Семинар
3 Нифай 1–7: Тойм


“3 Нифай 1–7: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“3 Нифай 1–7,” Мормоны Номын багшийн гарын авлага

3 Нифай 1–7

Тойм

Итгэгч нифайчууд лемен үндэстэн Самуелын бошиглосон тэмдгүүдийг биелэхийг хүлээж байсан ч (Хиламан 14-ийг үзнэ үү) үл итгэгчид хэрвээ тэмдэг үзэгдэхгүй бол тэднийг хөнөөх болно хэмээн заналхийлэв. Бошиглогч Нифай Бурханаас гуйсан ба тэр орой нь бошиглол биеллээ оллоо. Үүний дараа Гадиантоны дээрэмчид нифайчуудыг устгахаар оролдов. Гэсэн хэдий ч нифайчууд “… Их Эзэний хүч чадлаар, тэдэнтэй тулгарахад бэлтгэгдсэн байв” (3 Нифай 4:10). Нифайчууд гэртээ буцаж ирээд, амьдралаа дахин босгож эхлэв. Бардамнал, хуваагдлаар дамжуулж Сатан хүмүүсийг дахин Бурханы эсрэг тэмцэхэд хүргэв. Засгийн газар нуран унаж, хүмүүс овгуудад хуваагдсан хатуу үр дагаварт хүрэв.

Заахад бэлд

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.

3 Нифай 1

Хичээлийн зорилго: Энэ хичээл Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан хэлсэн Өөрийн бүх үгийг гүйцэлдүүлэх болно гэдэгт илүү их итгэлтэй болоход суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчид Есүс Христэд итгэх нь хэн нэгнийг тодорхойгүй, хэцүү үед хэрхэн хүчирхэгжүүлж эсвэл яагаад хүчирхэгжүүлж чадах тухай жишээг хуваалцахаар бэлдэж болно.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хүмүүсийг тодорхой бус байдал эсвэл айдас мэдрүүлэхэд хүргэх нөхцөл байдлуудын жагсаалтыг үзүүлнэ үү. Энэ нь суралцагчдад ийм нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхдээ тэд хэрхэн Есүс Христэд итгэж болох талаар эргэцүүлэн бодоход тусална.

3 Нифай 2–5

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад сүнслэг болон материаллаг байдлын хувьд бэлтгэлтэй байснаар Их Эзэний хүчийг хүлээж авахад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сүнслэг болон материаллаг байдлын хувьд бэлтгэлтэй байснаар ирдэг адислалуудын тухай гэр бүлийн гишүүд эсвэл Сүмийн удирдагчтайгаа хэлэлцэхэд урь.

  • Видео:Temporal Preparedness Resources” (3:09)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг нифайчуудын хэрхэн бэлтгэсэн талаар жагсаан бичиж, дараа нь орчин үе дэх ижил зүйлсийг жагсааж бичихэд урихдаа тэдэнд хариултаа хуваалцах боломж олгохын тулд цагаан самбарын функцийг ашигла.

3 Нифай 6–7

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад бардамналын нөлөөг болоод Аврагчийг дагаснаар хэрхэн бардамналыг ялан дийлэх талаар илүү сайн ойлгоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг залбирч, тэднийг судар судлах явцдаа сүнслэг өдөөлтийг танин мэдэхэд туслахыг Тэнгэрлэг Эцэгээс асуухад урь.

  • Хичээлийн объект: Эрдэнэшишийн үр, халаасан эрдэнэшиш, аяга ус

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Жимийн жишээний хувьд асуултуудыг хэлэлцүүлэхийн тулд суралцагчдыг хоёр эсвэл гурваар нь дэд бүлгийн өрөөнүүдэд хуваарил. Хэлэлцүүлэг хийхэд хэр их цаг хугацаа шаардагдахыг багтаан тэдэнд тодорхой зааварчилгааг урьдчилан өгөхөө мартуузай.

Суралцахуйгаа үнэлэх нь 7

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Алма 533 Нифай 7 хүртэлх хуримтлуулсан туршлага нь тэднийг сүнслэг байдлын хувьд өсөхөд хэрхэн тусалсныг санаж, үнэлэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өнгөрсөн долоо хоногуудад юу сурснаа давтаад, дараах мэдэгдлийг гүйцээх нэг арга замыг хуваалцахаар бэлдэж ирэхэд урь: “Алма 533 Нифай 7-оос миний хувьд санах ёстой чухал нэг хичээл бол … учир нь …”

  • Зураг: Нифай цамхаг дээр залбирч буй нь; лемен үндэстэн Самуел хэрмэн дээр

  • Үзүүлэх материал: Бардамналын тойргийн бүдүүвч зураг; уулан дээрх Лихонтигийн зургууд, хэрмээр хүрээлүүлсэн хот, бүтээн босгож буй байшин

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Бошиглогчдын үүрэг хариуцлагыг тайлбарлахаар суралцагчдыг дэд бүлгийн өрөөнүүдэд хуваарил. Суралцагчид Есүс Христ дээр сүнслэг сууриа тавихаар юу хийсэн талаараа хуваалцахын тулд чаат функцийг ашиглаж болно.

Төгс эзэмших сургаалын давтлага 19

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Номын хоёр дахь хэсэгт байдаг төгс эзэмших сургаалын судрын хэсгийн үнэнүүдийг хэрэгжүүлэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл хоёр хэсгийг сонгож, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх тал дээр ажиллахад урь.

  • Тараах материал: “Төгс эзэмших сургаалаар дамжуулан Сүнслэг инерцийг олж авах нь”; “Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай”

  • Видео: Сүнслэг инерцийн хүч (17:17; цагийн код 5:11-ээс 5:55 хүртэл үзнэ үү)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Төгс эзэмших сургаалаар дамжуулан Сүнслэг инерцийг олж авах нь” тараах материал дахь зураг-ийг зурахын тулд цагаан самбарын функцийг ашигла. Сүнслэг инерци олж авах гурван талын нэгийг дэмжих төгс эзэмших сургаалын судрын нэг хэсгийг сонгоход суралцагчдыг урь. Суралцагчдыг сонгосон хэсэг нь хэрхэн тэдэнд нөлөөлснийг хуваалцахад нь урамшуулан дэмж.