“Алма 23–29: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 23–29,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 23–29
Тойм
Аммоныг болон түүний ах дүүсийг номлоход “Их Эзэнд хөрвүүлэгдсэн” олон мянган лемен хүн “хэзээ ч итгэл алдраагүй” (Алма 23:6) ажээ. Эдгээр хөрвөгч Антай-Нифай-Лихайчууд хэмээх нэрийг авсан. Тэднийг хөрвүүлэгдэхээс өмнө Антай-Нифай-Лихайчуудын олонх нь нүгэлт үйлдлүүдийг үйлджээ. Тэд Аврагчийн өршөөлийг мэдрэх үедээ тэдгээр гэм нүглээсээ зайлсхийхэд өдөөгдсөн. Аммон болон түүний ахан дүүс 14 жилийн номлолдоо баясаж, туршлагаасаа хуваалцахыг хүсжээ.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Aлмa 23
Хичээлийн зорилго: Энэ хичээлийн зорилго суралцагчдад Их Эзэнд илүү бүрэн хөрвүүлэгдэх хүсэлд нь тусалж, энэ хөрвүүлэлтэд саад болж буй аливаа зүйлийг олж тогтооход оршино.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Их Эзэнд хөрвүүлэгдэх” (Алма 23:6) гэдэг нь юу гэсэн үг болох, Түүнд хөрвүүлэгдэх нь яагаад ач холбогдолтой болохыг хуваалцахаар бэлтгэлтэй ирэхэд урь. Тэдэнд тусламж хэрэгтэй бол Судруудын удирдамжийн “Хөрвөлт, хөрвүүлэгдэх” хэсгээс лавлан харж болно.
-
Зураг: Аврагчийн зураг
-
Үзүүлэх материал: Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар, Дэйл Г.Рэнланд нарын бослогын ямар зэвсэг байж болох талаарх тайлбар.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Шинээр хөрвөгчийг ангидаа урьж, Аврагчийг дагаж, Түүний Сүмд нэгдэхийн тулд орхих ёстой байсан “бослого гаргах зэвсгийн” талаар ярилц. Урилгаа явуулахаасаа өмнө зохицуулагч эсвэл хөтөлбөрийн зохион байгуулагчаас эсвэл орон нутгийн санваарын удирдагчдаас зөвшөөрөл авахаа мартуузай.
Aлмa 24
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Аврагчийн тусламжтайгаар нүгэл, муу зуршлыг даван туулахад тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 24:7–16-г уншаад, Аврагч, наманчлал, өршөөлийн талаар Антай-Нифай-Лихайчуудаас сурч мэдсэн зүйлээ хуваалцахад бэлтгэж ирэхэд урь.
-
Видео: “Мормоны Номын Хөрвүүлэлтийн хүч” (9:01; цагийн код 6:11-ээс 8:12 хүртэл үзнэ үү; “Есүс Христэд гуйвшгүй үнэнч байх нь” (13:52; 0:00-ээс 1:39; 12:45-аас 13:31 хүртэл үзнэ үү)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Алма 24:7–16-аас ач холбогдол бүхий үг, хэллэгийг олж мэдэхийн тулд суралцагчдыг гурваас дөрвөн гишүүнтэй дэд бүлгийн өрөөнүүдэд хуваарил. Бүлгийн тодорхойлсон үг, хэллэгийг ангийнхантай хуваалцах удирдагчийг сонгоход бүлэг бүрийг урь.
Алма 26
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Их Эзэнд болон Түүний тэдний амьдралд өгсөн адислалуудад гүнээ талархаж, хайрыг мэдрэхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчид Алма 26:11–16-г уншаад, “Их Эзэнээр бахархах болно” гэдэг нь юу гэсэн үг болох талаар тунгаан бодож болно.
-
Зураг: Аммоны номлогчийн хүчин чармайлтын талаар цөөн хэдэн зураг
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагчдад зориулсан цагаан цаас
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдаас хуудсан дээр гурван багана үүсгэхийг хүсэхийн оронд ангиараа цагаан самбарын онцлогийг ашиглахыг хүсэж болно. Эсвэл та тэднийг дэд бүлгийн өрөөнд хуваарилж, дижитал материалд гурван багана үүсгэхийг бүлэг бүрээс хүсэж болно. Суралцагчид эргэн нэгдэх үед бүлэг бүр материалаа ангийнхантайгаа хуваалцаж болно.
Алма 29
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад өөрсдийн хүслийг үнэлж дүгнэн, Их Эзэний хүсэлд нийцүүлэхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 29:1–6-г уншаад, хүслийн талаар юу сурч мэдсэнээ тунгаан бодоход урь.
-
Зураг: Залуу Алмагийн хөрвөлт
-
Үзүүлэх материал: “Хүслийн ач холбогдол”-ын асуулт, зааварчилгааг самбар дээр эсвэл өрөөний өөр өөр байршилд харуулах
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд суралцагчдыг юу хүсэж байгаагаа бодоход урих үед тэднийг хэдэн минут зарцуулж, юу хүсэж буйг нь дүрсэлсэн зургийг хайж олоход урь. Суралцагчид сонгосон зургуудаа ээлжлэн үзүүлж, тайлбарлаж болно.
Төгс эзэмших сургаалын давтлага 13
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Номын хоёрдугаар хагаст байдаг төгс эзэмших сургаалын 12 судрын хэсгийг олоход туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг найз нөхдөөсөө эсвэл гэр бүлийнхнээсээ судрын хэсгийг ямар аргаар тэмдэглэхийг мөн яагаад тэмдэглэж байгаагаа харуулахыг хүсэхэд урь.
-
Тараах материал: ”Мормоны Номын Төгс эзэмших сургаал: Алма–Моронай
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад төгс эзэмших сургаалын 12 хэсгийг олохдоо ангийнхантайгаа илүү их хамтран ажиллах боломжийг олгохын тулд суралцагчдыг судрын хэсэг бүрээр дэд бүлгийн өрөөнүүдэд хуваарил. Та ээлж бүрийн эхэнд суралцагчид нэг нэгийгээ илүү сайн таньж мэдэхийн тулд хамтрагчаасаа эсвэл бүлгээсээ асууж болох өөр өөр асуултыг санал болгож болно.