“Хиламан 13–16: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Хиламан 13–16,” Мормоны Номын багшийн гарын авлага
Хиламан 13–16
Тойм
Олон нифай хүн Бурханыг болон Түүний зарлигуудыг эсэргүүцсэн тул Бурхан лемен үндэстэн Самуелаар наманчлах захиасыг тэдэнд илгээсэн. Самуел наманчлал нь аз жаргал, авралд хүргэдэг Есүс Христийн бэлэг гэдгийг тэдэнд зааж өгөхийн тулд амьдралаа эрсдэлд оруулжээ. Тэрээр бошиглолынхоо нэг хэсэг болгон Есүс Христийн төрөлт ба үхлийг зарлах шинж тэмдгүүдийн талаар хэлсэн.
Заахад бэлд
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.
Хиламан 13–16
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад бошиглогчийн үүргийг мөн тэд бидэнд хэрхэн тусалдаг талаар ойлгоход тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Их Эзэн эртний бошиглогчидтой байсан бөгөөд одоо орчин үеийн бошиглогчидтойгоо хамт байгааг тэд хэрхэн мэддэгээ хуваалцахаар бэлтгэлтэй ирэхэд урь.
-
Үзүүлэх материал: Хичээлийн эхэнд байгаа хүснэгт; лемен үндэстэн Самуел, Ноа, Мосе, Петр, Иосеф Смит нарын зургууд
-
Суралцагчдын материал: Лиахона сэтгүүлийн саяхны Ерөнхий чуулганы хувилбарын хэд хэдэн хуулбар
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж Суралцагчдыг Бурхан Ноа, Мосе, Петр, Иосеф Смит нартай хэрхэн харьцаж байсан тухай жишээнүүдийг давтаж байх явцад ангийнхныг дөрвөн дэд бүлгийн өрөөнд хуваарил. Бүлгүүд эргэн нэгдэх үед эдгээр бошиглогчийн аль нэгийнх нь талаар хуваалцахад бэлдэж, судлахаар өрөө бүрд хуваарилж болно.
Хиламан 13, 1-р хэсэг
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Их Эзэний нигүүлсэнгүй, өршөөнгүй зан чанарыг илүү сайн ойлгоход тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Их Эзэний нигүүлсэнгүй, өршөөнгүй мөн чанарыг амьдралдаа мэдэрснийхээ дараа юу мэдэрснээ хуваалцахаар бэлтгэлтэй ирэхэд урь. Хэт хувийн шинжтэй зүйлээ хуваалцахгүй байхыг тэдэнд сануул.
-
-
Үзүүлэх материал: А, Б, В үйл ажиллагаанд зориулсан зааварчилгаа
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж Танай нутаг дэвсгэрт үйлчилж буй бүрэн цагийн номлогчдыг ангидаа урьж, номлолдоо заасан наманчлалаар дамжуулан Есүс Христийн нигүүлсэл, хайрыг мэдэрсэн хэн нэгний тухай түүхийг хуваалцахад урь. Урилгаа явуулахаасаа өмнө зохицуулагчаас эсвэл хөтөлбөрийн зохион байгуулагчаас эсвэл орон нутгийн санваарын удирдагчдаас зөвшөөрөл авахаа бүү мартаарай.
Хиламан 13; 2-р хэсэг
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад наманчлалд тулгарах аливаа саадыг даван туулахад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг шийтгэл, найдвар, адислал, өөрчлөлт, ахиц дэвшил, зовлон зүдгүүр гэсэн үгсийн хэдийг нь яагаад наманчлалыг дүрслэхэд ашигладаг талаар тунгаан бодоход урь.
-
Үзүүлэх зураг: Уулын нуур
-
Суралцагчдын материал: Суралцагч бүрд өгөх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны гурван догол мөр бүхий мэдэгдлийн хуулбар
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлээс авсан ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үгийг дэлгэц дээр харуул. Суралцагчдад наманчлалд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахад бидэнд тусална гэж бодож буй хэллэгүүдийг зурахын тулд зурах функцийг ашиглахыг зөвшөөр. Тэднийг яагаад ингэж тэмдэглэснээ хуваалцахад урь.
Хиламан 14
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Бурханы бидэнд өгсөн тэмдгүүдийг ойлгох тусам Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэрлийг Есүс Христтэй хэрхэн харьцуулж болохыг хуваалцахаар бэлдэхэд урь. Тэд гар чийдэн, гэрлийн чийдэн эсвэл нар, од гэх мэт байгалийн гэрлийн талаар бодож болно.
-
Үзүүлэх материал: Таны хайртай хүмүүстээ урьдчилан илгээсэн амьдралд тань тохиолдсон үйл явдлын зарлал; тохируулах асуулт хариулт
-
Суралцагчдын материал Цаас, өнгийн харандаа, маркер, бусад зарлал хийх материал
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Аврагчийн төрсөн эсвэл нас барсан тухай дижитал зарлал гаргахад урь. Дараа нь суралцагчдад өөрсдийн үүсгэсэн зараа тайлбарлахдаа дэлгэцээ хуваалцахыг зөвшөөр. Эсвэл суралцагчид цаас, маркер, өнгийн харандаа ашиглан, зарлал үүсгэж, камерт харуулах боломжтой.
Төгс эзэмших сургаалын давтлага 18
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Номын төгс эзэмших сургаалын янз бүрийн хэсэгт заасан үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх боломжийг олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Мормоны Номыг судлах явцдаа амьдралыг нь адисалж болох төгс эзэмших сургаалын хэсгийг залбиран сонгоход урь.
-
Суралцагчдын материал: Хүн тус бүрд эсвэл бүлэгт зориулсан цаас
-
Үзүүлэх материал: “Мормоны Номын Төгс эзэмших сургаал: Алма–Моронай”, Есүс Христийн зураг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд суралцагчдыг өөрсдийн тухай цөөн өгүүлбэр бичихэд урьж болно. Боломжтой бол суралцагчдыг хувийн чаатын функцийг ашиглан, хариугаа тан руу шууд илгээхэд урь. Энэ нь суралцагчдад хариултуудыг уншиж байхдаа хэн бичсэнийг таах боломжийг олгоно.