Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 14: Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх


“Төгс эзэмших сургаалын давтлага 14: Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 14,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 14

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх

бичвэрийг тэмдэглэсэн судрын багц

Судрын эшлэлүүдийг болон тэдгээрт заасан зүйлсийг санах нь танд олон талаар тусалж чадна. Энэ хичээл танд Мормоны Номын төгс эзэмших сургаалын сүүлийн 12 хэсгээс хэд хэдэн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах зорилготой.

Судрын хэсгүүдийг цээжлэх нь. Судруудын үгсийг цээжилснээр тэдгээр нь биднийг бусдад заах үед аяндаа хүч нэмдэг. Судруудыг цээжлэхэд шаардагдах ажил нь суралцагчдад хэсгүүдэд агуулагдсан үнэнүүд болон сургаалын утгыг илүү сайн ойлгоход тусалж чадна. Суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн заримыг эсвэл бүгдийг нь цээжлэх дадлага хийхэд нь тусал.

Суралцагчийн бэлтгэл: Аврагчид ойртсон мэдрэмж төрүүлэх эсвэл одоогийн хэрэгцээ шаардлагад нь тусалж болох төгс эзэмших сургаалын судрын хэсгийг сонгож, цээжлэхэд суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг энэ давтлага хичээлийн оронд заах хэрэгтэй байж болно. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаарх хичээл тус бүрийг семинар явагдаж байх үеэр заасан байхад анхаарахын тулд бүсийн эсвэл орон нутгийн захирал эсвэл зохицуулагчийн өгсөн заах хуваарийг хар.

Энэ хичээл дээр төвлөрөх Мормоны Номын эхний хагас дахь төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээс гурав эсвэл дөрвөн хэсгийг сонго. Суралцагчдад өөр хичээл дээр бусад хэсэгт анхаарлаа төвлөрүүлэх боломж олгоно.

Судар цээжлэхийн ач тус

  • Яагаад судар цээжлэх нь сайн зүйл юм бол гэж гайхаж байгаа хүнд та юу гэж хэлэх вэ?

Алма 31:5-ыг уншаад, хэн нэгэн судруудыг цээжлэхийг хүсэж болох шалтгааныг олж мэд.

  • Судруудыг цээжлэх нь Бурханы хүчийг олж авахад тань хэрхэн туслах вэ?

  • Та ямар судрын хэсгийг цээжилсэн бэ? Судрын хэсгүүдийг цээжилснээр танд ямар тустай байсан бэ?

Дараах төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг давт. Цээжлэхийг хүсэж буй гурав эсвэл дөрвөн судраа сонго.

Хэрэв суралцагчид төгс эзэмших сургаалын судрын дараах хэсгүүдийг судрууддаа тэмдэглэж амжаагүй бол тэдэнд энэ хүснэгтийг үзүүлж, тэмдэглэхэд урь.

Мормоны Номын төгс эзэмших сургаалын гарын авлага: Алма–Моронай

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

Алма 7:11–13

Судрын түлхүүр үг хэллэг

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.”

Судрын эшлэл

Алма 34:9–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Цагаатгал хийгдэх ёстой, … агуу их болоод эцсийн золиослол.”

Судрын эшлэл

Алма 39:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.”

Судрын эшлэл

Алма 41:10

Судрын түлхүүр үг хэллэг

“Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.”

Судрын эшлэл

Хиламан 5:12

Судрын түлхүүр үг хэллэг

“Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.”

Судрын эшлэл

3 Нифай 11:10–11

Судрын түлхүүр үг хэллэг

“Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.”

Судрын эшлэл

3 Нифай 12:48

Судрын түлхүүр үг хэллэг

“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би.”

Судрын эшлэл

3 Нифай 27:20

Судрын түлхүүр үг хэллэг

“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”

Судрын эшлэл

Ифeр 12:6

Судрын түлхүүр үг хэллэг

“Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.”

Судрын эшлэл

Ифeр 12:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

Судрын эшлэл

Moронай 7:45–48

Судрын түлхүүр үг хэллэг

“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Судрын эшлэл

Моронай 10:4–5

Судрын түлхүүр үг хэллэг

“Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … [мөн] Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

Сонгосон судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх дадлага хий. Та дараах дасгалуудын заримыг эсвэл бүгдийг нь ашиглаж болно.

  1. Хэрэв боломжтой бол Төгс эзэмших сургаал апп дээрх флаш картын функцийг ашигла.

  2. Судрын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийн цөөн хэдэн үгийг хоосон үлдээж бич. Судрын түлхүүр үг хэллэгийн дутуу үгийг нөхөж, давт.

  3. Судрын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийн үг тус бүрийн эхний үсгийг бич. Үүнийг цээжлэхийг хүссэн хэсэг бүрдээ хий. Эхний үсгүүдийг ашиглан, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх дадлага хий.

  4. Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бич. Үг, тоонуудыг цаасан дээр бичээд, тус тусад нь хайчилж, холь. Үг, тоонуудыг холиод, дараа нь зөв дараалалд оруул.

  5. Төгс эзэмших сургаалын судрын дор хаяж нэг хэсгийг сонгоод, тухайн хэсгийг бүхэлд нь цээжилж чадах эсэхээ шалга. Төгс эзэмших сургаал аппын цээжлэх функцийг эсвэл цээжлэхэд тань туслах дээр дурдсан аргуудын аль нэгийг ашигла.

Тусдаа цаасан дээр суралцагчдын энэ хичээл дээр анхаарлаа төвлөрүүлэх төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд зориулсан дараах зөвлөмжийг бич. Үйл ажиллагаа эсвэл судрын хэсэг бүрд суралцах өртөө үүсгэ. Үүнийг хананд цаас наах эсвэл ангийн нэг хэсэгт цаасаа байрлуулах замаар хийж болно. Мөн суралцагчид эдгээр дасгалыг хоёр хоёроороо ажиллаж, өөрсдийн хэсгүүдийг бие биедээ дамжуулж болно.

  1. Судрын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийн цөөн хэдэн үг, тоонуудыг хоосон үлдээж бич. Суралцагчид үлдээсэн үг, тоог нөхнө.

  2. Судрын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийн үг тус бүрийн эхний үсгийг бич.

  3. Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийн үг, тоог дараалалгүй бич. Суралцагчдыг тусдаа цаасан дээр эсвэл судлах тэмдэглэл дээрээ зөв эшлэл, судрын үг хэллэгийг бичихэд урь.

  4. Суралцагчид төгс эзэмших сургаал апп дээрх флаш карт функцийг ашиглаж болно. Мөн суралцагчид судрын бүтэн хэсгийг цээжлэхээр сонгож болох ба тусламж авахаар аппыг ашиглаж болно.

Суралцагчдыг өртөөнүүдээр аялж, судрын тодорхой хэсэгт хийх бүх үйл ажиллагааг дуусгахад урь. Судрын нэг хэсгийг давтсаны дараа суралцагчид бусад хэсгийг мөн давтаж болно. Хүссэнээрээ хэдэн ч удаа давтаж болно.

Суралцагчдыг дуусгасны дараа хэдэн суралцагчийг сайн дураараа цээжилсэн эшлэл, судрын түлхүүр үг хэллэгүүдийг уншихад урь. Түүнчлэн тэд цээжлэх аргын аль нь өөрсдөд нь хамгийн их тусалсан талаар хуваалцаж болно. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг үргэлжлүүлэн цээжлэхэд урь.

  • Та судрын ямар хэсгийг цээжилсэн бэ?

  • Та яагаад судар цээжлэх нь үнэ цэнтэй гэж бодож байна вэ?

  • Судруудыг цээжлэх нь Есүс Христийн дагалдагч болоход тань хэрхэн тусална гэж та бодож байна вэ?