Семинар
Төгс эзэмших сургаал: Мозая 18:8–10—”Та нар Түүнтэй гэрээ байгуулсан”


“Төгс эзэмших сургаал: Мозая 18:8–10—’Та нар Түүнтэй гэрээ байгуулсан,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: Мозая 18:8–10,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Мозая 18:8–10

“Та нар Түүнтэй гэрээ байгуулсан”

Алма Мормоны усан дотор баптисм хүртээж байгаа нь

Өмнөх хичээлээр та Аврагчтай байгуулсан баптисмын гэрээ маань бидний амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлөх талаар суралцсан. Энэ хичээл танд Мозая 18:8–10-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, тэдгээр шүлгийн сургаалыг тайлбарлаж, энэ судрын хэсгийг ашиглан сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит жишээнд хэрэгжүүлэхэд тань тусалж чадна.

Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг заах. Суралцагчид сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг мэдэж, ойлговол төгс эзэмших сургаалын хөтөлбөрийн зорилгыг илүү сайн хэрэгжүүлнэ. Суралцагчдыг эдгээр зарчмыг судалж, тогтмол давтахад туслахад анхаар.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад Мозая 18:8–10-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхийг оролдоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг “Мозая 18:8–10”-ын төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хам сэдвийн Мозая 18 хичээлийн дараа заахад зориулсан болно. Хэрэв төгс эзэмших сургаалын энэ хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдэв бүхий хичээлийг тухайн долоо хоногт нь заасан байхад анхаар.

Цээжлэх ба тайлбарлах

Суралцагчдад Мозая 18:8–10-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлүүлж, энэ хэсэгт заасан үнэнийг тайлбарлахад туслах ямар нэгэн үр дүнтэй аргыг ашигла. Үүнийг хэрхэн хийх санаа болгож, дараах үйл ажиллагаануудыг өгсөн болно.

Хичээл эхлэхээс өмнө, Мозая 18:8–10-ын судрын түлхүүр үг хэллэгүүдийн үгсийг самбар дээр дэс дараалалгүй бич. Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ үг хэллэгийн дарааллыг алдагдуулахгүй бичихийг хүсээд, дараа нь сайн дураараа самбар дээр судрын эшлэлтэй нь хамт зөв болгон бичихийг хүс. Шаардлагатай бол ангийнхнаасаа туслахыг хүсэж болно.

Мозая 18:8–10-ын судрын түлхүүр үг хэллэг бол “‘Та нар Түүнтэй гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүрт’” юм.

Өөр нэг арга нь судрын түлхүүр үг хэллэг бүрийг тусдаа цаасан дээр бичээд, цаасыг самбар дээр дараалалгүй байрлуулах юм. Дараа нь суралцагчид самбар луу ирж, цааснуудыг зөв дараалалд оруулна.

Доорх Мозая 18:8–10-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг судлах тэмдэглэлдээ зөв дараалалд оруулан бич. Шаардлагатай бол 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын сүүлчийн хэсэгт байгаа Төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр үг хэллэгүүдийн жагсаалтаас зөв эсэхийг шалгаж болно.

Та үг хэллэгийг зөв дарааллаар бичиж дууссаныхаа дараа судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цаг гарган цээжлэхийг хичээ.

Өмнөх хичээлээр та бид баптисм хүртэхдээ Бурханд үйлчлэн, зарлигуудыг нь сахина хэмээн Түүнтэй гэрээ байгуулдаг гэдгийг сурч мэдсэн. Найман настай хүүхдийн баптисмын үйлчлэл дээр тэдний хийж буй гэрээний тухай ярихыг танаас хүссэн гэж төсөөл. Мозая 18:8–10 нь гэрээг тайлбарлахад, мөн гэрээг сахих нь уг хүүхдийг Есүс Христтэй илүү адил болоход хэрхэн тусалж болохыг бич.

Суралцагчдыг бичиж дуусаад, ангийнхандаа бичсэн зүйлээ хуваалцахад урь. Дараа нь заримыг нь юу сурч мэдсэнээ эсвэл баптисмын гэрээний гэрчлэлээ сайн дураараа ангийнхандаа хуваалцахад урь.

Дадлага хийх үйл ажиллагаа

Самбар дээр сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг бич. Тэдгээрийг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрөөс олж болно. Суралцагчдад эдгээр зарчмыг давтахад туслахын тулд самбар дээр зарчим бүрээс санаж буй зүйлсээ гарчгийн доор бичихэд урь.

Дараа нь дараах жишээг үзүүл эсвэл хичээлийн үлдсэн хугацаанд ашиглах материалыг суралцагчдад өг. Та жишээг суралцагчдын хэрэгцээ шаардлагад илүү нийцүүлэхийн тулд өөрчилж эсвэл баптисмын гэрээг сахих тухай өөрсдийн жишээг зохиохыг суралцагчдаас хүсэж болно.

Анна сүмийнхээ ангийн Паула гэдэг охиныг аз жаргалтай, найз нөхөдтэй болоход хүндрэлтэй байгааг анзаарчээ. Паулад бусад охинтой таарахгүй юм шиг санагддаг учраас өсвөр үеийнхний үйл ажиллагаа, сүмийн цуглаанд оролцохгүй байхыг сонгодог гэж Анна сонсжээ. Анна Паулад илүү таатай сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байгаа ч Паулатай хэзээ ч ярилцаж байгаагүй мөн түүнтэй холбоо барихад эвгүй эсвэл таагүй байх вий гэж санаа зовдог.

Суралцагчдыг дараах асуултад хариулж, Аннатай хуваалцаж болох зөвлөмжүүдийг бэлтгэхийн тулд жижиг бүлгээрээ ажиллахад урь. Та бүлэг бүрд анхаарлаа төвлөрүүлэх сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын нэгийг өгч болно. Дараа нь суралцагчдыг хариултаа ангийнхандаа хуваалцахад урь.

  • Та Аннагийн нөхцөл байдалд туслахын тулд Мозая 18:8–10 дээрх сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг мөн сургаалыг хэрхэн ашиглах вэ?

Суралцагчдыг Moзая 18:8–10-ыг ашиглан, өмнөх асуултыг болон энэ семестрт судалсан сүнслэг мэдлэг олж авах зарчмуудаас юу санаж байгаагаа ярилцахад урамшуул. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй хэвээр байгаа бол та суралцагчдад зарчим бүрийн доор дараах асуултуудыг үзүүлж эсвэл өгч болно. Хэрэв та жишээг суралцагчдын хэрэгцээ шаардлагад илүү нийцүүлэхийн тулд тааруулсан бол асуултуудыг ч мөн тааруулаарай.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийл

  • Аннад тусалж болох ямар судрын эшлэл мөн Сүмийн удирдагчдын тайлбарыг та мэдэх вэ? Мозая 18:8–10 дээрх сургаалууд хэрхэн тустай байж болох вэ?

  • Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй ярилцах нь Аннад Паулагийн нөхцөл байдлын тухай хэрхэн илүү их ойлголтыг өгч болох вэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Аннад эргэлзсэн мэдрэмжээ даван туулахад нь туслахын тулд Их Эзэн баптисмын гэрээг хэрхэн хардаг тухай юуг ойлгох хэрэгтэй вэ?

  • Их Эзэн Паулагийн тухай ямар бодолтой байдгийг санах нь Аннад хэрхэн тусалж болох вэ?

  • Паулаг урамшуулснаар Аннаг хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход тусалж болох вэ?

Итгэлээр үйлд

  • Алмагийн Мозая 18:8–10-д заасан баптисмын тодорхой амлалтуудыг биелүүлэхийн тулд Анна юу хийж болох вэ?

    Суралцагчдыг Мозая 18-аас суралцсан тэмдэглэлээ давтаж, Анна Паулагийн хамт хэрхэн гашуудаж, тайтгаруулж эсвэл ачааг нь үүрч болох талаар нэмэлт ойлголт хайж олоход урь. Дараа нь тэднийг Аннад олсон зүйл, санал болгох зүйлээ хуваалцахад урь.

  • Аннад итгэлээр үйлдэхэд нь туслахын тулд та Есүс Христ бусдад тусалж байсан ямар жишээг хуваалцах вэ?

Төгс эзэмших сургаалын давтлага

Ойрын хугацаанд орох хичээлд дараах давтах үйл ажиллагааг ашиглавал зохино.

Суралцагчдыг ангиараа Мозая 18:8–10-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг хэд хэдэн удаа давтахад урь. Дараа нь одоог хүртэл тэдний судалсан төгс эзэмших сургаалын бусад хэсгийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг мөн давтаарай.

Мозая 18:8–10-ын судрын түлхүүр үг хэллэг бол “‘Та нар Түүнтэй гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүрт’” юм.

Та мөн энэ хичээлийн эхэнд санал болгосон зөв дараалалд оруулах үйл ажиллагааг ашиглаж болно.