Бүлэг 33
Хүмүүс газар бүхэнд залбирч мөн шүтэн бишрэх ёстойг, мөн Хүүгийн учир шүүлтүүд зайлуулагддаг хэмээн Зинос заав—Нигүүлсэл Хүүгийн улмаас бэлэглэгдсэнийг Зинок заав—Бурханы Хүүгийн бэлгэдлийг Мосе аглаг буйдад өргөсөн ажгуу. Ойролцоогоор МЭӨ 74 он.
1 Эдүгээ Алма эдгээр үгийг ярьсны дараа, тэд түүний ярьсан жимсийг хүртэж болохын тулд нэг Бурханд итгэх ёстой эсэхээ, эсвээс тэдний зүрх сэтгэлд суулгагдах ёстой хэмээн түүний хэлсэн тэрхүү, түүний тухайлан ярьсан тэрхүү үгийг, өөрөөр хэлбэл үрийг тэд хэрхэн тарих ёстойг; эсвээс тэд итгэлээ хэрхэн хэрэгжүүлж эхэлбэл зохихыг мэдэхийг хүсэж түүнд илгээв.
2 Мөн Алма тэдэнд хэлэв: Болгоогтун, та нар синагогуудаасаа хөөгдсөний улмаас Бурханаа шүтэн биширч чаддаггүй хэмээн хэлэв. Гэвч болгоогтун, би та нарт хэлнэ, хэрэв та нар Бурханыг шүтэн биширч чадахгүй хэмээн бодож байгаа бол, та нар маш ихээр ташаарч байна, мөн та нар судруудыг судалбал зохино; хэрэв та нар тэдгээр нь та нарт үүнийг заасан гэвэл, та нар тэдгээрийг ойлгодоггүй аж.
3 Хуучны бошиглогч Зинос залбирал эсвээс шүтлэгийн талаар юу хэлснийг уншсанаа санаж байна уу?
4 Учир нь тэр хэлсэн нь: Та нигүүлсэнгүй билээ, ай Бурхан, учир нь та намайг бүр аглаг буйдад байхад ч залбирлыг минь сонссон; тийм ээ, дайснууд минь байсан тэдний талаар намайг залбирахад та нигүүлсэнгүй байж, мөн та миний зүг тэдний хандлагыг өөрчилсөн билээ.
5 Тийм ээ, ай Бурхан, мөн намайг талбайдаа танд хандан залбирахад надад нигүүлсэнгүй байсан; намайг залбиралдаа гуйхад, мөн та намайг сонссон болой.
6 Мөн үүнчлэн, ай Бурхан, намайг гэрийнхээ зүг эргэхэд ч та намайг залбиралд минь сонссон болой.
7 Мөн би өрөөндөө орон, ай Их Эзэн, мөн танд залбирахад, та намайг сонссон болой.
8 Тийм ээ, хүмүүст бус харин танд сонсгохоор залбиран гуйхад нь та хүүхдүүддээ нигүүлсэнгүй байдаг, мөн та тэднийг сонсох болно.
9 Тийм ээ, ай Бурхан, та надад нигүүлсэнгүй байж, мөн та өөрийн цугласан олны дундаас гуйлтуудыг минь сонссон билээ.
10 Тийм ээ, мөн намайг хөөгдөж мөн дайснуудаараа ад үзэгдэж байхад та түүнчлэн намайг сонссон; тийм ээ, та гуйлтуудыг минь сонссон, мөн дайснуудад маань уурласан, мөн та тэдэнд уур хилэндээ хурдан устгалаар зочилсон болой.
11 Мөн та зүдгүүрүүдийн минь мөн чин сэтгэлийн минь улмаас намайг сонссон; мөн та өөрийн Хүүгийн учир надад ийн нигүүлсэнгүй байсан, тиймийн тул би өөрийн бүх зүдгүүр дунд танаас гуйх болно, учир нь танд миний баясал буй; учир нь та өөрийн Хүүгийн учир шүүлтүүдээ надаас зайлуулсан ажгуу.
12 Мөн эдүгээ Алма тэдэнд хэлэв: Та нар эртний тэднээр бичигдсэн тэдгээр сударт итгэдэг үү?
13 Болгоогтун, хэрэв тийм бол, та нар Зиносын хэлсэнд итгэх ёстой; учир нь, тэрээр: Та өөрийн Хүүгийн учир шүүлтүүдээ зайлуулсан хэмээн хэлснийг болгоогтун.
14 Эдүгээ болгоогтун, ах дүүс минь, та нар судруудыг уншсан эсэхийг би асууя? Хэрэв та нар тэгсэн бол, та нар яахан Бурханы Хүүд итгэлгүй байж чадах билээ?
15 Учир нь Зинос ганцаараа эдгээр зүйлийг ярьсан гэж бичиглэгдээгүй, харин Зинок түүнчлэн эдгээр зүйлийн талаар ярьсан билээ—
16 Учир нь болгоогтун, тэрээр хэлсэн нь: Та энэ хүмүүст уурлаж байна, ай Их Эзэн, учир нь өөрийн Хүүгийн учир тэдний дээр бэлэглэсэн тэрхүү нигүүлслүүдийг тань тэд ойлгохыг хүсдэггүй билээ.
17 Мөн эдүгээ, ах дүүс минь, та нар хуучны хоёр дахь бошиглогч Бурханы Хүүгийн талаар гэрчилснийг харлаа, мөн уг хүмүүс түүний үгсийг ойлгохыг хүсээгүйн учир түүнийг үхтэл нь чулуугаар шидсэн ажгуу.
18 Гэвч болгоогтун, энэ нь бүгд бус; Бурханы Хүүгийн талаар ярьсан нь зөвхөн эд нар биш авай.
19 Болгоогтун, Мосе түүний талаар ярьсан бөлгөө; тийм ээ, мөн болгоогтун аглаг буйдад бэлгэдэл өргөгдсөн, үүнийг харсан хэн боловч амьдарч болохын тулд юм. Мөн олон нь харж мөн амьдрав.
20 Гэвч тэдгээр зүйлийн утгыг ойлгосон нь цөөн байв, мөн энэ нь тэдний зүрх сэтгэл хатуугийн учир болой. Харин хатуурсан байснаас харахыг хүсээгүй нь олон байв, тиймийн тул тэд мөхсөн юм. Эдүгээ тэд харахыг хүсээгүйн шалтгаан нь, энэ нь тэднийг эдгээнэ гэдэгт тэд итгээгүйгээс юм.
21 Ай ах дүүс минь, хэрэв та нар эдгээгдэж болохын тулд зөвхөн харц чулуудсанаар эдгээгдэж болдог бол, та нар хурдхан болгоохгүй гэж үү, эсвээс та нар мөхөж болохын тулд та нар харцаа эс чулуудан залхаг байж, итгэлгүй байдалд зүрх сэтгэлээ хатууруулах нь дээр хэмээн үзнэ гэж үү?
22 Хэрэв тийм аваас, та нарын дээр халаг байх болно; гэвч хэрэв тийм бус аваас, тэгвэл харц чулуудан мөн Бурханы Хүүд, тэрээр өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно гэдэгт, мөн тэрээр тэдний нүглүүдийг цагаатгахаар зовж мөн егүүтгэгдэх болно гэдэгт, эцсийн бөгөөд шүүлтийн өдөр бүх хүн үйлүүдийнхээ дагуу шүүгдэхээр түүний өмнө зогсохын тулд тэрээр амилуулалтыг улируулан тохиолгохоор үхэгсдийн дундаас босно гэдэгт итгэж эхлэгтүн.
23 Мөн эдүгээ, ах дүүс минь, та нар энэ үгийг зүрх сэтгэлдээ тариасай, мөн энэ нь ургаж эхлэхэд та нар итгэлээрээ арчлаасай хэмээн би хүснэ. Мөн болгоогтун, энэ нь таны дотор үүрдийн амьдралд хүргэн нахиалах нэгэн мод болно. Мөн тэгээд түүний Хүүгийн баяслаар танд ачаа чинь хөнгөн байж болохыг Бурхан соёрхох болтугай. Мөн хэрэв та нар хүсвэл бүр энэ бүгдийг та нар хийж чадах бөлгөө. Амен.