Семинар
Алма 30–31: Тойм


“Алма 30–31: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 30–31,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 30–31

Тойм

Корихор гэгч нэгэн ёс бус хүн нифайчууд дунд орж иржээ. Тэрээр Есүс Христийн тухай бошиглолын эсрэг номлож, олон хүний зүрх сэтгэлийг Бурханаас холдуулав. Түүнийг Алмагийн өмнө авчирсан бөгөөд Алма “бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг” (Алма 30:44) гэдгийг гэрчилжээ. Корихор Бурханы хүчээр хэлгүй болох хүртлээ Бурханы оршихуйг үгүйсгэсэн. Энэ хооронд, нэгэн цагт Бурханы жинхэнэ Сүмд харьяалагдаж байсан зорамчууд хуурамч сургаалд итгэж эхлэв. Тэдний шүтэн бишрэх гажуудсан хэв маяг зүрх сэтгэлийг нь Бурханаас холдуулж, бусадтай зүй бус харьцахад хүргэсэн. Алма зорамчуудыг “их төөрөгдлүүдэд унасан”-ыг (Алма 31:9) сонссоныхоо дараа тэднийг Есүс Христ рүү буцаж ирэхэд урихын тулд Бурханы үгийн хүчийг ашиглах төлөвлөгөө гаргав.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Алма 30:1–29

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад өөрсдийг нь Есүс Христээс холдуулж болох сургаалыг танихад мөн үүнээс татгалзахад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчид хуурамч сургаалыг таних арга замуудын талаар гэр бүлийн гишүүн юм уу Сүмийн удирдагчтайгаа ярилцаж болно.

  • Видео:Наманчлал бол бурханлаг бэлэг” (15:22; цагийн код 2:08-аас 2:40 хүртэл үзнэ үү)

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад тулгарсан Христийг эсэргүүцсэн захиасны талаар ярилцахдаа тэдэнд хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр ажиллах боломж олгохын тулд дэд бүлгийн өрөөнүүдийг ашиглах талаар бодож үз. Бүлэг бүр хэлэлцсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцах төлөөлөгчөө сонгож болно.

Алма 30:30–60

Хичээлийн зорилго: Энэ хичээл Бурхан оршин байдаг гэдгийг нотлох баримтуудыг таньж, Түүнд итгэхийг сонгоход суралцагчдад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 30:40–41-ийг эсвэл Мосе 6:63-ыг уншихад урь. Тэднийг эргэн тойрноосоо Бурхан оршин байдаг гэдгийг нотлох баримтуудыг хайж олохыг хүс. Магадгүй ангид үзүүлэхийн тулд зураг авч болно.

  • Зураг: Бурхан оршин байдаг гэдгийг нотлох зургууд

  • Видео: Бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг” (11:16; цагийн код 3:22-оос 5:16, 5:23-аас 7:13, 7:13-аас 11:16 хүртэл үзнэ үү); “Ирээд, Намайг дага” (17:50; цагийн код 14:24-өөс 14:56 хүртэл үзнэ үү)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Бурханыг гэрчлэх зураг эсвэл эд зүйл үзүүлж, яагаад сонгосон тухайгаа тайлбарлахад урь.

Алма 31:1–11

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христэд итгэлтэй хэвээр байхын тулд Бурханы үгийн хүчинд найдахад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Бурханы үг хэрхэн Есүс Христийн сайн мэдээнд итгэлтэй хэвээр байхад нь тусалсан талаар хэн нэгэнтэй ярилцахад урь.

  • Видео:Өдөр тутмын Сэргээлт” (13:43; цагийн код 1:40-өөс 3:25 хүртэл үзнэ үү)

  • Тараах материал:Зорамчуудад заах Алмагийн төлөвлөгөө

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Зорамчуудыг Их Эзэнд буцаж ирэхэд нь туслах Алмагийн зорилгын төлөө, суралцагчдыг зорилгоо тодорхой дүрсэлсэн, үүнийгээ хэрэгжүүлэх сэдэл мөн биелүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг харуулсан зорилгын самбар бүтээхэд урь. Интернэтээс зорилгын самбарын жишээ хайж олоод, суралцагчидтай хуваалц.

Алма 31:12–38

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа сайжруулахад мөн бардам зан, даруу байдал Тэдэнтэй болон бусадтай харилцах харилцаанд нь хэрхэн нөлөөлж байгааг үнэлэхэд тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Алма 31-ийг судлах бэлтгэлийн үеэр суралцагчдыг бусдын хэрэгцээнд анхаарлаа хандуулан залбирахад урь.

  • Зураг: Суралцагчдын шүтэн биширч буй зураг; Рамеумптомын зураг

  • Үзүүлэх материал: Залбирлын талаарх хүснэгт-ийг самбар дээр харуул эсвэл хуулж тавь

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Залбирлын тухай хүснэгтийг үзүүлэхийн тулд цагаан самбарын функцийг ашигла. Суралцагчдыг үүнийг хичээлийн турш хүснэгтэд нэмж, судлах тэмдэглэлдээ хуулж бичихэд урь.

Төгс эзэмших сургаалын давтлага 14

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Номын төгс эзэмших сургаалын судрын сүүлийн 12 хэсгээс олон судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Аврагчид ойртсон мэдрэмж төрүүлэх эсвэл одоогийн хэрэгцээ шаардлагад нь тусалж болох төгс эзэмших сургаалын судрын хэсгийг сонгож, цээжлэхэд урь.

  • Тараах материал:Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Төгс эзэмших сургаалын аппын агуулгыг үзүүлж, ангиараа үйл ажиллагаанууд дээр ажилла.