“Алма 26: ‘Бид Их Эзэнээр бахархах болно,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 26,” Мормоны Номын багшийн гарын авлага
Aлмa 26
“Бид Их Эзэнээр бахархах болно”
Танд хэн нэгэнд хэлэхийг тэсэн ядан хүлээж байсан туршлага байсан уу? Та хүмүүс юуг мэдээсэй хэмээн хүссэн бэ? Үүний нэгэн адил Аммон болон түүний ах дүүс леменчүүдэд айлдсан 14 жилийн номлолдоо баясаж, туршлагаа хуваалцахыг хүссэн. Олон мянган лемен хүнийг үнэний мэдлэгт авчрах үед тэд Бурханы хүч ба хайрыг гэрчилсэн. Энэ хичээл Их Эзэнд болон Түүний амьдралд тань өгдөг адислалуудад гүн талархал мөн хайрыг мэдрэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та юунд хүсэж тэмүүлж байна вэ?
Хэдхэн хоромд өөрт тань урам эсвэл хүсэл тэмүүлэл өгдөг, ярьж эхэлмэгц зогсооход хэцүү байдаг ямар нэг зүйлийн талаар эргэцүүлэн бод.
-
Танд энэ талаар яагаад ийм хүчтэй мэдрэмж төрж байна вэ?
-
Энэ тухай ярихад бусдыг юуг мэдрээсэй гэж хүсэж байна вэ? Яагаад?
Мозаягийн хөвгүүдийг леменчүүдэд айлдсан 14 жилийн номлолоосоо буцаж ирсний дараа Аммон дүү нартайгаа туршлагаасаа хуваалцсан. Алма 26:8, 16-г уншаад, Аммон юунд урамтай, хүсэл тэмүүлэлтэй байсныг олж мэд.
Алма 26:16-д Аммон Их Эзэний тухай ярихдаа алдар, баясал, магтан дуулах гэсэн үгсийг ашигласан. Алдар гэдэг нь баясах буюу “хүндэт магтаал, хүндэтгэл, талархал” өгөх гэсэн утгатай (Merriam-Webster.com, “Glory”; мөн Судруудын удирдамжаас “Алдар суу-г үзнэ үү,” scriptures.ChurchofJesusChrist.org). Та эдгээр үгийг 16-р шүлэг-т болон өнөөдөр судалж буй бусад шүлэгт тэмдэглэж болно.
Дараах зүйлсийг тунгаан бодохын тулд хэдэн хором зарцуул.
-
Та Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцааныхаа талаар ямар бодолтой байдаг вэ? Яагаад?
-
Та Түүний талаар бусадтай сэтгэл догдлон эсвэл баяр баясалтай ярьдаг уу? Яагаад тийм эсвэл үгүй вэ?
Та өнөөдөр Алма 26-г судлахдаа Бурханы талаарх мэдрэмжээ хуваалцсан Аммоны жишээ Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христийг хайрлах хайр, талархлыг тань хэрхэн нэмэгдүүлж болохыг тунгаан бод.
“Ийм агуу адислалууд”
Алма 26:1–4, 8, 16-г уншаад, Аммон Бурханы тухай мөн түүний ах дүүс, леменчүүдийн төлөө хийсэн зүйлийн талаар юу гэж ярьсныг олж мэд.
-
Аммоныг Бурханы тухай ярихад юу таны сэтгэлийг хөндсөн бэ?
-
Хэн нэгэнд Их Эзэнээр бахархах бурханлаг нөлөө үзүүлж чадах ямар үнэнийг та олж мэдсэн бэ?
Аммоныг номлогч байхдаа Бурханыг магтан дуулахад хүргэсэн зарим туршлагыг эргэцүүлэн бодох нь тустай байж болно. Дараах зургууд танд юу болсныг эргэн санахад тусална.
Хэдийгээр бидний туршлага Аммоныхаас ялгаатай ч Бурханыг магтан дуулах төстэй шалтгаан байж болно.
-
Та хэрхэн бусдыг адислах “Бурханы мутар дахь [зэмсэг]” (Алма 26:3) байсан эсвэл байж болохоо бод. Эдгээр туршлага таныг хэрхэн Бурханыг магтан дуулахад хүргэж болох вэ?
-
Танд Бурханыг магтан дуулах өөр ямар шалтгаан байгаа вэ?
-
Бурханы өөрийнх нь төлөө хийсэн зүйлд бахархах нь хэн нэгний амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ?
“Баясах агуу шалтгаан”
Аммон номлогч байсан цаг үеэ болон Бурхантай харилцсанаа дурсахдаа Бурхан хэн гэдэгт, амьдралд нь ямар их боломж олгосонд бахархан, баяссан.
Нэг цаасыг гурав нугал эсвэл судлах тэмдэглэлийнхээ хуудсан дээр гурван багана зур. Багана бүрийн дээд талыг дараах бүлгийн хүмүүсийн аль нэгээр гарчигла.
-
Аммон ба түүний ахан дүүс (Алма 26:17–22)
-
Леменчүүд (Алма 26:23–24, 31–34)
-
Бурханы бүх хүүхэд (Алма 26:35–37)
Бүлэг тус бүрийн судрын хэсгүүдийг уншиж, Бурхан өөрсдийнх нь төлөө юу хийснийг баганад бич.
-
Бурхан эдгээр бүлэг хүний төлөө юу хийсэн нь таны сэтгэлд үлдсэн бэ? Энэ нь яагаад хүмүүсийг Түүгээр бахархахад хүргэдэг вэ?
Гурав нугалсан цаасыг эргүүл эсвэл судлах тэмдэглэлдээ гурван шинэ багана үүсгэ. Багана бүрд дараах гарчгийн нэгийг өг.
-
Намайг Бурхан хэрхэн адисалсан нь
-
Хайртай хүмүүсийг минь Бурхан хэрхэн адисалсан нь
-
Бурханы талаар миний мэддэг, мэдэрдэг зүйл
Та Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, оюун санаанд тань бодол, дурсамж авчрахыг Түүнээс хүсэж болно. Бурхан таныг болон бусдыг хэрхэн адисалсныг санаж, Түүнийг гэсэн мэдрэмжээ эргэцүүлэн бодоход Ариун Сүнс танд Бурханы хайрыг мэдрэхэд тусална.
Хариултуудаа багана бүрд тэмдэглэж, Бурхан яагаад таныг Өөрөөр нь бахархахад хүргэдэг болохыг тайлбарла.
-
Энэ үйл ажиллагаа танд Бурханд агуу баяр баяслыг мэдрэхэд эсвэл Түүнийг хайрлах хайр, талархлыг нэмэгдүүлэхэд тань хэрхэн тусалсан бэ?
-
Хэрвээ та Их Эзэнийг илүү олон удаа санаж, бахархах цаг гаргавал Түүнтэй харилцах харилцаа тань хэрхэн өөрчлөгдөх байсан гэж бодож байна вэ?
Та өнөөдөр сурч мэдсэн, мэдэрсэн зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох үедээ Бурханыг санаж, Түүгээр бахархахад цаг зарцуулах зорилт тавьж болно. Мөн та Аммон шиг өөр нэгэнтэй санал бодлоо хуваалцахыг хүсэж магадгүй юм. Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу мэдэрснээ бусад хүнд мөн мэдрэхэд нь хэрхэн тусалж болох талаар хуваалцах боломжийг олж мэд.