Семинар
Мозая 14–16: Их Эзэн Есүс Христээр гэтэлгэгдсэн нь


“Мозая 14–16: Их Эзэн Есүс Христээр гэтэлгэгдсэн нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 14–16,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moзая 14–16

Их Эзэн Есүс Христээр гэтэлгэгдсэн нь

Зураг
Христийн зураг

Хэдий хаан Ноа Абинадайг хорооход бэлэн байсан ч Абинадай Бурхан хүргүүлэх захиасыг нь хэлж дуусгахыг түүнд зөвшөөрнө гэдгийг мэдэж байв. Ноа ба түүний санваартнууд Есүс Христ бол бидний Гэтэлгэгч гэдгийг заахын тулд бүх бошиглогчийг Бурхан дууддаг гэсэн захиасыг сонсох хэрэгтэй байв. Энэ хичээл танд Есүс Христ биднийг нүгэл ба үхлээс гэтэлгэж чадах Цорын ганц нэгэн гэдгийг мэдэхийн ач холбогдлыг ойлгоход тусалж чадна.

Христийн тухай ярьж, баярлаж, номлох. Есүс Христийн тухай үнэнийг хайж олоод, суралцагчдыг Түүний тухай гэрчлэлээ хуваалцахыг урь. Энэ нь Аврагчийн гэрчийг суралцагчдын “зүрх сэтгэлд” хүргэх боломжийг Ариун Сүнсэнд олгодог (2 Нифай 33:1). Энэ гэрч нь тэдэнд Есүс Христийг “нүглээсээ ангижрахын тулд хайж болох эх сурвалж” гэдгийг таньж, Түүнд илүү гүн хөрвөгдөхөд тусалж чадна (2 Нифай 25:26).

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн ямар нэр цол, үүрэг тэдний хувьд хамгийн утга учиртай мөн яагаад гэдгийг тунгаан бодохыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн нэр цол ба үүрэг

Бидний амьдралын тодорхой нэгэн үед Есүс Христийн нэр цол, үүрэг бүр нь бидний хувьд онцгой утга учиртай байж болно. Жишээлбэл: Зөвхөн Түүний тусалж чадах тусламж хэрэгтэй үед бид Есүс Христийг “Их Эзэн Бүхнийг Чадагч Бурхан” (Мозая 11:23) гэдэгтэй санал нийлдэг.

Есүс Христийн тухай бидэнд заадаг судруудаас Түүний нэр цолын жагсаалтыг гаргахад нэг минут зарцуул.

  • Та Есүсийн олон нэр цолын алийг нь мэдэхэд илүү их тустай гэж бодож байна вэ? Яагаад?

Суралцагчдаас Moзая 13:33, 16:15-ыг уншаад, Есүс Христийн нэр цолуудыг мөн зөвхөн Түүний хийж чадах зүйлсийг олж танихад урь.

Бидний Гэтэлгэгч Есүс Христ

Абинадайн хаан Ноад болон түүний санваартнуудад хүргэсэн захиас Есүс Христийн тухай байв. Тэр бид зөвхөн Есүс Христийн гэтэлгэлээр аврагдах боломжтой (Мозая 13:33; 16:15-ыг үзнэ үү) хэмээх үнэнийг заасан. Та Абинадайн үгийг судлах явцдаа Гэтэлгэгч Есүс Христийн үүргээс юу сурч мэдэж болохыг хайж ол.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.

Есүс Христийг дүрсэлсэн нэр цолоос хамгийн чухал нь Гэтэлгэгч хэмээх нэр юм. … Гэтэлгэх гэдэг үг нь өр төлбөр буюу хүлээсэн үүргээ төлж барагдуулах гэсэн утгатай юм. Гэтэлгэх гэдэг нь бас аврах, өр төлбөрийг төлж чөлөөлөх гэсэн утгатай. Хэрэв хэн нэгэн алдаа гаргасныхаа дараа түүнийгээ залруулбал бид түүнийг өөрийгөө гэтэлгэлээ гэдэг. Эдгээр утга тус бүр нь Есүс Христийн Өөрийн Цагаатгалаар дамжуулан гүйцэлдүүлсэн агуу Гэтэлгэлийн янз бүрийн хэлбэрийг харуулж байна. Тэдгээрийн нэгийг толь бичигт “нүгэлтний төлөө золиос хийж, түүнийг нүглээс болон нүглийн шийтгэлээс чөлөөлөх” гэж тодорхойлжээ. (Д.Тодд Кристоффэрсон, “Гэтэлгэл2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 128).

  • Та Есүс Христийн Гэтэлгэгч гэдэг нэр цолоос юу сурч мэдэж болох вэ?

    Та суралцагчдыг Мозая 16:15-ын гэтэлгэх гэдэг үгийг тэмдэглэж, утгыг нь тэмдэглэхэд урьж болно.

  • Энэ ойлголт таны амьдралд хэзээ хамгийн их тус болно гэж та бодож байна вэ? Яагаад?

Суралцагчид дараах судалгааг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл ангиараа хийж болно. Хичээлийн гурван асуултыг бүгдийг нь хийлгэх, эсвэл зөвхөн нэг юм уу хоёрыг нь хийлгэх эсэхээ шийдэхдээ суралцагчдынхаа хэрэгцээг харгалзан үз. Суралцагчид бие даан эсвэл багаар судалж байвал хичээлийн асуулт, мөн агуулгыг харуулах нь тэдэнд өөрсдийн хурдаар судлахад тусалж чадна. Та ард нь дууллыг аяархан тоглуулж болно. Хэрэв та суралцагчдаас ангийнхантайгаа хуваалцахыг хүсэх гэж байгаа бол эхлээд тэднээс урьдчилан асуух нь суралцагчдад сэтгэлийн түгшүүрээ бууруулж, хүчин чармайлтаа гаргахад нь тусалж болно.

Суралцагчдад уншсан шүлгийнх нь талаар асуулт гарч ирж болох юм. Суралцагчдыг судруудыг судлах явцад ойлгоход нь туслахын тулд тэдэн дээр оч.

Есүс Христ бол Гэтэлгэгч нь гэдгийг ойлгосноор амьдралд нь ашиг тус хүргэнэ хэмээн бодож буй хэн нэгний талаар бод.

Бодсон хүндээ заахад туслах зорилгоор дараах зааврыг судал. Есүс Христийн тухай Абинадайн захиаснаас илүү ихийг суралцахад мөн бодсон хүндээ захиас бичихэд бэлдэхэд туслахын тулд дор хаяж хоёрыг сонго.

Судлах асуулт 1: Есүс Христ намайг гэтэлгэхийн тулд юу хийсэн бэ?

Абинадай Христийг гэрчилсэн олон бошиглогчийн нэгний жишээ болгон Исаиаг ярьсан. Тэрээр Бурхан Өөрөө “хавчигдан мөн зовоогдох” (Мозая 13:35) биднийг унаж бүдрэн, төөрөлдөхөөс аврахын тулд дэлхий дээр ирнэ гэдгийг харуулахын тулд Исаиагийн сургаалыг уншсан.

Мозая 14-ийг уншаад, Есүс Христ таныг нүгэл ба үхлээс чөлөөлөхийн тулд хийхэд бэлэн байсан төлөөсийг ойлгоход туслах үг, хэллэгийг хайж ол.

Та дараах тайлбарыг суралцагчдад хуваалцаж болно.

“Бидний амар амгалангийн цээрлүүлэлт Түүн дээр ирсэн” (5-р шүлэг): Бидний үйлдсэн нүгэл бүрд гэм, өвдөлт, зовлон, Бурханаас салах зэрэг үр дагавар гардаг. Есүс Христ бидний гэм нүглийн үр дагаврыг амссан учраас бид өршөөл, амар амгаланг мэдрэх боломжтой болсон.

“Түүний шархны судлаар бид анагаагдах буюу” (5-р шүлэг): Есүс Христ зовлон зүдүүрээрээ дамжуулан биднийг нүглийн шархнаас, Адам, Ева хоёрын уналтын үр дагавраас, тэр дундаа сүнслэг ба бие махбодын үхлээс эдгээж чадна.

“Тэрээр зодуулан хөхрөх нь Их Эзэний таалалд нийцсэн юм” (10-р шүлэг): Есүс Христ бусдын нүглийн төлөөх золиос болгон Өөрийгөө зольсон нь Тэнгэрлэг Эцэгт таатай байв (3 Нифай 11:7, 11; Иохан 3:16-г үзнэ үү).

  • Та бодсон хүнтэйгээ эдгээр шүлгээс ямар үг, хэллэгийг хуваалцах вэ?

Судлах асуулт 2: Би хэрхэн Есүс Христийн гэтэлгэлээр дамжуулан адислагдаж болох вэ?

Хэрэв Есүс Христ бидний Гэтэлгэгч болох үүргээ биелүүлээгүй байсан бол амьдрал ямар байх байсныг та төсөөлж байна уу? Есүс Христ байгаагүй бол таны амьдрал ямар байх байсан талаар цаг гарган бод.

Moзая 15:19; 16:4–7-г уншаад, Христийн гэтэлгэлгүйгээр амьдрал ямар байх байсан талаарх Абинадайн зүйрлэлийг хайж ол.

Moзая 15:20–25; 16:8–10-ыг уншаад, бид Гэтэлгэгчийн ачаар ямар ямар адислалд хөөрөн баясаж болохыг хар.

  • Таны бодсон хүн эдгээр шүлгээс Есүс Христийн талаар юу мэдээсэй гэж та хүсэж байна вэ?

Суралцагчдад зөвхөн Есүс Христээр дамжуулан хүртэх адислалуудыг төсөөлөхөд туслахын тулд хичээлийн “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэгт байгаа “Бидэнд яагаад Аврагч хэрэгтэй вэ?” (2:15) видеог үзүүл.

Судлах асуулт 3: Есүс Христ яагаад судруудад заримдаа Эцэг хэмээн нэрлэгддэг вэ?

Бурханы Хүү ба Эцэг болохын хувьд Есүс Христийн гүйцэтгэх үүргүүдийн тухай Абинадай заасан. Эцэг гэдэг нь хэн нэгэнд амьдрал бэлэглэгч юм. Есүс Христ бидэнд үхэшгүй байдал, мөнхийн амьдралыг өгч чадах учраас бидний эцэг шиг билээ. Энэ нь Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэг хоёр нэг хүн гэсэн үг биш юм. Мозая 15:1–9-ийг уншаад, яагаад Есүс Христийг бидний Мөнхийн Эцэг хэмээн нэрлэж болох шалтгааныг олж мэд.

Эдгээр шүлгийг ангиараа унших нь тустай байж болно. Суралцагчдад анзаарахад тустай үг, хэллэгийг зааж, асуулт асуух боломжийг олгохын тулд тодорхой шүлгүүдийн дараа түр зогс.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийнхүү тайлбарласан.

Абинадайн зааснаар Христ “Бурханы хүчээр бий болгогдсон” (Moзая 15:3) учраас Эцэгийн хүч Түүнд байдаг. Тэрхүү тэнгэрлэг угсаанаас гадна Христ тэнгэр, газрыг бүтээсэн Бүтээгчийн хувьд Эцэгийн үүргийг гүйцэтгэдэг (Moзая 15:4-ийг үзнэ үү), Тэрээр бидний сүнслэг дахин төрөлтийн, мөн авралын эцэг болж, Тэнгэрлэг Эцэгт хүндэтгэлтэй ханддаг учраас Эцэгийнхээ хүслийг Өөрийнхөө хүслээс дээгүүр тавьдаг. (Jeffrey R. Holland, Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 183–184)

  • Ямар нөхцөлд Есүс Христ Эцэг мөн Хүү болдог вэ?

  • Есүс Христийн тухай мэдэх нь таны бодсон хүнд яагаад тустай байж болох вэ?

Суралцагчдыг ангид эсвэл жижиг бүлгүүдэд сурч мэдсэн зүйлээ танилцуулахад урьж болно. Мөн суралцагчдыг гэртээ эсвэл бодсон хүндээ захиасыг хуваалцахыг урамшуулж болно.

Хэвлэх