Семинар
3 Нифай 2–5: “Бэлтгэгдсэн байв … Их Эзэний хүч чадлаар”


“3 Нифай 2–5: ‘Бэлтгэгдсэн байв … Их Эзэний хүч чадлаар,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“3 Нифай 2–5,” Мормоны Номын багшийн гарын авлага

3 Нифай 2–5

“Бэлтгэгдсэн байв … Их Эзэний хүч чадлаар”

Нифайчууд удахгүй болох дайнд бэлтгэж, бүх хүн, хөрөнгө, бог малаа хамтад нь нэг газарт цуглуулж байна

Минэрва Тэйчэрт (1888-1976), Лаконеусын хариулт 1949-1951, масонайт дээр наасан зотон дээр тосон будгаар, 36 x 48 инч Бригам Янгийн Их Сургуулийн Уран зургийн музей.

Бид Аврагчийг эргэн ирэхэд хүргэдэг сорилтуудтай тулгардаг шиг нифайчууд ч мөн адил Түүнийг тэдэн дээр ирэхээс өмнөх жилүүдэд сорилтуудтай нүүр тулгарсан. Гадиантоны дээрэмчид нифайчуудыг устгахаар заналхийлэв. Хэдий тийм ч нифайчууд “тэдэнтэй тулгарахад бэлтгэгдсэн байв … Их Эзэний хүч чадлаар” (3 Нифай 4:10). Нифайчуудын адилаар бид ч гэсэн бэлтгэлтэй байх замаар сорилтуудыг даван туулж чадна. Энэ хичээл сүнслэг болон материаллаг байдлын хувьд бэлтгэгдсэнээр Их Эзэний хүчийг хүлээн авахад тань тусална.

Суралцагчдыг үр дүнтэй, зөв шударга үйлдэл хийхэд урь. Суралцагчдыг судруудыг судалж байхад нь тэдэнд сонголтуудын үр дагаврыг болон цэдэгт өгүүлсэн үйлдлүүдийг танин мэдэхэд тусал. Суралцагчдыг эдгээр хичээлийг амьдралтайгаа хамаатуулж, хэрхэн Аврагчийг үнэнч дагаж болохоо тодорхойлоход нь урамшуулан дэмж.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сүнслэг болон материаллаг байдлын хувьд бэлтгэгдсэнээр ирдэг адислалын тухай эцэг эхтэйгээ эсвэл Сүмийн удирдагчтайгаа ярилцахад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бэлтгэлтэй бай

Энэ үйл ажиллагааны зорилго нь суралцагчдад бэлтгэлтэй байхын ач холбогдлыг ойлгоход туслах явдал юм. Суралцагчдад тэдний хувьд бэлтгэлтэй байх хэрэгтэй нөхцөл байдлын талаар бодоход тусал. Бэлтгэлтэй байснаар адислагдсан эсвэл бэлтгэлгүй байсны улмаас хэцүү байсан үеийнхээ талаар хуваалц.

Амьдралдаа бэлтгэлтэй эсвэл бэлтгэлгүй санагдсан үеийнхээ талаар бод.

  • Нөхцөл байдал ямар байсан, танд яагаад бэлтгэлтэй эсвэл бэлтгэлгүй гэж санагдсан бэ?

  • Хэрэв танд бэлтгэлгүй санагдсан бол та ирээдүйдээ илүү сайн бэлтгэхийн тулд юу хийсэн бэ?

  • Та одоо тулгарч буй эсвэл ирээдүйд тулгарч болох сорилтод сүнслэг байдлаар бэлтгэхийн тулд юу хийсэн бэ?

Та 3 Нифай 2–5-ыг судалж байхдаа ирээдүйд өөрийгөө сүнслэг болон материаллаг байдлын хувьд бэлтгэхийн тулд юу хийж чадахаа мэдэхийн тулд Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Лаконеусын бэлтгэл

Бошиглогч Самуел Есүс Христийн төрөлтийн тэмдэг болгож, нэгэн шөнө харанхуй болохгүй гэж бошиглов. Бошиглол гүйцэлдэх үед (3 Нифай 1:15–19-ийг үзнэ үү) “хүмүүсийн ихэнх хэсэг нь итгэж, мөн Их Эзэнд хөрвүүлэгдэв” (3 Нифай 1:22). Гэвч хэдхэн жилийн дараа зарим хүн итгэхээ больж эхлэв.

Дараах үйл ажиллагааг хийхийн тулд та ангийг хоёр хэсэг болгох эсвэл хоёр хоёроор нь хос болгон хуваарилж болно. Суралцагчдын тал нь дараах хэсгүүдийн нэгийг уншаад, олж мэдсэн зүйлээ ангийнхандаа эсвэл хамтрагчдаа мэдээлж болно.

3 Нифай 1:27–30, 3 Нифай 2:1–3-ыг уншаад, зарим хүний Их Эзэнээс холдсон шалтгаануудыг олж мэд.

  • Эдгээр шүлгээс бид өнөө үед Их Эзэнд үнэнч үлдэхэд бидэнд тусалж чадах ямар хичээлийг мэдэж авч болох вэ?

Гадиантоны дээрэмчдийн тоо нэмэгдэж, нифайчуудын эсрэг тулалдав. Хариуд нь “Их Эзэнд хөрвүүлэгдсэн бүх леменчүүд өөрсдийн ахан дүүс болох нифайчуудтай нэгдэв” (3 Нифай 2:12). Гадиантоны дээрэмчдийн удирдагч Гидианхай нифайчуудын ерөнхий шүүгч Лаконеуст захиа бичив. Тэрээр захиандаа нифайчуудыг бууж өгөхгүй бол устгах болно хэмээн заналхийлэв (3 Нифай 3:1–10-ыг үзнэ үү).

3 Нифай 3:11–12-ыг уншаад, Лаконеус хэрхэн хариулсныг олж мэд.

  • Та Их Эзэнд итгэх Лаконеусын итгэлээс ямар нотолгоог харж байна вэ?

Нифайчуудын бэлтгэл гэж самбар дээр бич. Дараах хэсгүүдийг ангийн өөр өөр хүүхдүүдэд оноо эсвэл бүлгүүдэд хуваарил. Суралцагчдыг хүмүүс сүнслэг болон материаллаг байдлын хувьд бэлтгэхээр юу хийснийг самбар дээр жагсааж бичихэд урь.

Суралцагчдад материаллаг бэлтгэлийг танин мэдэхэд туслахын тулд та нифайчууд хэрхэн бэхлэлт барьж, харуулуудыг байрлуулж, хангамж, хоол хүнс цуглуулж байсныг онцолж болно. Сүнслэг бэлтгэлийн хувьд та тэд хэрхэн наманчилж, чөлөөлөлтийн төлөө залбирч байсныг онцолж болно.

  • Аль бэлтгэл нь илүү их тус болсон гэж та бодож байна вэ? Яагаад?

  • Эдгээр бэлтгэл нь тэднийг Их Эзэнд найдахад хэрхэн тусалсан гэж та бодож байна вэ?

3 Нифай 4:7–12-ыг уншаад, нифайчууд хэрхэн сүнслэг болон материаллаг байдлын хувьд бэлтгэлтэй байснаар адислагдсан болохыг хайж ол.

  • Бид энэ түүхээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (3 Нифай 4:10-ыг үзнэ үү.)

Бид өөрсдийгөө сүнслэг болон материаллаг байдлын хувьд бэлтгэвэл Их Эзэн биднийг сорилтоо давахад хүчирхэгжүүлдэг гэсэн нэг зарчмыг бид энэ түүхээс мэдэж авч болно.

Өнөө үеийн бэлтгэл

Орчин үеийн жишээ гэж самбар дээр бичээд, суралцагчдад өнөө цаг үед бидний хийж чадах бэлтгэлийн жагсаалтыг үүсгэхэд тусал. Тэдгээр нь нифайчуудын хийсэнтэй ижил бэлтгэл эсвэл бошиглогчдын бидэнд хийхийг зөвлөсөн бусад бэлтгэл байж болно. Өнөө цаг үед бидэнд тулгарч буй тодорхой сорилтын талаар мөн эдгээр бэлтгэл нь Их Эзэний хүчинд бэлэн болоход бидэнд хэрхэн туслах талаар хэлэлц.  

3:9
  • Жагсаалтаасаа нэг эсвэл олон бэлтгэл сонго. Энэ нь өнөө цаг үед бидэнд тулгарч буй тодорхой сорилтыг даван туулахад хэрхэн туслах вэ?

  • Та бидний бэлтгэл ямар арга замаар Их Эзэнд биднийг хүчирхэгжүүлэх боломж олгодог гэж бодож байна вэ?

Гадиантоны дээрэмчид бүслэлт байгуулсан ч нифайчуудын бэлтгэлд бурханлаг тусламж байсан тул тэр нь бүтэлгүйтэв. Яваандаа Гадиантоны дээрэмчид ухарчээ. Нифайчуудын арми тэднийг салгаж, нифайчуудад өөрсдийгөө хоригдлууд болгон бууж өгч мөн алагдсан билээ (3 Нифай 4:16–27-г үзнэ үү).

3 Нифай 4:30–33; 5:1–4-ийг уншаад, хүмүүс Их Эзэнээр хүчирхэгжсэн байдлыг хэрхэн хүлээж авсныг олж мэд.

  • Тэдний хариу үйлдэл Бурханд итгэх итгэлийг нь хэрхэн харуулсан бэ?

Та суралцагчдад тунгааж, эргэцүүлэн бодоход зориулж ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үгийн хамт дараах урилгыг харуулж болно.

Сүнслэг болон материаллаг байдлын хувьд бэлтгэж байхдаа Их Эзэний хүчийг мэдэрсэн байж болох үеэ эргэцүүлэн бод.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бэлтгэлтэй байхын адислалуудыг ийн гэрчилсэн:

Дайсан хэзээ ч дайралтаа зогсоохгүй. Тиймээс бид ч гэсэн хэзээ ч бэлтгэлээ зогсоож болохгүй. Бид материаллаг болон сэтгэл санаа, сүнслэг байдлын хувьд хэдий чинээ сайн биеэ даасан байна, Сатаны зогсолтгүй дайрах дайралтыг сөрөн зогсоход төдий чинээ сайн бэлтгэгдсэн байна. …

Ирэх өдрүүд амар хялбар байна гэж би хэлэх гээгүй ч бэлтгэгдсэн хүмүүсийг болон Их Эзэний мутарт зэмсэг байхаар цаашид ч өөрсдийгөө үргэлжлүүлэн бэлдэх хүмүүсийг гайхалтай ирээдүй хүлээж байгааг би амлаж байна. (Рассэлл М.Нэлсон, “Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79)

Шаардлагатай бол суралцагчдын юунд бэлтгэх хэрэгтэй байж болох жишээнүүдийг хуваалц—жишээлбэл номлолын үйлчилгээ, боловсролын салбарын боломжууд, карьер, байгалийн гамшиг эсвэл Аврагчийн ирэлт.

Таны бэлтгэх ёстой сорилт бэрхшээл, нөхцөл байдал, үйл явдлын талаар бод. Өнөөдөр хэр бэлтгэлтэй байгаа талаараа эргэцүүлэн бод. Эдгээр асуултад хариулахдаа Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

  • Та бэлтгэхийн тулд ямар тодорхой үйлдэл хийх вэ?

  • Та бэлтгэлдээ Их Эзэнийг хэрхэн багтаах вэ?

Бэлтгэлтэй байснаар ирэх адислалуудын тухай гэрчил. Суралцагчдыг тэдэнд тулгарч болох сорилтуудын талаар болон хэрхэн сүнслэг болоод материаллаг байдлын хувьд бэлтгэх талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцахад урамшуулан дэмж.