Семинар
Хиламан 13, Хэсэг 2: “Наманчилж мөн аврагд”


“Хиламан 13, Хэсэг 2: Наманчилж мөн аврагд,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Хиламан 13, Хэсэг 2,” Мормоны Номын багшийн гарын авлага

Хиламан 13, Хэсэг 2

“Наманчилж мөн аврагд”

өвдөг сөгдөн залбирч буй залуу эрэгтэй

Ихэнх хүн наманчлалыг Бурханы бэлэг эсвэл шийтгэл гэж хардаг гэж та бодож байна уу? Яагаад? Лемен үндэстэн Самуел ёс бус нифайчуудыг хүртэл маш их хайрладаг байсан тул наманчлал нь аз жаргалд болон авралд хүргэдэг Есүс Христийн бэлэг гэдгийг тэдэнд зааж өгөхийн тулд амьдралаа эрсдэлд оруулсан. Энэ хичээл наманчлахад тулгарах аливаа саадыг даван туулахад тань туслах зорилготой.

Сургаал, зарчмуудыг тодорхойлохдоо бошиглогчдын үгсийг ашигла. Орчин үеийн бошиглогч, төлөөлөгчид ариун сударт заасан сургаал, зарчмуудыг зааж, тайлбарлаж, номлодог. Бошиглолын үгсийг ашиглах нь суралцагчдад Есүс Христийн сайн мэдээг илүү сайн ойлгож, түүгээр амьдрахад тусалдаг.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг наманчлалыг дүрслэхдээ шийтгэл, найдвар, адислал, өөрчлөлт, хөгжил дэвшил, зовлон зүдгүүр гэсэн үгсийн алийг нь мөн яагаад ашиглах талаар тунгаан бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Зөв зам

Хичээлээ эхлэхдээ суралцагчдад наманчлахад тулгарч болох саад бэрхшээлийг судлах нь тустай байж болох юм. Дараах нь наманчлалын ач холбогдлыг бэлгэдлээр харуулна.

Суралцагчдыг дараах зүйлийг төсөөлж байх хооронд нуурын энэ зургийг харуул.

уулын нуурын гэрэл зураг

Хэсэг найзууд өмнө нь сонсож байсан ч хэзээ ч очиж үзээгүй өндөр уулын нуурыг хайж байна гэж төсөөл. Тэд аглаг буйдад аялж явахдаа тус газарт олон жил амьдарсан гэх хүнтэй тааралдана. Тэрээр тэдэнд явж буй зам нь нуур луу хүргэдэггүйг мөн зарим газраа аюултай гэдгийг анхааруулж байна. Тэр тэднийг нуур луу аюулгүй хүргэх өөр зам руу явахын тулд эргэж хараад, явсан замаараа буцахыг зөвлөв.

  • Найзууд энэ хүний үгийг сонсохгүй байж болох зарим шалтгаан юу вэ?

Энэ түүх дээр гарч буй хүний нэгэн адил бошиглогчид заримдаа аз жаргал, хөгжил дэвшил, Тэнгэрлэг Эцэг рүү буцаж очиход хүргэхгүй сонголтуудын талаар бидэнд анхааруулдаг байж болно. Тэд биднийг наманчлахад, мөн амьдралаа өөрчлөхөд уриалж болох юм.

Дараах асуултад өгсөн суралцагчдын хариултыг самбарт бич.

  • Бид наманчлахгүй байх ямар ямар шалтгаан байж болох вэ?

Суралцагчдад хичээлийг нөхцөл байдалтай уялдуулахад нь туслахын тулд дараахыг хийх цаг гаргаж өг.

Өмнөх хичээлээр, лемен үндэстэн Самуелын нифайчуудад заасан сургаалаар дамжуулан та Их Эзэн хүмүүст нүглийн үр дагавруудыг нигүүлсэнгүйгээр анхааруулж, наманчилсан нэгнийг уучилдгийг мэдсэн байх. Гэсэн хэдий ч энэ үнэнийг ойлгосон байлаа ч бид үргэлж наманчилдаггүй. Энэ хичээлийг судлах явцдаа наманчлалд тань тулгарч буй аливаа саад бэрхшээлийг хэрхэн даван туулахыг мэдэхээр Их Эзэний тусламжийг эрэлхийл.

Нүглийн үр дагаврууд

Хэрэв тустай бол “Өмнөх хичээлээс та бидний наманчлах хэрэгцээний талаар юу сурч мэдсэн бэ?” гэж асуугаарай. Суралцагчдын хариултыг анхааралтай сонсоод, тустай бол дараах материалыг ашигла.

Хиламан 13:21–23-ыг уншаад, хүмүүсийн наманчлах хэрэгтэй гэж Самуелын хэлсэн зарим хандлага, үйлдлийг олж мэд. Зүхэл гэдэг нь үндсэндээ “зөв шударга бус явдлын улмаас ямар нэг юм, хүн буюу хүмүүс дээр эсвэл хүн, юман дээр шүүлтүүд буюу тэдгээрийн үр дагавруудыг авчрахад хүргэдэг бурханлаг хуулийн хэрэглэгдэхүүн үг юм” (Судруудын удирдамж, “Зүхэх, зүхлүүд,” scriptures.ChurchofJesusChrist.org) гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • Бид эд баялгаас гадна Их Эзэнээс илүү “зүрх сэтгэлдээ оруулж”, “үргэлж санахад” уруу татагдаж болох өөр ямар зүйл байж болох вэ?

Суралцагчдаас хүмүүс эдгээр сэрэмжлүүлгийг анхаарахгүй мөн наманчлахгүй байх ямар нэг нэмэлт шалтгааны талаар бодсон эсэхийг асуу.

24–30-р шүлэг дээр, Самуел хүмүүст бошиглогчдыг эсэргүүцэж байгааг нь мөн анхааруулсан.

Хиламан 13:31–38-ыг уншаад, дараах зарчмыг өөрийн үгээр гүйцээ: Хэрэв бид бошиглогчдын наманчлах урилгыг байнга эсэргүүцдэг бол …

Суралцагчдыг самбар дээрх зарчмыг гүйцээхэд урь. Энэ зарчмыг гүйцээх нэг арга бол сүйрэлтэй тулгарч, харамсаж, шаналах болно. Суралцагчдад ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслахын тулд нэмэлт асуултууд тавьж болно. Эдгээр асуултад дараахыг оруулж болно: Яагаад наманчлаагүй нүглүүд маань яваандаа харамсахад хүргэдэг вэ? Энэ зарчмыг ойлгох нь бидний наманчлах хүсэлд хэрхэн нөлөөлж болох вэ?

Энэ зарчмын талаар юу ойлгож байгаагаа, өөрт тохиолдсон эсвэл үүнийг үнэн гэдгийг батлахыг харсан туршлагуудаа тунгаан бод.

Бурханы өгсөн бэлэг

Самуелын нифайчуудад гэрчилсний нэгэн адил “Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл мөн наманчлалаас өөр юу ч биднийг аварч чадахгүй” (Хиламан 13:6). Аврагчийн бидний төлөөх Цагаатгалын ачаар “хэрэв бид наманчилж мөн Их Эзэн Бурхандаа хандах аваас, Тэрээр уур хилэнгээ зайлуулах болно” (Хиламан 13:11).

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг уншихдаа наманчлалд тулгарах саадыг даван туулахад бидэнд тусалж болох түүний заасан үнэнийг олж мэд.

Ангийнхныг гурав гурваар нь бүлгүүдэд хуваарилаад, бүлэг тус бүрд дараах мэдэгдлийн хуулбарыг өг. Суралцагч бүрийг эхний догол мөрөнд хэн нэгэнд наманчлахад нь тулгарсан саад бэрхшээлийг даван туулахад тусалж болох ямар нэг зүйлийн доогуур зурж, догол мөрний хажууд энэ нь хэрхэн тусалж болох талаар тайлбарлахыг бичихэд урь.

Дараа нь тэднээс цаасаа өөр суралцагчид дамжуулахыг хүсэж, хоёр дахь догол мөр, гурав дахь догол мөр дээр үйл явцыг мөн адил дахин давт.

Төгсгөлд нь суралцагчдыг бусад суралцагчийн доогуур нь зурсан болон бичсэн бүхнийг уншихад урь.

Маш олон хүн наманчлалыг шийтгэл буюу хамгийн ноцтой нөхцөлөөс бусад үед аль болох зайлсхийх ёстой зүйл гэж үздэг. Гэхдээ шийтгэгдэнэ гэсэн мэдрэмж Сатанаас ирдэг. Биднийг эдгээж, өршөөн, цэвэршүүлж бас хүчирхэгжүүлэн, ариусгахыг хүсэж, найдаж байдаг Есүс Христийн мутраа дэлгэн байгааг харах харааг маань халхлахыг тэр оролддог.” …

Наманчлалд өдөр тутам, тогтмол анхаарлаа төвлөрүүлэхээс өөр юу ч бидний хувийн өсөлт хөгжилд нөлөөлж чадах тийм чөлөөлөгч, үлгэр жишээ болгогч, чухал зүйл гэж үгүй. Наманчлал бол нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин үйл явц юм. Энэ нь сэтгэл санааны хувьд аз жаргал, амар амгаланг мэдрэх гол түлхүүр билээ. Наманчлал нь итгэлтэй нийлснээр Есүс Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авах боломжийг бидэнд нээж өгдөг. …

Бид наманчлахыг сонгохдоо өөрчлөгдөхийг сонгож байна гэсэн үг! Бид өөрсдийгөө хамгийн сайн хувилбараар өөрчлөх боломжийг Аврагчид олгодог. Бид сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, баяр баясгаланг хүлээн авах буюу Түүнд байдаг гэтэлгэлийн баяр баяслыг мэдрэх сонголтыг хийдэг. Бид наманчлахыг сонгохдоо Есүс Христтэй илүү адил болохыг сонгодог! (Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77)

Суралцагчдыг өөрсдийн болон бусдын сурч мэдсэн зүйлээс хуваалцахад урь. Хэрэгтэй бол дараах асуултуудаас заримыг нь асуу.

  • Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдэл хэн нэгэнд наманчлахад нь тулгарсан саад бэрхшээлийг даван туулахад нь хэрхэн тусалсан бэ?

  • Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн наманчлалын ямар үр дүнг та хамгийн их хүсэж байна вэ? Яагаад?

  • Ерөнхийлөгч Нэлсон наманчлахад эргэлзэж буй хэн нэгэнд тусалж чадах Аврагчийн талаар юуг заасан бэ?

Наманчлал

Ерөнхийлөгч Нэлсоны дурдаагүй наманчлахад тулгарах нэмэлт саад бэрхшээл байж болох ба эсвэл бидэнд нэмэлт тусламж эсвэл хариулт хэрэгтэй байж магадгүй юм. Наманчлалын бэлгийг судалж, өөрт байгаа асуултуудын хариултыг эсвэл наманчлахад тулгардаг саад бэрхшээлийг даван туулахад тань туслах үнэнийг хайж олоход хэдэн хором зарцуул. Танд тусалж болох эх сурвалжуудад Судруудын удирдамж дахь “наманчлах, наманчлал”, Библийн толь бичиг дэх “Наманчлал” болон Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх гарын авлага (товхимол, 2022) дахь “Есүс Христ танд тусална” гэх зэрэг багтана.

  • Танд тустай юуг та сурч мэдсэн бэ?

  • Аврагч наманчлах үйл явцын дунд бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Суралцагчдад илүү олон асуулт байвал ангийнхныг судалсан судрууд, сургаалынхаа тусламжтай хариулахад эсвэл зохих туршлагаа хуваалцахад урь. Өөрийн ойлголтыг ч мөн хуваалц.

Ерөнхийлөгч Нэлсоны дараах урилгыг унш.

Юу таны наманчлалын замд саад болж байгааг залбирч эрэлхийлээрэй. Юу танд наманчлахад тань хориг тавьж байгааг олж тодорхойл. Тэгээд, өөрчил! Наманчил! Бид бүгд урьд урьдынхаасаа илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна. (Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77)

Тэнгэрлэг Эцэг танаас наманчлахын тулд юу хийлгэхийг хүсэж байгааг тунгаан бодож, залбирч, бичих цаг гарга.

Аврагчийн наманчлах урилгыг хүлээн авсан хүмүүст өгдөг адислалуудын талаар гэрчил.