“Төгс эзэмших сургаалын давтлага 8: Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Төгс эзэмших сургаалын давтлага 8,” Мормоны Номын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаалын давтлага 8
Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх
Судрын хэсгүүд, тэдгээрийн танд сургаж буй зүйлсийг олон арга замаар санах нь. Энэ хичээл танд Мормоны Номын төгс эзэмших сургаалын эхний 12 хэсгээс нэг эсвэл хэд хэдэн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Зураг, дурсамж
-
Бид эдгээр зургаас Есүс Христийн талаар ямар зүйлийг сурч мэдэж болох вэ?
Зургууд бидэнд ач холбогдолтой үйл явдлыг эсвэл үнэнийг санахад тусалж чадна. Энэ хичээлээр та Мормоны Номын зарим төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тань туслах зургуудыг ашиглах боломжтой.
Мормоны Номын төгс эзэмших сургаалын эхний 12 хэсгийг доор жагсаав. Эдгээр хэсгийг болон тэдгээрийн түлхүүр үг хэллэгийг тэмдэглэж ав.
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
---|---|
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бурханд бүгд адил.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг Бурхан “хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр өгөх болно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Та нар үргэлж залбирах ёстой.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа буюу.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бурханы зарлигуудыг дагадаг тэд … бүх зүйлд адислагдсан болой.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Эгэл хүмүүнээ [орхиж] мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн [бол].” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бурханд итгэ; … Түүнд бүх мэргэн ухааныг эзэмшигч гэдэгт итгэ.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, … Их Эзэний нэрээр баптисм хүрт.” |
Зургуудыг сайн мэдээний сургаалтай холбох
Дараах судрын эшлэлүүдийг давтаад, судрын түлхүүр үг хэллэгүүдийг санахыг хичээ. Шаардлагатай бол дээрх хүснэгтийг ашигла. Дараа нь судрын эшлэл бүрийг судрын хэсгийн сургаалыг хамгийн сайн үзүүлсэн зурагтай тааруул.
Зураг үүсгэх
Илүү сайн санахыг хүсэж буй төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг сонго. Судрын түлхүүр үг хэллэг, мөн эшлэлийг санахад туслах зураг зурж, эшлэлийг оруул. Таны зураг үйл явдал эсвэл судрын түлхүүр үг хэллэгийг дүрслэх зургуудыг агуулж байж болно. Жишээлбэл: Дараах зураг нь танд 2 Нифай 2:25-ыг санахад тусалж болно: “Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.” Хэрэв цаг гарвал сонгосон хэсгээ цээжлэхэд тань туслах зүйлийг үүсгэж болно.
-
Энэ судрын хэсэг танд Есүс Христийн тухай, мөн Түүний сайн мэдээний талаар ойлгоход хэрхэн тусалж байна вэ?
-
Энэ хэсгийг санах нь таныг хэрхэн Аврагчтай илүү адил болоход тусалж болох вэ?
-
Танд болон бусдад энэ судрын хэсгийн сургаалтай холбогдсон ямар туршлага байдаг вэ?