Семинар
Алма 31:12–38: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг бишрэн шүтэх нь


Алма 31:12–38: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг бишрэн шүтэх нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 31:12–38,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 31:12–38

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг бишрэн шүтэх нь

залбирч буй залуу эмэгтэй

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг бишрэн шүтэх нь биднийг Тэдэнд ойртуулах зорилготой. Гэхдээ бид бишрэн шүтэж буй жинхэнэ шалтгаанаа умартвал яах вэ? Нэгэн цагт Бурханы жинхэнэ Сүмд харьяалагдаж байсан зорамчууд хуурамч сургаалд итгэж эхлэв. Тэдний бишрэн шүтэх гажуудсан хэв маяг зүрх сэтгэлийг нь Бурханаас холдуулж, шударга бусаар шүүх, бусадтай зүй бус харьцахад хүргэсэн. Энэ хичээл танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа сайжруулахад мөн бардам зан, даруу байдал нь Тэдэнтэй болон бусадтай харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлж байгааг үнэлэхэд тусалж чадна.

Харьцуулан жиших нь. Судруудад сургаалыг эсвэл зарчмыг бусад зүйлтэй харьцуулан, жиших үед илүү ойлгомжтой болдог. Сургаал, хүмүүс эсвэл үйл явдлуудын тухай бичсэн ижил төстэй буюу ялгаатай зүйлсийг ажиглах нь сайн мэдээний үнэнүүдэд илүү анхаарал төвлөрүүлэхэд хүргэдэг. Сүнслэг нөлөө бүхий зохиолчид ийм харьцуулалт оруулсан тохиолдолд жишээг онцлон харуулахыг хичээ.

Суралцагчийн бэлтгэл: Алма 31-ийг судлах бэлтгэлийн үеэр суралцагчдыг залбирч, бусдын хэрэгцээнд анхаарлаа хандуулахад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бишрэн шүтэх байдлынхаа үр дүнг үнэлэх нь

Бишрэн шүтэх явдлыг Бурханыг хайрлаж, үнэнч байхаа харуулах арга зам гэж бодоход суралцагчдад туслахын тулд дараах зургуудыг эсвэл өөрийн сонгосон бусад зургийг харуул. Эдгээр арга замаар бишрэн шүтэх нь Бурхантай харилцах харилцаанд нь хэрхэн нөлөөлсөн байж болох талаар тунгаан бодоход суралцагчдыг урь.

Бид Бурханд “хайр, хүндэтгэл, үйлчлэл мөн үнэнч байдлаа зориулах үедээ Түүнийг бишрэн шүтдэг” (Сайн мэдээний сэдвүүд, “Бишрэн шүтэх,” topics.ChurchofJesusChrist.org). Эдгээр зургийг харж байхдаа эдгээр болон бусад арга замаар бишрэн шүтэх нь таныг Бурхантай хэрхэн илүү ойр байлгахад тусалсан талаар бод.

ариун сүмийн гадна буй өсвөр үеийнхэн
залуу эрэгтэй ариун ёслолыг түгээж байгаа нь
залбирч буй залуу эмэгтэй
судар уншиж буй залуу эрэгтэй

Суралцагчдаас дараах асуултуудыг тунгаан бодож, бишрэн шүтэхээр дамжуулан Бурхантай харилцах харилцаагаа сайжруулах талаар ямар нэгэн бодлоо судлах тэмдэглэлдээ бичихийг хүсэж болно. Суралцагчдаас хариултаа хуваалцахыг бүү хүс.

  • Та өөрийгөө, бишрэн шүтэхээр дамжуулан Бурханд хайраа чин сэтгэлээсээ харуулахыг хэр их хичээж байгаа гэж мэдэрдэг вэ?

  • Та ямар арга замаар таны шүтлэг бишрэл чин сэтгэлийн бус эсвэл буруу зүйлд төвлөрч байж болзошгүй гэж бодож байна вэ?

Зорамчууд Рамеумптом дээр бишрэн шүтэж буй нь

Алма болон түүний ах дүүс зорамчууд Их Эзэний замыг гажуудуулж байгааг олж мэдээд, Антионум руу аялав. Тэнд тэдний хэзээ ч хараагүй тийм маягаар бишрэн шүтдэг болохыг тэд олж мэдэв (Алма 31:12-ыг үзнэ үү).

Дараах зургийг үзүүлээд, хүмүүс юу хийж байсныг тайлбарлахад суралцагчдыг урь. Суралцагчид тэдний залбирч байсан тавцангийн нэрийг харахаар Алма 31:21-ийг уншиж болно.

Зорамчууд Рамеумптом дээр залбирч байгаа нь

Суралцагчдад харьцуулан жиших судар судлах чадварыг хөгжүүлэхэд тусал. Суралцагчдыг бүлгүүдэд хуваарилж, зорамчуудын залбирал, Алмагийн өргөсөн залбирал хоёрыг хооронд нь харьцуулахад урьж болно. Та дараахтай адил хүснэгтийг самбар дээр үүсгэж, суралцагчдыг хичээлийн туршид олж мэдсэн зүйлээ бичихэд урьж болно. Тэдэнд (1) залбирлаа юунд төвлөрүүлж байсан, (2) юу гэж хэлсэн байсан (3) мөн яагаад тийнхүү хэлсэн тухай харьцуулалт хийхэд тусал.

Хичээлийн төгсгөлд хүснэгтийнхээ зургийг илгээхийг танаас хүсэх болно.

Зорамчуудын залбирал

Алмагийн залбирал

Алма 31:13–23-ыг уншаад, зорамчууд хэрхэн бишрэн шүтдэг байсан талаар өөрт тань онцгой санагдсан зүйлийг хүснэгтийн зүүн баганад бөглө. ChurchofJesusChrist.org 

6:7
  • Та зорамчууд хэрхэн бишрэн шүтдэг байсан талаар юу анзаарсан бэ? Энэ нь тэдний Бурхантай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

Алма зорамчуудын төлөө залбирч буй нь

Алма зорамчуудын төлөө залбирч буй нь

Зорамчуудын дундах ялзралыг хараад, Алма тэдний төлөө залбирав.

Алма 31: 24–38-ыг уншаад, Алмагийн залбирал дахь анхаарал, мэдрэмж, хүслийг олж мэд. Олж мэдсэн зүйл дээрээ тулгуурлан хүснэгтийн баруун баганыг бөглө. Энэ нь танд Алмагийн залбирлыг зорамчуудын залбиралтай харьцуулахад тусалж чадна.

ChurchofJesusChrist.org   

6:7

Суралцагчдыг Алмагийн залбирал, зорамчуудын залбирал хоёрыг хооронд нь харьцуулснаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахын тулд хүснэгтийг ашиглахад урь.

  • Та Алмаг зорамчуудтай харьцуулснаар юу анзаарсан бэ?

Та суралцагчдыг ерөнхийлөгч Угдорфын хэлсэн дараах мэдэгдлээс суралцахад бэлтгэж, “Зорамчуудад бардамнал хэрхэн нөлөөлсөн бэ?” болон “Алмагийн хандлага юугаараа ялгаатай байсан бэ?” гэх мэт асуултуудыг асууж болно.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн заасан.

Бидний зүрх сэтгэл бардамналаар дүүрэх нь ноцтой нүгэл, учир нь ингэхэд бид хамгийн агуу хоёр тушаалыг зөрчиж байдаг юм. Бурханаа шүтэж, хөршөө хайрлахын оронд бид толинд хардаг өөрсдийн төрхийг жинхэнэ шүтээн болгож мөн хайрлаж эхэлсэн байдаг. Бардамнал нь өөрийгөө өргөмжилдөг нүгэл мөн. Маш олон хүний хувьд энэ нь атаархал, харамч сэтгэл, хий хоосон байдлаа зөвтгөдөг ариун тавцан буюу хувийн Рамеумптом нь болсон байдаг. (Дийтр Ф.Угдорф, “Бардамнал ба санваар,,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 61)

Алма 32:1–5-ыг уншаад, зорамчууд хүмүүст хэрхэн хандаж байсныг олж мэд.

  • Зорамчууд бусдад хэрхэн ханддаг байсан бэ?

  • Алма бусдыг хэрхэн бодож, ханддаг байсан бэ? (Алма 31:1–2, 24–25, 34–35-ыг үзнэ үү).

  • Бид бардамнал эсвэл даруу байдлын нөлөөний талаар ямар ямар зарчмыг сурч мэдэж болох вэ?

Бид бидний бардамнал эсвэл даруу байдал Бурхантай мөн бусадтай харилцах харилцаанд нөлөөлдөг гэсэн нэг зарчмыг сурч мэдэж болно.

  • Бардамнал эсвэл даруу байдал маань Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг бишрэн шүтэхэд хэрхэн нөлөөлдөг гэж та бодож байна вэ?

  • Бидний бардамнал эсвэл даруу байдал бусдад хандахад хэрхэн нөлөөлдөг гэж та бодож байна вэ?

  • Та Алмагаас даруу байдлын талаар юу мэдэж авсан бэ? Есүс Христ танд даруу байх талаар юу заасан бэ?

Бурханыг бишрэн шүтэхдээ даруу байдлаа харуулж болох хоёр эсвэл гурван аргыг сонго. Тус бүрийг судлах тэмдэглэлдээ бич.

Суралцагчдыг дараахыг тунгаан бодоход урь. Та тэднийг судлах тэмдэглэлдээ бичихэд эсвэл дижитал судартаа тэмдэглэл нэмэхэд урамшуулан дэмжиж болно.

Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хувьдаа хэрхэн бишрэн шүтдэгээ, мөн бишрэн шүтэх байдал тань Тэдэнтэй харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлж байгааг дүгнэхэд цаг гарга. Түүнчлэн бардамнал мөн даруу байдал нь бусдад хандах хандлагад тань хэрхэн нөлөөлдөг талаар эргэцүүлэн бод. Ямар нэгэн өөрчлөлт хийх шаардлагатай эсэхээ шийд.

Бишрэн шүтэх байдал тань Бурханы талаарх таны бодол, бусдад хандах хандлагад тань хэрхэн нөлөөлсөн тухай гэрчлэлээ хуваалц.