Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 18: Сургаалыг ойлгох нь


“Төгс эзэмших сургаалын давтлага 18: Сургаалыг ойлгох нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 18,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 18

Сургаалыг ойлгох нь

Христ нифайчуудад заасан нь

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол Аврагчийн сургаалыг илүү сайн ойлгоход тань туслах явдал юм. Энэ хичээл Мормоны Номын төгс эзэмших сургаалын янз бүрийн хэсэгт заасан үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх боломжийг танд олгоно.

Суралцагчдад судрын хэсгүүдийг холбож сурахад тусал. Судруудыг хооронд нь холбогдох эшлэл болгох буюу холбох нь суралцагчдад сайн мэдээний сургаал, зарчмуудыг илүү сайн ойлгож, судрын өөр өөр ном дээр хэрхэн заасныг харахад тусалдаг. Суралцагчдад зүүлт тайлбар, бусад сургалтын хэрэглэгдэхүүнд өгөгдсөн холбогдох эшлэлүүдийг ашиглаж сурахад тусал. Ерөнхий чуулганы хэлсэн үг, Сүмийн гарын авлага, сэтгүүл, бусад найдвартай эх сурвалжийг ашиглан, өөрсдийн холбоосыг бий болгоход тэднийг урамшуулан дэмж.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судлах явцдаа амьдралыг нь адисалж болох Мормоны Номын төгс эзэмших сургаалын хэсгийг залбирч, сонгоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг энэ давтлага хичээлийн оронд заах хэрэгтэй байж болно. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаарх хичээл тус бүрийг семинар явагдаж байх үеэр заасан байхад анхаарахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал эсвэл зохицуулагчийн өгсөн заах хуваарийг хар.

Та хэн бэ?

Тантай дөнгөж уулзсан хүн таны талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байна гэж төсөөл. Хэрэв тэд дараах хүн бүрээс таны талаарх эерэг зүйлийг нэг өгүүлбэрээр тайлбарлан бичүүлэхийг хүсвэл хүн бүр юу бичих байсан гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг бие биеэ илүү сайн таньж мэдэж, ангийн эв нэгдлийг нэмэгдүүлэхэд туслахын тулд суралцагчдыг дараах хүмүүс тэднийг дүрслэхдээ ашиглана гэж бодсон өгүүлбэрээ бичиж үлдээхэд урь. Тэдний бичсэнийг чанга уншиж магадгүй гэдгийг мэдэгд. Ангийнханд бичсэнээс нь цөөн хэдийг уншиж өгөөд, суралцагчид аль суралцагчийг тодорхойлж байгааг хэлж чадах эсэхийг хар.

  1. Таны хамгийн сайн найз

  2. Таны эцэг эх эсвэл асран хамгаалагч

  3. Таны бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч

  • Таныг мэддэг өөр хүмүүстэй ярилцах нь хэн нэгэнд таныг илүү сайн ойлгоход хэрхэн тусалдаг вэ?

Үүнтэй адил төгс эзэмших сургаалын судрын хэд хэдэн хэсэг дээрх үнэнүүдийг сурч, харьцуулах нь ганцхан хэсэг дээр төвлөрөхийн оронд Аврагчийн сургаалыг илүү бүрэн дүүрэн ойлгоход танд тусална.

Судрын хэсгүүдийг ойлгох нь

Суралцагчид дараах үйл ажиллагааг гурав гурваараа цаасан дээр эсвэл ангиараа самбар дээр хийж болно.

Том гурвалжин зураад, гурван цэг дээр нь дараах гурван судрын эшлэлийг тэмдэглэ. Суралцагчдыг хэсэг бүрд тэдний ойлголтыг нэмдэг үнэнийг гурвалжин дотор бичихэд урь. Дараа нь бүх гурван хэсэг гэрчлэлийг олж авах үйл явцыг заахад хэрхэн тусалдаг тухай хэлэлц.

Моронай 10:4–5 төгс эзэмших сургаалын судрын хэсгийг уншиж, үүнээс юу сурч мэдсэнээ тэмдэглэ.

Дараа нь 2 Нифай 28:30, Ифер 12:6-г судал. Моронай 10:4–5-аас ойлголтод тань тус бүрдээ юу нэмж байгааг тэмдэглэ. (Та эдгээр хэсгийг хооронд нь эсвэл эшлэлүүдийг нь холбож, холбогдох эшлэл болгож болно.)

Сайн мэдээний сэдвийг ойлгох нь

Мормоны Номын Есүс Христийн видео

Та тодорхой сэдвийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл судрын олон хэсгийг ашиглах нь тустай байж болно. Жишээлбэл: Есүс Христийн талаар илүү ихийг мэдэхийг та хүсэж болно. Дараах хүснэгтээс Есүс Христийн талаар заадаг төгс эзэмших сургаалын дор хаяж гурван хэсгийг сонго. Хэсэг бүрээс Түүний талаар юу олж мэдсэнээ харьцуул.

Дараах хүснэгтийг үзүүл.

Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

Aлмa 7:11–13

Судрын түлхүүр үг хэллэг

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.”

Судрын эшлэл

Aлмa 34:9–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Цагаатгал хийгдэх ёстой, … агуу их болоод эцсийн золиослол.”

Судрын эшлэл

Алма 39:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.”

Судрын эшлэл

Алма 41:10

Судрын түлхүүр үг хэллэг

“Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.”

Судрын эшлэл

Хиламан 5:12

Судрын түлхүүр үг хэллэг

“Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.”

Судрын эшлэл

3 Нифай 11:10–11

Судрын түлхүүр үг хэллэг

“Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.”

Судрын эшлэл

3 Нифай 12:48

Судрын түлхүүр үг хэллэг

“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ.”

Судрын эшлэл

3 Нифай 27:20

Судрын түлхүүр үг хэллэг

“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”

Судрын эшлэл

Ифeр 12:6

Судрын түлхүүр үг хэллэг

“Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.”

Судрын эшлэл

Ифeр 12:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

Судрын эшлэл

Moронай 7:45–48

Судрын түлхүүр үг хэллэг

“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Судрын эшлэл

Моронай 10:4–5

Судрын түлхүүр үг хэллэг

“Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … [мөн] Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

  • Таны сонгосон хэсэг бүр Аврагчийг илүү сайн ойлгоход тань хэрхэн тусалдаг вэ?

Самбар дээр Есүс Христийн зургийг үзүүлээд, суралцагчдыг зургийн эргэн тойронд өөрсдийн сонгосон эшлэл, олж мэдсэн үнэнээ бичихэд урь.

Таны сонголт

Тэнгэрлэг Эцэг танд хайртай бөгөөд одоо ч, ирээдүйд ч таны амьдралд юу хэрэгтэйг мэддэг. Залбирахдаа дээрх хүснэгтээс судлах зүйл буюу сэдвээ сонгоход тань туслахыг Түүнээс хүс. Сонгосон хэсэг, сэдвийнхээ талаар илүү ихийг мэдэхийн тулд өнөөдөр дадлага хийсэн сэдвээр холбох, судлах ур чадвараа ашигла. Та чиглүүлэхийн тулд дараах алхмуудыг ашиглаж болно. Үүнд:

Хэрэв та дараах үйл ажиллагааг ангиараа хийхээр сонговол ангийнхныг аль нэг хэсэг эсвэл илүү ихээр мэдэхийг хүсэж байгаа сайн мэдээний сэдвийг хамтдаа сонгоход урь.

Дараа нь суралцагчдыг жижиг бүлгээрээ ажиллан, өгөгдсөн цагт багтаан аль болох олон төгс эзэмших сургаалын судрын холбогдох хэсгийг олоход урь.

Эцэст нь суралцагчдыг олсон нэмэлт хэсгүүд нь сонгосон хэсгийн эсвэл сэдвийн талаарх ойлголтыг нь хэрхэн нэмэгдүүлж байгааг тайлбарлахад урь.

  1. Төгс эзэмших сургаалын үндсэн материал (2023)-ын төгсгөлд байгаа төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд, түлхүүр үг хэллэгийн бүтэн жагсаалтыг ол.

  2. Өөрийн судлахаар сонгосон хэсэг эсвэл сэдэвтэй холбоотой Мормоны Номын төгс эзэмших сургаалын дор хаяж хоёр хэсгийг сонгон унш. Хэсэг бүр нь таны сонгосон хэсэг эсвэл сэдвийн талаарх таны ойлголтыг хэрхэн нэмэгдүүлж байгааг бич.

  3. Таны сонгосон Мормоны Номын хэсэг эсвэл сэдвийн талаарх ойлголтод тань нэмэр болох бусад судрын хичээлээс дор хаяж хоёр төгс эзэмших сургаалын нэмэлт хэсгийг сонгож унш. Хэсэг бүр нь таны сонгосон Мормоны Номын хэсэг эсвэл сэдвийн талаарх ойлголтыг тань хэрхэн нэмэгдүүлж байгааг бич.

Гэртээ судар судлахдаа өнөөдөр давтсан зүйлээ тууштай хэрэгжүүлэх нь танд хэрхэн тусалж болохыг тунгаан бод.

Суралцагчид өмнөх үйл ажиллагааг нэг бүрчлэн хийж гүйцэтгэсэн бол тэднийг сонгосон Мормоны Номын хэсэг эсвэл сэдвээ мөн олсон хэсэг бүрээс юу сурч мэдсэнээ ойр тойрныхоо суралцагчдад хуваалцахад урь.

Хэрэв цаг гарвал өөр хэсэг эсвэл сэдвээс эхлэн энэ үйл ажиллагааг давтаж хий.