“Мозая 21–24, 2-р хэсэг: Сорилт бэрхшээлээс ангижрахын төлөө Их Эзэнд хандах нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Мозая 21–24, 2-р хэсэг,” Мормоны Номын багшийн гарын авлага
Та сорилт бэрхшээлтэй тулгарсан үедээ ямар хариу үйлдэл гаргадаг вэ? Яагаад зарим хүн Их Эзэнд ойртож байхад зарим нь Түүнээс холддог гэж та бодож байна вэ? Бид Мозая 21–24-өөс Лимхайн болон Алмагийн хүмүүс хүч чадлын төлөө, мөн боолчлолоос чөлөөлөгдөхийн тулд Их Эзэнд хандсан гэдгийг мэдэж авсан. Энэ хичээл танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт найдаж, сорилт бэрхшээлээ даван туулахад туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Сорилт бэрхшээлд хариулах нь
Өмнөх хичээл дээр танаас тулгарсан эсвэл тулгарч буй сорилт бэрхшээлийнхээ тухай бодохыг хүссэн. Та Мозая 21–24-ийг судлахдаа Их Эзэн яагаад танд сорилт бэрхшээлийг туулах боломж олгодгийг ойлгоход тусалсан зарим үнэнээс суралцсан байх. Өнөөдөр сорилт бэрхшээлийнхээ тухай дахин бод, гэхдээ энэ удаад та тэдэнд хэрхэн хариулснаа бодоорой. Та өөрт тохиолдсон саад бэрхшээл, амжилт, Их Эзэний нөлөөлөл, адислалыг мэдэрсэн арга замуудынхаа тухай бичихийг хүсэж болно.
Та Лимхайн (Нифайн нутгийн) болон Алмагийн хүмүүсийн (Хиламын нутгийн) тухай судалж байсныгаа санаж магадгүй юм. Тэд леменчүүдэд олзлогдсон байхдаа хүнд сорилтуудыг туулсан. Энэ зураг тэдний Мозая 21–24-ийн аяллыг харуулна.
Өнөөдөр та Их Эзэн хоёр бүлэг хүмүүсийг хэрхэн боолчлолоос гаргаж, Зарахемлагийн нутаг руу авчирсан тухай мэдэж авна. Суралцах явцдаа сорилт бэрхшээлээ санаж, Их Эзэн таны амьдралд чөлөөлөх хүчээ хэрхэн хэрэгжүүлдгийг таньж мэдэхэд тань туслах үнэнийг хайж ол.
Дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ зур. Хайрцаг бүрд олон хариулт бичих хангалттай зай үлдээ.
|
Лимхайн хүмүүс Мозая 21:13–16, 36; 22:1–13; 29:18–20
|
Алмагийн хүмүүс Мозая 23:25–29; 24:8–25
|
---|
Их Эзэний тусламжийг авах гэж хүмүүс ямар ямар үйлдэл хийсэн бэ?
| | |
---|
Их Эзэн тэднийг чөлөөлөхөд хэрхэн оролцсон бэ?
| | |
---|
Эдгээр шүлгээс санаж байх дуртай үг хэллэг юу вэ?
| | |
---|
© 2023 by Intellectual Reserve, Inc. Бүх эрхийг хамгаалсан.
-
Их Эзэний тусламжийг авахын тулд хүмүүс ямар ямар үйлдэл хийсэн бэ?
-
Эдгээр түүхийг судалж байхдаа Их Эзэний тухай мөн Түүний хүч чадлын талаар та юу суралцсан бэ?
-
Судалсан шүлгүүдээс тодорхойлсон хамгийн дуртай үг хэллэг тань юу байсан бэ?
Их Эзэний хүчийг таньж мэдэн, баясах
Бидний эдгээр шүлгээс сурч мэдэж болох олон үнэний дотроос Өөрт нь хандах үед Тэнгэрлэг Эцэг биднийг цаг нь болохоор сорилт бэрхшээлийн маань үед дэмжин тэтгэж, чөлөөлөх болно (Мозая 21:14–16-г үзнэ үү) гэсэн үнэнийг та судлах үедээ анзаарсан байх. Бид мөн сорилт бэрхшээлээ баяр хөөртэйгөөр, тэвчээртэй даван туулах юм бол Их Эзэн биднийг хүчирхэгжүүлж, ачааг маань хөнгөлж чадна (Мозая 24:15-г үзнэ үү) гэдгийг сурч мэдсэн.
-
Их Эзэний тухай эдгээр зүйлийг мэдэх нь таны сорилт бэрхшээлд үзүүлэх хариу үйлдэлд хэрхэн нөлөөлж чадах вэ?
-
Их Эзэн таныг эсвэл таны мэддэг хүнийг сорилт бэрхшээлээ тэвчин, ачаагаа үүрч байхад нь хэрхэн дэмжиж, хүчирхэгжүүлсэн бэ? Энэ туршлага Түүний талаарх таны бодол санаанд хэрхэн нөлөөлсөн бэ?
ChurchofJesusChrist.org Таны судраас тодорхойлсон үнэн эсвэл үг хэллэгүүд Гутьеррэсийн гэр бүлийн туршлагатай хэрхэн холбогдож болохыг хайж ол.
4:17
Таны хийх дараагийн алхам
Өнөөдөр сурч мэдсэн зүйлээсээ өөрт тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад тань тусалж чадах зүйлийг эргэцүүлэн бод.
Хичээлийн эхэнд үүсгэсэн хүснэгтдээ шинэ багана нэмж, “Би” гэж гарчигла. Дараа нь шинэ баганаа гүйцээж, дараах асуултуудад хариул. (Хэрэв танд шинэ багана үүсгэх зай байхгүй бол судлах тэмдэглэлийнхээ тусдаа зайд асуултуудад хариул.)
-
Та сорилт бэрхшээлдээ Их Эзэний тусламжийг илүү их авахын тулд ямар үйлдэл хийж болох вэ?
-
Та өнөөдөр Их Эзэний талаарх Түүний танд өгч чадах тусламж, хүчийг ойлгоход туслах юуг суралцсан бэ?
-
Таны судалсан шүлгүүдээс ямар үг хэллэг таны нөхцөл байдалтай холбогдож болох вэ? Яагаад?