“Алма 32–35: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 32–35,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 32–35
Тойм
Алма зорамчуудад заахдаа Бурханы үгийг бидний зүрх сэтгэлдээ суулгаж, эцэст нь “үүрдийн амьдралд хүргэх мод” (Алма 32:41) болж чадах үртэй зүйрлэсэн. Зорамчуудын дундах ядуу хүмүүс түүнээс хэрхэн “итгэлээ хөгжүүлж эхлэх” (Алма 33:1) талаар асуусан бөгөөд тэрээр тэдэнд газар бүхэнд залбирч мөн шүтэн биширч болохыг заав. Амюлек тэр хоёр Есүс Христийн талаар гэрчилсэн бөгөөд Амюлек бүх хүн Христийн мөнхийн хязгааргүй золиосгүйгээр хатуурсан, унасан, төөрсөн гэдгийг заасан. Амюлек зорамчуудаас наманчлах өдрөө бүү хойшлуул хэмээн гуйв.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Алма 32
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Бурханы үгийг зүрх сэтгэлдээ суулгаж, үүний талаарх гэрчлэлийг арчлахад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Есүс Христийн сайн мэдээг хүлээн авахад эсвэл хүчирхэгжүүлэхэд нь юу тусалсан талаар гэрчлэлтэй хайртай хүнээсээ асуухад суралцагчдыг урь.
-
Үзүүлэх материал: Хичээлийн эхэнд үзүүлэх хоосон зайтай гурван мэдэгдэл
-
Тараах материал: “Бурханы үгийг зүрх сэтгэлдээ суулгаж, арчлах нь”
-
Зураг: Модны өсөлтийн үе шатууд
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Алма 32:28-ыг уншсаны дараа, хуурай шороотой саванд хэд хэдэн үр суулгаж буйгаа тэдэнд харуул. Дараа нь суралцагчдыг 37–43-р шүлгийг унших үед, тэдгээр үрийг ургахад туслах зүйлсийг жагсааж бичихэд тэднийг урь. Дараагийн хэдэн долоо хоногт видео хурлаар заах хичээл бүрийг эхлүүлэхийн тулд хоёроос гурван суралцагчийг Бурханы үгийн талаарх гэрчлэлээ арчлах сүүлд хийсэн зүйлээ товч хуваалцахад урь. Бүх суралцагчийг хуваалцах үед бага зэрэг ус нэмэх, савыг илүү гэрэлтэй газар байрлуулах зэрэг тарьсан үрээ арчлахад тустай зүйл хий.
Алма 33
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдын Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийн тулд хийж болох алхмуудын тухай ойлголтыг гүнзгийрүүлж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 33-ыг гэртээ уншиж, илүү сайн ойлгохыг хүсэж буй нэг шүлгээ эсвэл шүлгүүдээ сонгоход урь.
-
Үзүүлэх материал: Хичээлд бэлтгэх гурван сонголтыг самбар дээр харуул эсвэл хуулж тавь
-
Тараах материал: “Хичээлд бэлтгэх санаанууд”
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг хичээлд бэлдэхдээ дуу, камераа хаахад урь. Тогтсон хугацаа өнгөрсний дараа тэднээс дуу, камераа дахин нээгээд, дэд бүлгийн өрөөнүүдэд байршуулахыг хүс. Дэд бүлгийн өрөөнд нэг эсвэл хоёр суралцагчийг хичээлээ заахад урь.
Алма 34:1–17
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христ мөнхийн хязгааргүй цагаатгагч золиослолоороо дамжуулан өөрсдийг нь хэрхэн адисалж болохыг ойлгоход туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн Цагаатгалыг илүү сайн ойлгоход нь туслах судруудыг олж, судлахад урь. Сэдэвчилсэн гарын авлага болон Судруудын удирдамж нь хэрэгтэй эх сурвалж байж болно.
-
Зураг: Есүс Христ Гетсеманид
-
Үзүүлэх материал: Есүс Христийн Цагаатгалын талаарх диаграмм
-
Видео: “Есүс Христийн Цагаатгал” (11:46; цагийн код 3:59-өөс 4:27 хүртэл үзнэ үү)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн төгсгөлд өөр өөр судрыг эсвэл Сүмийн удирдагчдын сүүлийн үеийн мэдэгдлийг оруулахын тулд судлах үйл ажиллагааг өөрчил.
Төгс эзэмших сургаал: Алма 34:9–10
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Алма 34:9–10-ын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж, эдгээр шүлгийн сургаалыг тайлбарлаж, энэ судрын хэсгийг ашиглан сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодитой жишээн дээр хэрэгжүүлэхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Алма 34:9–10-д заасан үнэнүүд, сүнслэг мэдлэг олж авах зарчмууд нь нүглүүдийнхээ төлөө уучлагдах боломжгүй гэж боддог хүмүүст хэрхэн тусалж болох талаар бодоход суралцагчдыг урь.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Дадлага хийх ажиллагаагаар суралцагчдыг гурван дэд бүлгийн өрөөнд хуваарилаад, бүлэг тус бүрийг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын аль нэгэнд анхаарлаа төвлөрүүлэхээр оноож өг. Бүлэг бүрийн суралцагчид Оливын нөхцөл байдалд энэхүү зарчим тусалж болох бүх арга замыг жагсааж бичиж болно. Дараа нь бүлэг бүрээс сурч мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг хүс.
Алма 34:17–41
Хичээлийн зорилго: Энэ хичээл Бурхантай уулзахдаа бэлтгэх хичээл зүтгэлд нь суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 34:32-ыг уншаад, шүлэгт байгаа зөвлөгөөг дагах арга замуудын талаар бодоход урь. Тэд Бурханы оршихуйд эргэн очиход бэлтгэх зарим арга замаа болон илүү сайн бэлтгэлтэй байхад нь тусалж болох өөрчлөлтүүдээ бичиж болно.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Алма 34:17–41-ээс зарчмуудыг тодорхойлохдоо, олж мэдсэн зарчмуудаа бичих боломж олгохын тулд цагаан самбарын функцийг ашигла.
Асуулт ба харилцан яриа
Суралцаж буй зүйлийнхээ талаар ангийнхантайгаа бичвэр мессеж, аудио эсвэл видеогоор дамжуулан ярилцахад энэ орон зайг ашигла. Та
-
энэ долоо хоногт сурч мэдсэн зүйлийнхээ талаар асуух, ойлгосон зүйлээ хуваалцах,
-
багшийнхаа эсвэл ангийнхныхаа нийтэлсэн зүйлсэд хариу өгөх боломжтой.
Хариулах гэдгийг сонгоно уу.