“Хиламан 14: Аврагчийн тэмдгүүд,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Хиламан 14,” Мормоны Номын багшийн гарын авлага
Хиламан 14
Аврагчийн тэмдгүүд
Тэнгэрлэг Эцэг лемен үндэстэн Самуелд нифайчуудад бошиглохыг зааварласан шиг хайртай Хүүд нь итгэхэд хүүхдүүддээ туслахын тулд бошиглогчдыг илгээдэг. Самуел бошиглолынхоо нэг хэсэг болгон Есүс Христийн төрөлт, мөн үхлийг зарлах тэмдгүүдийн талаар ярив. Энэ хичээл танд Бурханы бидэнд өгсөн тэмдгүүдийг ойлгох тусам Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд тань тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Зарлал
Найз нөхөд, гэр бүлийнхэндээ урьдчилан зарлах таны амьдралд тохиолдсон маш чухал үйл явдлуудыг бод. Олон соёлд төгсөлт, гэрлэлт, төрсөн өдөр, бусад арга хэмжээний талаар албан ёсны зарлалыг долоо хоног эсвэл сарын өмнө гаргаж, илгээдэг.
-
Хүмүүс эдгээр зарлалыг уг арга хэмжээ болох өдрөөс өмнө илгээдэг зарим шалтгаан юу вэ?
-
Тэнгэрлэг Эцэгийн бошиглогчдоороо дамжуулан урьдчилан зарлахаар сонгосон ямар ямар үйл явдал байдаг вэ? Эдгээр үйл явдлыг мэдэгдүүлэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Лемен үндэстэн Самуелын бошиглолоор дамжуулан Бурхан нифайчуудад ирээдүйн чухал үйл явдлууд, тэдгээрийг дагалдан ирэх тэмдгүүдийг зарласан.
Хиламан 14:12-ыг уншаад, Бурхан Самуелд эдгээр тэмдгийн талаар бошиглохыг зарлигласан шалтгааныг олж мэд.
Бурханы өгсөн тэмдгүүдийг мэдэх нь бидний Есүс Христэд итгэх итгэлийг баталж чадна гэсэн нэг үнэнийг бид мэдэж авч чадна.
Есүс Христийн төрөлт мөн үхлийг зарлах Самуелаар өгөгдсөн тэмдгүүдийг гэрчлэх нь танд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ? Аврагчид итгэх итгэлийг тань батлахын тулд Бурхан танд ямар шинж тэмдэг, туршлага өгсөн талаар тунгаан бод. Үүнд Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнөх тэмдгүүдийг багтааж болох юм.
Аврагчийн төрөлт, үхлийн тэмдгүүд
Дараах бошиглолуудыг ашиглан, Аврагчийн төрөлт, үхлийн талаар Самуелын үед нифайчуудад зориулсан зарлалуудыг хий. Аврагчийн мэндэлсэн үеийн баяр хөөр, Түүний үхлийн нөлөөг мэдрэхийг эрэлхийл. Мөн хүмүүс яагаад хожмын үйл явдалд бэлдэх ёстой болохыг багтаа.
Түүний төрөлтийн тэмдгүүд: Хиламан 14:2–8
Түүний үхлийн тэмдгүүд: Хиламан 14:14–15, 20–27
Дараах асуултуудыг тунгаан бод.
-
Аврагчийн төрөлт, үхлийг зарласан тэмдгүүд яагаад гэрэл ба харанхуйг багтаасан гэж та бодож байна вэ?
-
Эдгээр тэмдгийг харах нь хэрхэн нифайчуудын Аврагчид итгэх итгэл үнэмшлийг баталсан байж болох вэ?
Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд
Тэнгэрлэг Эцэг эртний нифайчуудыг Хүүгийнх нь ирэлтэд бэлдэхийн тулд тэмдгүүдийг ашигласантай адил өнөө цаг үед Хүүгийнх нь Хоёр дахь ирэлтэд биднийг бэлдэхэд туслахын тулд тэмдгүүдийг ашигладаг.
Хоёр дахь ирэлтийн өмнөх зарим тэмдгийг таних эсвэл санахад тань туслах дараах судрын хэсгүүдийг уншаад, тэмдгийн тайлбартай тохируул. Хэрэв та тэмдгүүдийн талаар илүү ихийг судлахыг хүсвэл Судруудын удирдамжаас “Цаг хугацааны тэмдгүүд” (scriptures.ChurchofJesusChrist.org)-ийг үзнэ үү.
| |
| |
| |
| |
|
-
Та Аврагчийн Хоёр дахь ирэлтийн зарим шинж тэмдгийг хэрхэн харсан бэ?
Дараах асуултад хариулахаас өмнө Есүс Христийн сэргээгдсэн Сүм, бошиглогч Иосеф Смит, Мормоны Ном, номлолын ажил, ариун сүм зэрэг нь Аврагчид итгэх итгэлд тань хэрхэн нөлөөлсөн талаар тунгаан бод.
-
Эдгээр тэмдэг биелсэн нь Аврагчид итгэх итгэлийг тань хэрхэн баталгаажуулсан бэ?
-
Хиламан 14:13, 28–29-д цэдэглэгдсэнээр, Есүс Христэд итгэх нь яагаад бидэнд чухал вэ?
-
Есүс Христэд итгэх итгэл үнэмшил тань ямар арга замаар таны хувьд адислал болсон бэ?
Та 3 Нифай 1–10-ыг дараагийн хичээлүүдээр судлах явцдаа Самуелын өгсөн Аврагчийн төрөлт, мөн үхлийн тэмдгүүдийн биелэлтийн талаар унших болно. Самуелын үе дэх зөгнөлд итгэж, Христийн ирэлтэд бэлдсэн хүмүүс итгээгүй хүмүүсээс тэс өөр туршлага хуримтлуулсан.
Судлах тэмдэглэлдээ Аврагчид итгэх итгэл үнэмшлээ, мөн таныг үүнд хүргэсэн туршлагаасаа бич. Та мөн тэрхүү итгэл үнэмшлээ хэрхэн хүчирхэгжүүлж болох талаар (жишээлбэл: Мормоны Номыг үргэлжлүүлэн судлах эсвэл ариун сүмд явах зэрэг) оруулж болно.