгийг судлахад туслахын тулд тэднийг дэд бүлгийн өрөөнүүдэд хуваарил. Аль нэг сэдвийг судлах зааварчилгааг үзүүлж, цагийн хязгаар (жишээлбэл, зургаан минут) тавьж, эргээд ангиараа суралцсан зүйлээ хуваалцах болно гэдгийг суралцагчдад мэдэгд.
Мозая 27:24–37
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад наманчлахад нь мөн Аврагч зүрх сэтгэлийг нь өөрчилж чадна гэсэн итгэлээ харуулахад тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг байгальд эрс өөрчлөгддөг зүйлсийн тухай бодоход урь (авгалдай эрвээхэй болж хувирах гэх мэт). Тэд ямар нэг зүйлийн зургийг авч ангид үзүүлж болно.
-
Үзүүлэх зургууд: Авгалдай ба эрвээхэйн зураг; Бага Алмад үзэгдэж буй тэнгэр элч; Есүс Христ
-
Видео: “Бурханы гэрлийн найдвар” (6:46)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Насанд хүрсэн хөрвөгчийг Сүмд уриад, хичээлд оролцоход эсвэл өөрчлөгдөхөд нь Аврагч хэрхэн тусалсан талаар хуваалцсан видео хийлгэ. Тухайн хүнийг ирэхийг урихаасаа өмнө зохицуулагч, орон нутгийн санваарын удирдагчаас зөвшөөрөл ав.
Мозая 28
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад сайн мэдээг хуваалцах хүслээ нэмэгдүүлэхэд туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээнд гүн хөрвөгдсөн гэж бодож буй хүнтэйгээ ярилцахад урь. Тэр хүний хөрвөгдөх замд юу тусалсан бэ? Мөн та суралцагчдыг сайн мэдээг хуваалцах хүслээ үнэлэхэд урьж болох юм.
-
Судлах зүйл: Таны бусадтай хуваалцах дуртай, маш их хайртай ямар нэг зүйл (эсвэл ямар нэг зүйлийн зураг)
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлээ эхлүүлэхийн тулд бусадтай хуваалцахад маш их дуртай зүйлийнхээ зургийг авчрах юм уу үзүүл. Суралцагчдаас хичээлийн эхний асуултыг асуухаасаа өмнө үүнийг хуваалц.
Төгс эзэмших сургаалын давтлага 9
Хичээлийн зорилго: Энэ хичээл төгс эзэмших сургаалын хэсгүүдэд заасан сургаалыг ойлгож, бусдад тайлбарлахад суралцагчдад тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хэн нэгэн тэдэнд судруудыг тайлбарласнаар тэдний амьдрал адислагдсан эсвэл тэд судруудыг ашиглаж, тайлбарласнаар өөр нэгний амьдралыг адисалсан тухайгаа хуваалцахад бэлтгэлтэй ирэхэд урь.
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Судраас үнэнийг ойлгож, тайлбарлах гурван алхмыг үзүүл. Суралцагчдыг эдгээр алхмыг ашиглан, өөр хэн нэгэнтэй төгс эзэмших сургаалын шүлгийг хуваалцахад бэлтгэ. Суралцагчдыг төгс эзэмших сургаалаас сонгосон хэсгээ тайлбарлаж дүрд тоглуулахын тулд дэд бүлгийн өрөөнүүдэд хуваарил.