Семинар
Алма 32: “Итгэлээ хүчирхэгжүүл”


“Алма 32: ‘Итгэлээ хүчирхэгжүүл,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 32,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 32

“Итгэлээ хүчирхэгжүүл”

алган дээрх үр

Есүс Христийн сайн мэдээг ойлгоход бидэнд туслах олон янзын зүйлийг ашиглаж болно. Алма зорамчуудад заахдаа Бурханы үгийг зүрх сэтгэлдээ суулгаж, эцэст нь “үүрдийн амьдралд хүргэх мод” (Алма 32:41) болж чадах үртэй зүйрлэсэн. Энэ хичээл танд Бурханы үгийг зүрх сэтгэлдээ суулгаж, үүний талаарх гэрчлэлийг арчлахад тань туслах зорилготой.

Сүнслэг туршлагын ариун мөн чанарыг заа. Суралцагчдад сүнслэг туршлагын ариун мөн чанарыг сануул. Суралцагчдыг мэдрэмж ба туршлагаа хуваалцахад албадах хэрэггүй. Тэднийг Сүнсээр өдөөгдсөн үеийн хувийн туршлагаа зохих ёсоор хуваалцахад урамшуул.

Суралцагчийн бэлтгэл: Есүс Христийн сайн мэдээний талаар гэрчлэлтэй хайртай хүнээсээ уг гэрчлэлийг олж авч, хүчирхэгжүүлэхэд нь юу тусалсан талаар асуу.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Харьцуулалт

Дараах гүйцэд бус өгүүлбэрүүдийг үзүүл. Та суралцагчдынхаа сонирхлыг татах янз бүрийн өгүүлбэрийг сонгож болно. Гэхдээ хичээлийн агуулга руу шилжихэд туслах эцсийн харьцуулалтыг ашиглана уу.

Харьцуулах нь Есүс Христийн сайн мэдээг зааж, суралцах үр дүнтэй арга байж болно. Дараах хоосон зайг бөглө. Бүтээлч байж, өгүүлбэрийг дуусгах өөр арга байгаа эсэхийг шалга.

  • Амьдрал гэдэг нь учир нь .

  • Ухаалаг утас гэдэг нь учир нь .

  • Гэрчлэлтэй болно гэдэг нь учир нь .

Алма, Амюлек хоёрыг зорамчуудын дунд үйлчилж байх үед хэсэг хүн ядуу зүдүүгийн учир зайлуулагдаж, Бурханаа шүтэх газар байхгүй болсонд санаа зовж байгаагаа илэрхийлсэн (Алма 32:5-ыг үзнэ үү). Бид Их Эзэн Хүндэтгэлийн өдөр Өөрийнх нь Сүмд очихын чухлыг тодорхой заасныг мэддэг ч Алма Сүмд орох нь зөвшөөрөгдөөгүй хүмүүст хандан, шүтэн бишрэх нь хаана байгаагаас маань үл хамааран бидний зүрх сэтгэлд бий болдог гэсэн чухал үнэнийг заасан.

Алма 32:28-ын эхний өгүүлбэрийг уншаад, дараа нь 41-р шүлэг-ийг унш мөн хэрэгжүүлж болох Алмагийн ашигласан харьцуулалтыг олж мэд.

  • Та үрээс жимсний мод ургуулах мөн Есүс Христ, Түүний сургаалаас гэрчлэлээ ургуулах хоёрын хооронд ямар ижил төстэй зүйл харж байна вэ?

Хэрэв суралцагчид гэрчлэл гэж юу болохыг сайн мэдэхгүй байвал энэ нь “Ариун Сүнснээс өгөгдөх мэдлэг хийгээд сүнсний гэрч” гэдгийг ойлгоход нь тусал (Судруудын удирдамж, “Гэрчлэл,” scriptures.ChurchofJesusChrist.org).

Алмагийн Бурханы үгийг үртэй харьцуулсныг сайн мэдээний аль ч гэрчлэлтэй болоход хэрэглэж болно. Алма хожим нь энэ нь Есүс Христийн зорамчуудыг зүрх сэтгэлдээ суулгаасай хэмээн найдаж байсан гэрчлэл гэдгийг тайлбарласан (Алма 33:22–23-ыг үзнэ үү).

  • Аврагчид итгэх итгэл яагаад таны зүрх сэтгэлд суулгагдах ёстой чухал “үр” болдог вэ?

Есүс Христийн мөн Түүний сургаалын талаарх гэрчлэл тань өнөөдөр хэр бат бөх байгаа талаар бод. Түүнчлэн, Тэнгэрлэг Эцэгийн таныг гэсэн хайр эсвэл Иосеф Смитийн Анхны үзэгдлийн бодит байдал зэрэг таны гэрчлэлийнхээ талаар хүчирхэгжүүлэхийг хүсэж буй тодорхой хэсэг байгаа эсэхийг тунгаан бод. Та өнөөдөр үргэлжлүүлэн судалж байхдаа гэрчлэлээ хэрхэн олж авах эсвэл хүчирхэгжүүлэх талаар илүү сайн ойлгоход тань туслах үнэнийг хайж ол.

тараах материалын дүрс Дараа нь суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилаад, суралцагч бүрд дараах тараах материалын хуулбарыг тарааж өг. Суралцагчдыг “Үр суулгах нь” гарчиг дээрх материалыг хамтдаа уншиж, ярилцахад урь. Бүлэг бүрийн нэг суралцагчийг удирдагчаар сонгох нь тустай байж болох юм.

Дараа нь та бүлгүүдийг хооронд нь хольж, суралцагчдаас “Үрийг арчлах нь” гарчигтай материалыг шинэ бүлгээр нь хэлэлцүүлж болно.

Бурханы үгийг зүрх сэтгэлдээ суулгаж, арчлах нь

Үрийг суулгах нь

Алма 32:21–23, 26–30-ийг уншаад, гэрчлэлээ хэрхэн өсгөж эхлэх талаар ойлгоход тань туслах үг, хэллэгийг тэмдэглэ.

Танд утга учиртай санагдсан үг, хэллэгийг мөн яагаад тэгж санагдсаныг бүлэгтэйгээ хуваалц. Тэгээд дараах асуултуудыг ярилц.

  • Зүрх сэтгэлдээ Аврагчийг мөн Түүний сургаалыг суулгахын төлөө “зай тавьж өг” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

  • Үүнийг хийхэд хүмүүст юу хүндрэл учруулж болох вэ?

  • 28–30-р шүлэг-т цэдэглэснээр, бид зүрх сэтгэлдээ Есүс Христэд болон Түүний сургаалд зай гаргавал юу тохиох боломжтой вэ?

Гэрчлэлийнхээ эхэн үеийг хэрхэн тордох талаар эдгээр шүлгээс юу сурч мэдсэн дүгнэлтээ нэг өгүүлбэрээр бич.

Үрийг арчлах нь

Үрийг суулгаж, сайн гэдгийг нь олж мэдэх нь гэрчлэлээ өсгөхийн зөвхөн эхний үе гэдгийг Алма заасан. Алма 32:37–43-ыг уншаад, гэрчлэлээ өссөөр байхад хэрхэн туслахыг ойлгоход туслах сургаалыг олж мэд.

Танд утга учиртай санагдсан үг, хэллэгийг мөн яагаад тэгж санагдсаныг бүлэгтэйгээ хуваалц. Тэгээд дараах асуултуудыг ярилц.

  • Бид хэрэв зүрх сэтгэлд маань өсөж буй Бурханы үгэнд хайнга хандвал юу тохиолдох талаар 38–40-р шүлэг-ээс юу сурч мэдсэн бэ?

  • Есүс Христийн мөн Түүний сургаалын талаарх гэрчлэлдээ хайнга хандаж болох зарим жишээ юу вэ?

  • Есүс Христийн мөн Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ улам хүчирхэгжүүлэхэд тань туслах ямар ямар арга зам байна вэ?

Таны дотор аль хэдийн өсөж буй гэрчлэлээ хүчирхэгжүүлэх талаар эдгээр шүлгээс та юу сурч мэдсэн дүгнэлтээ нэг өгүүлбэрээр бич.

Суралцагчид өмнөх шүлгээ судалж, өөрсдийн бүлэгтэйгээ ярилцсаны дараа юу сурч мэдсэнийг нь ангиараа хэлэлц. Суралцагчдад эдгээр шүлэгт заасан ойлголт-ыг ойлгуулахын тулд та ангиараа ярилцахаар тараах материалаас цөөн хэдэн асуултыг сонгож болно. Цөөн хэдэн суралцагчийг тараах материалын хэсэг бүрээс авсан дүгнэлтээ нэг өгүүлбэрээр хуваалцахад урь.

Энэхүү хэлэлцүүлгийн нэг хэсэг болгон дараахтай төстэй үнэнүүдийг дурдсан эсэхийг анхаар. Үүнд: Хэрэв бид зүрх сэтгэлдээ Есүс Христэд болон Түүний сургаалд зай тавьж өгвөөс бидний гэрчлэл өсөж эхэлнэ (Алма 32:28–30-ийг үзнэ үү); Бид Бурханы үгийг зүрх сэтгэлдээ хичээнгүйлэн тордох тусам Есүс Христийн мөн Түүний сайн мэдээний талаарх бидний гэрчлэл өссөөр байх болно (Алма 32:37, 40–42-ыг үзнэ үү).

Таны гэрчлэл

Алмагийн харьцуулалт нь Есүс Христ мөн Түүний сайн мэдээний талаарх таны гэрчлэлтэй хэрхэн холбогдож байгааг олж харахад тань туслах дараахтай төстэй диаграммыг судлах тэмдэглэлдээ зур. Өсөлтийн үе шат бүрд бичих зай гаргахын тулд зургаа хуудас дээр тараа.

Суралцагчдад судлах тэмдэглэл дээрээ буулгаж авах боломжтой болгохын тулд эдгээр зургийг самбарт зурах юм уу үзүүл.

жимсний модны өсөлтийн үе шат

Аврагч мөн Түүний сургаалын талаарх гэрчлэлээ жимсний модны ургалттай харьцуулж үз. Есүс Христийн сайн мэдээний хэд хэдэн талыг сонгоод, эдгээр хэсэг дэх таны одоогийн гэрчлэлийг хамгийн сайн илтгэж чадах өсөлтийн үе шатын доор бич.

Жишээлбэл: Хэн нэгэн нь жимсний модны доор “Есүс Христ амьд”, үрийн доор “санваарын хүч” гэж бичиж болно. Тэр хүн дараа нь “амьд бошиглогч”, “ариун сүмийн ажил”, “Мормоны Ном”, “залбирал” зэрэг Аврагчийн сайн мэдээний бусад талыг өөрийнх нь гэрчлэлийг илтгэсэн өсөлтийн үе шатын дор бичиж болно.

Самбар дээрх зургийг ашиглан, гэрчлэл тань үрээс мод хүртэл хэрхэн өсөж ургаж байгааг хуваалц. Суралцагчдад холбоход хэцүү байж болох түгээмэл бус жишээг бүү ашигла. Сүнслэг туршлагаар дамжуулан тогтвортой өсөх нь итгэлийг нэмэгдүүлж, цаг хугацаа өнгөрөхөд илүү хүчирхэг гэрчлэлд хүргэдэг гэдгийг олж харахад тэдэнд тусал. Мөн та суралцагчдыг гэрчлэлийнхээ хэсэгтэй ижил төстэй үйл явцыг хуваалцахад урьж болно.

Алмагийн сургаалыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаарх төлөвлөгөө гарга. Та гэрчлэлээ нахиалуулахын тулд зүрх сэтгэлдээ болон амьдралдаа “зай тавьж өгөхөд” юу хийж болох талаар бодож болно. Мөн та гэрчлэлийнхээ аль хэдийн өсөж эхэлсэн хэсгүүдийг хэрхэн “арчлах” талаар бодож болно. Төрсөн бодол, сэтгэгдэл, зорилгоо судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.