Семинар
Moзая 18–24: Тойм


“Мозая 18–24: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 18–24,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moзая 18–24

Тойм

Алма хүмүүстээ Мормоны Усны дэргэд, баптисм хүртэх үедээ бидний Бурхантай хийдэг гэрээний талаар заасан. Энэ үед Абинадайг үгүйсгэснээр хаан Ноа ба түүний хүмүүс аюулгүй байдлын адислалаа алдаж, асар их зовлон зүдүүр амссан. Мозая 21–24 нь Лимхайн болон Алмагийн хүмүүсийн аль аль нь хүнд сорилт бэрхшээлтэй тулгарсан туршлагыг дүрсэлдэг. Эдгээр бүлэг хүн Их Эзэнд хүч чадлын төлөө, мөн боолчлолоос чөлөөлөгдөхийн тулд ханджээ.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Moзая 18

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад баптисмын гэрээгээ мөн энэ нь тэдний Бурхантай болон бусадтай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлж болохыг илүү сайн ойлгоход тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ангидаа баптисм хүртсэн өдрийнхөө зургийг эсвэл тэмдэглэлийг авчрахад урь. Тэд мөн тэнд байсан хүмүүсээс юу санаж байгааг нь асууж болно. Баптисм хүртээгүй хүн бүр баптисм хүртэх үедээ мэдэрч буй бодол, мэдрэмж, баптисм хүртэхтэй холбоотой асуултуудаа хуваалцахад бэлэн ирж болно.

  • Видео:Хараалын үггүй клуб” (4:56);“Дэйтоны хөл” (3:02)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээл эхлэхээс өмнө суралцагчдыг баптисм хүртсэн өдрөө авхуулсан зургаа өгөхөд урь. Хичээл эхлэхийн тулд эдгээр зургийг үзүүлж, суралцагчдыг хэний зураг болохыг тодорхойлоход урь. Дараа нь суралцагчдыг баптисм хүртсэн дурсамж, мэдрэмжээ хуваалцахад урь.

Төгс эзэмших сургаал: Мозая 18:8–10

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мозая 18:8–10-ын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж, тэдгээр шүлгийн сургаалыг тайлбарлаж, энэ судрын хэсгийг ашиглан сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодитой жишээнд хэрэгжүүлэхэд тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад Мозая 18:8–10-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд урь.

  • Үзүүлэх материал: Мозая 18:8–10-ын судрын түлхүүр үг хэллэгийг самбар дээр дэс дараалалгүй бичсэн эсвэл тусдаа цаасан дээр бичиж дэс дараалалгүй самбар дээр тогтоосон

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг суралцагчдын засварлаж болох материалын гарчиг болгон үзүүл. Суралцагчдыг зарчим тус бүрийн тухай юу санаж байгаагаа гарчгийн доор бичиж давтахад урь.

Moзая 19–20

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Их Эзэний бошиглогчдын сэрэмжлүүлэг, мөн сургаалыг сонсох илүү их хүслийг мэдрэхэд тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судраас эсвэл өөрсдийн амьдралаас дараах мэдэгдлийг батлах жишээг бодоход урь. Тэднийг ангидаа жишээгээ хуваалцахад бэлэн ирэхэд урамшуул. Бошиглох зөвлөгөөг дагаснаар аюулгүй байдал, амар амгалан, хөгжил дэвшил, аз жаргал ирнэ гэдгийг түүх харуулдаг” (M. Russell Ballard, “His Word Ye Shall Receive,” Ensign, May 2001, 65).

  • Зураг: Аюулгүйн хэрэгсэл, төхөөрөмжийн зургууд; Абинадай хаан Ноагийн өмнө зогсож буй зураг; Зарахемла ба Нифайн нутгийн хоорондох аяллын бүдүүвч зураг

  • Судлах материал: Цахим төхөөрөмжөөс товхимолд нэвтэрч чадахгүй байгаа суралцагчдад зориулсан Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2011 он) товхимлын цаасан хуулбарууд

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд суралцагчдаас өөрсдийг нь аюулгүй байлгах зориулалттай эд зүйлийг гэрээсээ хайхыг хүс. Тэднийг ангийнхандаа эд зүйлээ үзүүлэхэд урь.

Мозая 21–24, 1-р хэсэг

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад амьдралдаа сорилт, зовлон бэрхшээлтэй тулгарах үедээ Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдөд нь өсөлт хөгжил мэдрүүлсэн эсвэл Их Эзэнд илүү ойртоход тусалсан, болоод өнгөрсөн сорилт бэрхшээлээ бодоход урьж болно. Суралцагчдыг сурч мэдсэн зүйлээ эсвэл энэ сорилт тэдэнд хэрхэн эергээр нөлөөлсөн талаар хуваалцахаар бэлдэж ирэхэд урамшуул.

  • Хэрэгтэй зүйл: Үүргэвчтэй цүнх ба дотор нь хийх хэдэн хүнд зүйл

  • Зураг: Зарахемла, Нифайн нутаг, Мормоны Ус ба Хеламын нутаг хоорондын аяллын бүдүүвч

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Их Эзэн яагаад сорилтыг зөвшөөрдөг вэ?” гэсэн хэсэгт ангийнхны хагасыг Лимхайн хүмүүсийн тухай шүлгийг судлахад, нөгөө хагасыг нь Алмагийн хүмүүсийн тухай шүлгийг судлахад урь. Суралцагчдыг сурч мэдсэн зүйлээ ярилцахад, мөн бүлэг бүрээс асуултууд асуухын тулд дэд бүлгийн өрөөг ашигла.

Мозая 21–24, 2-р хэсэг

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад сорилт бэрхшээлийг даван туулахад нь туслахын тулд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд найдахад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчид гэр бүлийн гишүүнд нь тохиолдсон сорилт бэрхшээл, зовлон зүдүүрийн туршлагыг мөн Их Эзэн өөрийг нь хүчирхэгжүүлсэн арга замын тухай гэр бүлийн гишүүнтэйгээ ярилцаж болно.

  • Зураг: Зарахемла, Нифайн нутаг, Мормоны Ус ба Хеламын нутаг хоорондын аяллын бүдүүвч

  • Тараах материал:Мозая 21–24: Хүч ба чөлөөлөлт”

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг хүснэгтийг бөглөж дууссаны дараа судалсан судраасаа дуртай үг хэллэгээ үзүүлэхийн тулд цагаан самбарын функц эсвэл дэлгэцээ ашиглах талаар бод.

Хэвлэх