Семинар
Алма 18: Аммон хаан Лемонайд үйлчилж, заав


“Алма 18: Аммон хаан Лемонайд үйлчилж, заав,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 18,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 18

Аммон хаан Лемонайд үйлчилж, заав

Хаан Лемонай Аммоноор заалгуулж байгаа нь

Хаан Лемонай анх Аммонтой уулзахдаа түүнийг яагаад ингэж их өндрөөр үнэлснийг бид мэдэхгүй. Магадгүй Аммоны үйлчлэх хүслээс эсвэл түүнд буй Христийн гэрлээс эсвэл түүнийг хаан Мозаягийн хүү байснаас ч болсон байж болох юм. Аммоны анхны эерэг сэтгэгдэл төрүүлсэн шалтгаан нь юу ч байсан бай, дараагийн гурван хоногт Аммоны түүнд үйлчилсэн үнэнч байдал Лемонайн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Лемонай мэдэрсэн зүйлийнхээ улмаас Аммоны хэлсэн үг бүрд итгэхэд бэлэн байв. Энэ хичээл танд Христийнхтэй адил хайр, үйлчлэлээр дамжуулан бусдад Бурханд ойртоход нь туслах арга замыг олоход тань туслах зорилготой.

Сүмээс зөвшөөрөгдсөн зураг болон видео материалыг үр дүнтэй ашигла. Зураг болон видео материалыг ухаалаг ашиглах нь суралцагчдын ойлголтыг баяжуулж, тэдэнд гэрчлэлээ бий болгоход тусалж чадна. Урт видео байвал богино болгон тастаж оруул. Сургаал, зарчмуудыг хэрхэн дүрсэлсэн байдгийг олж мэдээд, ярилцахад суралцагчдыг урь.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг найзаасаа эсвэл гэр бүлийн гишүүнээсээ өөрсдийн Христийнхтэй адил хайр, үйлчлэлээр дамжуулан бусдад Бурханд ойртоход нь тусалсан таньдаг хүмүүсээ тодорхойлоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сайн мэдээг номлох

Дараах мэдэгдлийг хуваалцах юм уу үзүүлээд, суралцагчдыг ямар утгатай гэж бодож байгаагаа ярилцахад урь. Та тус ярилцлагыг илүү хөгжүүлэхийн тулд мэдэгдлийн дараах асуултуудыг ашиглаж болно.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн заасан.

Номлол хийж байхад заагдсан хамгийн агуу сургаалуудын нэг нь Ассисийн Гэгээн Францисын “Сайн мэдээг үргэлж номлож бай, гэхдээ зөвхөн шаардлагатай үед л үг хэрэглэж бай” гэсэн энгийн үгс байдаг. (Дийтр Ф.Угдорф, “Дамаск орох зам дээр хүлээн сууна,” 80)

  • Бид хэрхэн үг хэрэглэхгүйгээр сайн мэдээг номлож болох вэ?

  • Энэ нь яагаад номлох хамгийн хүчирхэг арга вэ?

Есүс Христ бол сайн мэдээг заах төгс жишээ байсан.

  • Та Тэнгэрлэг Эцэгийн тухай олон зүйл хэлэлгүйгээр Есүсийн бусдад сурахад нь тусалсан тухай түүхийн талаар мэдэх үү?

Суралцагчдыг Аврагч Өөрийн үлгэр жишээ, гайхамшгуудаар эсвэл үйлчлэх замаар бусдад Тэнгэрлэг Эцэгт ойртоход нь хэрхэн тусалсан жишээг хуваалцахад урь. Тус жишээнүүдэд Иохан 11:41–45; 13:4–5, 13–15-ын түүхүүд багтана.

Аммон сүргийг хамгаалсан нь

Аммон Ишмэилийн нутагт леменчүүдийн дунд номлолоо эхлүүлснийг та санаж байгаа байх. Гэхдээ тэрээр тэр даруйдаа сайн мэдээг зааж эхлээгүй. Оронд нь тэр хаанд “би таны зарц байх болно” (Алма 17:25) гэж амласан. Аммонд хааны сүргийг харах үүрэг оноов. Тэрээр Бурханы хүчээр дамжуулан, хонин сүргийг тараах гэсэн хүмүүсээс сүргээ болон бусад лемен үндэсний зарц нарыг хамгаалсан юм.

Өнөөдөр Алма 18-ыг судлахдаа Аммоны үзүүлсэн үнэнч үйлчлэл Лемонайд хэрхэн нөлөөлснийг анхаараарай. Христтэй адил хайрлаж, үйлчлэх замаар Бурханд илүү ойртоход нь бусдад туслах арга замуудын талаар бодоорой.

Аммоны Христийнхтэй адил хайр, үйлчлэлийн нөлөө

Дараах шүлгүүдийг ангиараа судалж болох ба эсвэл суралцагчид хамтрагчтайгаа судалж болно.

Алма 18:1–11-ийг уншиж, Аммоны үйлчлэл Лемонай хаанд хэрхэн нөлөөлснийг олж мэд.   ChurchofJesusChrist.org 

5:25
  • Эдгээр шүлэг дэх Аммоны үйлдлүүдийн юу нь танд онцгой санагдаж байна вэ?

  • Аммоны үйлдэл хаанд ямар нөлөө үзүүлсэн бэ?

Аммон хааны морьд, сүйх тэргийг бэлэн болгоод, хаанд очиж, Лемонайн царай төрх өөрчлөгдсөнийг анзаарав. Сүнсээр дамжуулан Аммон хааны бодлыг мэдэрч, сүргийг нь хамгаалсан гайхамшигт арга зам нь Лемонайн гайхлыг төрүүлсэн гэдгийг мэджээ (Алма 18:12–19-ийг үзнэ үү).

Алма 18:20–23-ыг уншаад, Лемонайн юу хүссэнийг олж мэд.   ChurchofJesusChrist.org 

5:41
  • Хааны Аммоны үгэнд итгэх хүсэл эрмэлзэлд Аммоны Христийнхтэй адил хайр, үйлчлэл ямар үүрэг гүйцэтгэсэн гэж та бодож байна вэ?

Бид энэ түүхээс Христийнхтэй адил хайр, үйлчлэлээр дамжуулан Бурхан бидний үйлчилдэг хүмүүсийн зүрх сэтгэлийг сайн мэдээний үнэнийг хүлээн авахад бэлтгэж чадна гэсэн үнэнийг мэдэж авч болно.

Суралцагчдыг жижиг бүлгүүд болгон хуваарилаад, дараах асуултыг ярилцахад урь. Дараа нь бүлэг бүрийн гишүүд хариултуудаа ангийнхандаа хуваалцаж болно.

  • Христийнхтэй адил хайр, үйлчлэлээр дамжуулан бусдад Бурханд ойртоход нь туслах ямар арга зам байдаг вэ?

Боломжтой бол бусдын хэн нэгний Христийнхтэй адил хайр, үйлчлэлээр дамжуулан Бурханд ойртож чадсан тохиолдлын жишээг хуваалц. Та мөн суралцагчдаас харсан жишээнийхээ талаар бодож, хуваалцахыг хүсэж болно.

Аммон Лемонайд сайн мэдээний үнэнийг зааж байгаа нь

Суралцагчдын хэрэгцээ шаардлага, чадвараас хамааран дараах шүлгүүдийг ганцаарчлан, ангиараа, хамтрагчтай эсвэл жижиг бүлгээр судлахын аль нь үр дүнтэй болохыг бодож үз.

Алма 18:24–43-ыг уншаад, Аммон Лемонайд юу заасныг олж мэд. Та олж мэдсэн зүйлийнхээ жагсаалтыг гаргаж болох ба “давтсан”, “тайлбарласан”, “хэлсэн” зэрэг үгсэд анхаарал хандуулаарай. ChurchofJesusChrist.org 

5:41
  • Аммоны Лемонайд ойлгоход тусалсан чухал үнэнүүдийн зарим нь юу вэ?

    Суралцагчдаас өмнөх асуултад өгсөн хариултуудаа самбар дээр жагсаан бичихийг хүс. Суралцагчид өнөө үед номлогчдын заадаг үнэнүүдийн дэргэд од тавьж болно.

  • Эдгээр үнэн Лемонайд ямар нөлөө үзүүлсэн бэ?

  • Эдгээр үнэнийг өнөө цаг үед ойлгох нь бидэнд яагаад чухал вэ?

Эдгээр шүлэгт Аммоны хаанд заасан чухал үнэнүүдийг ойлгоход нь суралцагчдад туслахаар “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэг дэх зөвлөмжийг үзнэ үү.

Хэдий Лемонайг газарт унахад олон лемен хүн түүнийг нас барсан гэж бодсон ч Аммон хожим нь тэдэнд хааныг “Бурханы хүчний дор байсныг” эсвэл “Бурханаар аваачигдсан” (Алма 19:6) болохыг ойлгоход нь тусалсан. Та Алма 19-ийг судалж байхдаа Лемонайн хөрвөлтийн талаар илүү ихийг сурах болно.

Суралцсан зүйлсээ ашиглах

Суралцагчдад өнөөдөр сурч мэдсэн үнэнүүдээ хэрхэн амьдралд хэрэгжүүлж болох талаар тунгаан бодох цаг өг. Дараах зааврыг харуулах нь тустай байж болох бөгөөд суралцагчдыг судлах тэмдэглэлдээ хариултаа бичихэд урь. Та түүнчлэн хэд хэдэн суралцагчийг бодсон хүмүүсийнхээ нэрийг биш харин зорилго, төлөвлөгөөгөө хуваалцахад урьж болно.

Та Христийнхтэй адил хайр, үйлчлэлээр дамжуулан Бурханд ойртоход нь тусалж чадах хэн нэгнийг бод.

  • Та хэрхэн энэ хүнд Христийнхтэй адил хайрыг үзүүлж эсвэл үйлчилж чадах вэ?

  • Таны хүчин чармайлт энэ хүнд Бурханд илүү ойртоход нь хэрхэн тусалж болох вэ?

  • Энэ хүнд жинхэнэ хайраар үйлчлэхийг хэцүү болгох ямар саад бэрхшээлийг та харж байна вэ? Та тэдгээр саад бэрхшээлийг хэрхэн даван туулж чадах вэ?