Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 13: Моронай 10:4–5-аар дамжуулан Алма 7:11–13-ыг олж, тэмдэглэх


Төгс эзэмших сургаалын давтлага 13: Моронай 10:4–5-аар дамжуулан Алма 7:11–13-ыг олж, тэмдэглэх Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 13,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 13

Моронай 10:4–5-аар дамжуулан Алма 7:11–13-ыг олж тэмдэглэх

Зураг
Судар дээрээ тэмдэглэж буй залуу эмэгтэй

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол судруудад байдаг сайн мэдээний үнэний талаарх ойлголтоо нэмэгдүүлэх замаар Христэд ойртоход тань туслах явдал юм. Энэ хичээл Мормоны Номын хоёрдугаар хагас дахь Төгс эзэмших сургаалын судрын 12 хэсгийг олоход тань туслах зорилготой.

Харьяалагдсан мэдрэмж төрүүлэх орчин бүрдүүл. Суралцагчдад бие биеийнхээ талаар илүү ихийг мэдэх боломжийг олгох нь тэдэнд хүлээн зөвшөөрөгдсөн, харьяалагдсан мэдрэмж төрүүлэх орчныг бүрдүүлэхэд тусална. Суралцагчид өөрсдийн амьдралын талаар зохих ёсны мэдээллийг нэг нэгэнтэйгээ хуваалцаж болох тохиолдлуудыг олж мэд.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг найз нөхдөөсөө эсвэл гэр бүлийнхнээсээ судрын хэсгүүдийг ямар аргаар тэмдэглэдэг, яагаад тэгж тэмдэглэдгийг нь асуухад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг энэ давтлага хичээлийн оронд заах хэрэгтэй байж болно. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаарх хичээл тус бүрийг семинар явагдаж байх үеэр заасан байхад анхаарахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал эсвэл зохицуулагчийн өгсөн заах хуваарийг лавла.

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэг

Шаардлагатай бол суралцагчдыг дараах жишээнүүдэд хариулахад урихаасаа өмнө судруудыг тэмдэглэх нь хүндэтгэлгүй зүйл биш болохыг мөн нөгөө талаасаа заавал хийх ёстой биш бөгөөд үүнийг хийх зөв эсвэл буруу арга байхгүй гэдгийг тэдэнд сануул. Хамгийн ач холбогдолтой зүйл бол судраас юу зааж байгааг нь олж, сурч мэдэн, санахыг хичээх явдал юм.

Таныг судраа судалж байхдаа дээр нь тэмдэглэж байгааг дүү тань анзаарсан байна гээд төсөөлөөд үз дээ. Тэмдэглэгээтэй хуудсыг харсныхаа дараа дүү тань яагаад судар дээрээ тэмдэглэснийг асууна.

  • Та юу гэж хариулах байсан бэ?

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилан, судар дээрээ ямар ямар аргаар тэмдэглэдгийг, яагаад тэгж тэмдэглэдгээ хуваалцахад урь. Суралцагчдад судрын хэсгүүдийг тэмдэглэх нь судруудыг хувийн болгох, утга учиртай ойлголтуудыг онцолж, цаашид тэдгээр хэсгийг дахин олоход хялбар болгоход тустай гэдгийг ойлгоход тусал.

Мормоны Номын хоёрдугаар хагас дахь төгс эзэмших сургаалын судрын 12 хэсгийг олоход тань туслах дараах хүснэгтийг ашигла. Хожим эдгээрийг илүү хурдан олохын тулд ялгах байдлаар тэмдэглэ. Та мөн судрын түлхүүр үг хэллэгт байгаа үгсийг ялгахын тулд тэмдэглэж болно.

Суралцагчдыг хуваалцаж дууссаны дараа дараах хүснэгтийг харуулж, дараагийн үйл ажиллагааны үеэр ашиглахаар тараах материал болгон өг.

Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

Aлмa 7:11–13

Судрын түлхүүр үг хэллэг

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.”

Судрын эшлэл

Aлмa 34:9–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Цагаатгал хийгдэх ёстой, … агуу их болоод эцсийн золиослол.”

Судрын эшлэл

Алма 39:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.”

Судрын эшлэл

Алма 41:10

Судрын түлхүүр үг хэллэг

“Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.”

Судрын эшлэл

Хиламан 5:12

Судрын түлхүүр үг хэллэг

“Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.”

Судрын эшлэл

3 Нифай 11:10–11

Судрын түлхүүр үг хэллэг

“Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.”

Судрын эшлэл

3 Нифай 12:48

Судрын түлхүүр үг хэллэг

“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ.”

Судрын эшлэл

3 Нифай 27:20

Судрын түлхүүр үг хэллэг

“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”

Судрын эшлэл

Ифeр 12:6

Судрын түлхүүр үг хэллэг

“Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.”

Судрын эшлэл

Ифeр 12:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

Судрын эшлэл

Moронай 7:45 –48

Судрын түлхүүр үг хэллэг

“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Судрын эшлэл

Моронай 10:4–5

Судрын түлхүүр үг хэллэг

“Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … [мөн] Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

Суралцагчдыг хоёр хоёроор нь ажиллуулахаар урь. Төгс эзэмших сургаалын дор хаяж нэг хэсгийг ангид танилцуулахаар бэлтгэхийг хамтрагч бүрд даалга. Бүх 12 хэсгийг хуваарилсан эсэхийг шалга. Тэдэнд бэлтгэх цаг өгсний дараа хамтрагч бүрийг дараах зүйлийг хийхэд урь.

  1. Бие биеийнхээ талаар сонирхолтой эсвэл ач холбогдолтой зүйлсийг хуваалцах замаар хамтрагчаа ангийн бусад хүнд танилцуул

  2. Тэдний төгс эзэмших сургаалын хэсгийг дараах байдлаар ангид танилцуул. Тухайлбал:

    • Суралцагчдыг сургаалын хэсэг рүү буцаж, тэмдэглэгээ хийх талаар бодоход урамшуул

    • Хэсгийг бүхэлд нь ангийнханд уншиж, судрын түлхүүр үг хэллэгийг онцолж өг

    • Судрын түлхүүр үг хэллэг дэх үнэнийг ойлгох нь яагаад өнөөгийн өсвөр үеийнхний хувьд ач холбогдолтой болохыг тайлбарлах нь чухал юм

Дараагийн хэдэн өдөр судрын зарим эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж эхлэн, тэдгээр судар юу заадаг талаар өөрт байгаа асуултуудын хариултыг олж мэд. Та Doctrinal Mastery гар утасны аппликэйшныг (боломжтой бол) ашиглаж болох юм.

Бүх суралцагчийг хуваалцсаны дараа суралцагчид ангид үлдсэн цагаа ашиглан, эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж эхлэх боломжтой. Тэд Doctrinal Mastery гар утасны аппликэйшныг (боломжтой бол) ашиглаж болох юм.

Хэвлэх