“Алма 17–22: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 17–22,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 17–22
Тойм
Мозаягийн хөвгүүд сайн мэдээг номлохоор леменчүүд рүү явахаар сонгов. Аммон Ишмэилийн нутагт хаан Лемонайн хүмүүсийн дунд үйлчилж, хааны сүргийг гайхамшигтай хамгаалжээ. Аммоны Лемонайд үйлчилсэн үнэнч байдал сэтгэлийг нь ихэд хөдөлгөв. Лемонай мэдэрсэн зүйлийнхээ улмаас Аммоны хэлсэн үг бүрд итгэхэд бэлэн байв. Лемонайн эцэг нэгэн цагт ёс бус хүн байсан ч бидний Аврагчийн тухай чухал үнэнийг болон авралын төлөвлөгөөг мэдсэнийхээ дараа түүний хүсэл мэдэгдэхүйц өөрчлөгдөж эхэлсэн ажээ. Удалгүй хааны гэр бүлийн бүх хүн Их Эзэнд хөрвөгдсөн ажээ.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Алма 17
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад өөрсдөд нь тулгарч буй хэцүү нөхцөл байдалд Их Эзэний өгч буй тусламж, хүчийг танин мэдэхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өсвөр насныханд тулгарч буй зарим ердийн асуудал, сорилтуудын тухай болон амьдралд нь яагаад Бурханы тусламж, хүч хэрэг болох талаар ярилцаж, хуваалцахаар бэлдэж ирэхэд урь. Тэд мөн амьдралдаа Бурханы тусламжийг хүлээн авсан үеэ бодож магадгүй юм.
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг дэд бүлгийн өрөөнүүдэд хуваарилж, хичээлийн эхэнд жагсаасан дөрвөн багц шүлгийн нэгийг судлуул. Дараа нь бүлэг бүрийн нэг гишүүн бүлгээрээ судалсан зүйлээ нэгтгэн дүгнэнэ.
Алма 18
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад өөрсдийн Христийнхтэй адил хайр, үйлчлэлээр дамжуулан бусдыг Бурханд ойртоход нь туслах арга замуудыг олоход туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг найзаасаа эсвэл гэр бүлийн гишүүнээсээ өөрсдийн Христийнхтэй адил хайр, үйлчлэлээр дамжуулан бусдыг Бурханд ойртоход нь тусалсан таньдаг хүмүүсээ тодорхойлохыг хүсэхэд урь.
-
-
Үзүүлэх материал: Суралцагчдад төлөвлөгөө гаргахад нь туслах хичээлийн төгсгөлд харуулах заавар ба асуултууд
Алма 19
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Их Эзэн бүх хүнийг хайрладаг бөгөөд тэднийг Өөр лүү нь ирэхийг хүсдэг болохыг мэдрэхэд тусалж чадна.
Алма 20–22
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад дэлхий ертөнцийн санал болгож буй бүхнээс илүү Бурханы зүйлсийг хүсэхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 20, 22-ыг уншихад урьж, эдгээр бүлэгт хаан Лемонайн эцэг хэрхэн өөрчлөгдөж байгааг олж мэд. Тэднээс энэ өөрчлөлтийг гаргах болсон боломжит шалтгаануудын талаар бодохыг хүс.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд суралцагчдаас тэдний ямар нэг зүйл хийх хүсэлд нөлөөлөх нөхцөл байдлын талаар асуух үед тэднийг хариултаа чат хэсэгт бичихэд урьж болно. Тэд нөхцөл байдал бүрд олон хариу хуваалцаж болно.
Сүнслэг мэдлэг олж авах нь, 4-р хэсэг
Хичээлийн зорилго: Энэ хичээл сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахад суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өмнө нь тэдэнд байсан асуухыг хүсдэг эсвэл одоо асуумаар байгаа болон хариултыг нь олсон сүнслэг асуултуудаа бодоход урьж болно.
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Энэ хичээл сүнслэг мэдлэг олж авах зарчмуудтай холбоотой гурван хэсэг тус бүрийн доорх хоёр жишээг агуулсан. Гурван хэсэг тус бүр багц асуултуудтай. Хэсэг бүрд таны сонгосон жишээн дээр суралцагчдыг ажиллаж дууссаны дараа тэднийг асуултуудыг хэлэлцүүлэхээр дэд бүлгийн өрөөнүүдэд хуваарил. Тухай бүрд нь та бүлгүүдийг хооронд нь сольж болно.