Семинар
Moзая 11–17: Тойм


“Мозая 11–17: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 11–17,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moзая 11–17

Тойм

Их Эзэн хаан Ноаг болон түүний хүмүүсийг наманчилж, нүгэлт зан авирынх нь улмаас ирэх зовлон зүдүүрээс зайлсхийх хэрэгтэй хэмээх захиасыг дайж, Абинадайг илгээжээ. Абинадай Ноад болон түүний санваартнуудад Есүс Христийн өөрсдийнх нь авралд гүйцэтгэдэг үүрэг, мөн Бурханы зарлигуудыг зүрх сэтгэлдээ бичихийн ач холбогдлын талаар заасан. Хэдий хаан Ноа Абинадайг хорооход бэлэн байсан ч тэрээр Бурхан хүргүүлэх захиасыг нь хэлж дуусгахыг зөвшөөрнө гэдгийг Абинадай мэдэж байв. Хаан Ноагийн санваартнуудын нэг болох Алма Абинадайд итгэв. Абинадай Есүс Христийн гэрчлэл, мөн захиасыг хүргэснийхээ дараа алуулжээ.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Moзая 11–17

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Их Эзэний бошиглогчдыг хүлээн авч, Их Эзэнээс өгсөн урилгын дагуу үйлдэх хүслээ нэмэгдүүлэхэд тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг саяхан бошиглогчдын өгөхийг сонссон урилгын товч жагсаалтыг гаргахад урь. Эдгээр урилга нь Их Эзэн тэднийг хайрлаж, халамжилж буйн нотолгоо болох талаар хуваалцахад бэлдэж ирэхийг тэднээс хүс.

  • Видео:Түүний дуу хоолойг сонсох нь” (10:19; цагийн код 0:50-аас 1:53 хүртэл үзнэ үү);

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Судруудын дижитал хувилбарыг үзүүлэх талаар бодож үз. Мозая 11:20–25-д “тэд наманчлахгүй аваас” хэмээх давтагдсан үг хэллэгийг онцолж, судрууд дээрх давтагдсан үг хэллэгүүдийг хэрхэн тэмдэглэх жишээг суралцагчдад үзүүл.

Moзая 12–13

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад зарлигуудыг зүрх сэтгэлдээ бичиж, Есүс Христийг илүү сайн дагахад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчид гэр бүлийн гишүүн эсвэл найзаасаа зарлиг хувь хүнийх нь хувьд утга учиртай болсон туршлагаасаа хуваалцахыг хүсэж болно.

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдаас Арван зарлиг тус бүрийг нэрлэхийг хүс. Тэднийг ангиараа бүх 10 зарлигийг санаж чадах эсэхийг мэдэхийн тулд чаатад зарлигуудыг жагсааж бичихэд урь.

Moзая 14–16

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христ биднийг нүгэл ба үхлээс гэтэлгэж чадах Цорын ганц нэгэн гэдгийг мэдэхийн ач холбогдлыг ойлгоход тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн ямар нэр цол, үүрэг өөрсдийнх нь хувьд хамгийн утга учиртайг мөн яагаад гэдгийг тунгаан бодоход урь.

  • Видео: Гэтэлгэл” (15:21; цагийн код 0:59-өөс 1:44 хүртэл үзнэ үү)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг дэд бүлгийн өрөөнүүдэд хуваарилж, бүлэг тус бүрд хичээл дээрх гурван судлах сэдвийн нэгийг оноо. Суралцагчид өөрт оногдсон шүлгүүдээ судалж, юу сурч мэдсэнээ ангийнхантайгаа хуваалцахад бэлдэж болно.

Суралцахуйгаа үнэлэх нь 4

Хичээлийн зорилго: Энэ хичээл Мормоны Номыг судлах явцдаа олж авсан хувийн өсөлт хөгжил, тавьсан зорилгоо үнэлэхэд суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Бошиглогчид юу хийдгийг, мөн бошиглогчид өөрсдөд нь хэрхэн нөлөөлсөн эсвэл адисалсан тухай эцэг эхтэйгээ эсвэл найзтайгаа ярилцахад суралцагчдыг урь.

  • Үзүүлэн: Санааны зураглалын жишээ

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг дэд бүлгийн өрөөнүүдэд хуваарил. Суралцагчид бошиглогчдын үүргийг бүлгийнхэндээ ээлжлэн тайлбарлаж болно. Өөр нэг сонголт нь зарим суралцагч асуулт асууж, харин бусад нь бошиглогчдын тухай үнэнийг зааж буй дүрд хувирч тоглох юм.

Төгс эзэмших сургаалын давтлага 8

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Номын төгс эзэмших сургаалын эхний 12 хэсгээс нэг эсвэл хэд хэдэн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах юм.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн өөрсдийн дуртай зургийг авчирч эсвэл дүрслэхэд бэлдэж, Түүний тухай санахад уг зураг хэрхэн тусалдаг болохыг хуваалцахад урь.

  • Зураг: Аврагчийн зураг

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Зурах даалгаврын явцад микрофоныхоо дууг хааж, камераа унтраахад суралцагчдыг урь. Тэдэнд цаасан дээр эсвэл төхөөрөмж дээрээ зураг зурах 10–15 минут өг. Та Ариун сүмийн талбайн Табэрнэклын найрал дуучдын дууллаас эсвэл бусад сүнслэг өөдрөг хөгжим тоглуулж болно. Дараа нь суралцагчдыг микрофон, камераа буцааж асаан, зургаа хуваалцахад урь.